Хүүхэд хэрэглэгч аяны хүрээнд сумын ЗДТГ, НТБ-ын байгууллагатай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр, Хэрэглэгчийн эрхийн өдрийн талаарх танилцуулга, бүтээгдэхүүний шошго тэмдэглэгээг уншиж таних зэрэг сэдвээр 2 удаа сургалтыг зохион байгуулав. Дээрх сургалтыг удирдамжийн дагуу ГБХЗАХМэргэжилтэн Ц.Сайнбилэг, НТБ-ын багш С.Мөнхдэлгэр нар удирдан зохион байгуулав. Сургалтанд 183 хүүхэд оролцов. Сурагчдад ХААН чипс бүтээгдэхүүн дээр жишээ татаж, тайлбар хийж бүтээгдэхүүний шошго, тэмдэглээний талаар мэдээлэл өгч ажиллалаа .
ДэлгэрэнгүйМонгол цэргийн өдөрт зориулсан сумын ИТХ, Соёлын төвтэй хамтран зохион явуулсан шагайн харвааны тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэ тэмцээн нь шагайн харвааны спортыг бүх нийтийн хүртээл болгон хөгжүүлэх ,залуу, хойч үeдээ өвлүүлэхэд ач холбогдол бүхий сайхан тэмцээн боллоо. Тэмцээнд тус сумын уугуул аймгийн гоц мэргэн Ж.Батэрдэнэ, Д.Мөнхэрдэнэ, М.Батсайхан, Б.Лхавгасүрэн нар урилгаар ирж оролцов. Тэмцээний багийн харвааны төрөлд тэргүүн байрыг аймгийн гоц мэргэн М.Батсайхан ахлагчтай баг, удаах байруудыг аймгийн гоц мэргэн Ж.Батэрдэнэ, Б.Лхавгасүрэн ахлагчтай багууд удаалав. Цуваа харвааны төрөлд залуу харваач Б.Баасанхүү тэргүүлж С.Пүрэвдорж дэд байр эзлэж гутгаар байранд Б.Түмэнжаргал нар шалгарав.
ДэлгэрэнгүйӨмнөговь аймаг дахь хилийн цэрэг зэвсэгт хүчний ангиуд, хилийн зарим заставт хугацаат цэргийн алба хааж буй дайчидад хүндэтгэл үзззлэх "Нэг нутгийн уулзалт өдөрлөг"-ийн арга хэмжээнд оролцож аав ээж нутаг усны мэндийг хүргэж тэдэнд сэтгэлийн урам зориг өглөө. Цэргийн алба хаагчид маань анги байгууллагатаа цэргийн албаа нэр төртэй сайн хааж байна.
ДэлгэрэнгүйЦэргийн насны залуучуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгааг сумын ЭМТ, ЗДТГ, багийн Засаг дарга нартай хамтран 2019 оны 03 сарын 14 нд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 86 иргэн хамрагдахаас 71 иргэн хамрагдлаа. Энэ үеэр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаах хэлбэрүүд, халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сум орон нутгийн бахархал зэрэг сэдвүүдээр сургалт танилцуулга зохион байгуулж, залуучуудын дунд залуу бөхчүүдийн барилдаан зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНарийнтээл суман дахь МАН-ын хорооны удирдлага, гишүүд, дэмжигчид бид, МАН үүсэн байгуулагдсан түүхт 98 жилийн ой “Эх орончдын өдөр”-ийг 2019.03.02-2019.03.03-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээ нь баярын хурал, гишүүд дэмжигчид, нийт иргэдийн дундах буухиа тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, баярын үдэшлэг гэсэн хэсгүүдээс бүрдсэн. Баярын хурлын үеэр намын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчдийн томилгоог баталгаажуулах, НАМЭХ, НАМЗХ, Ахмадын холбооны дарга нарыг шинэчлэн томилох болон хуучин томилгоог батлах зэрэг дотоод зохион байгуулалтын зарим асуудлаа шийдвэрлэв.
ДэлгэрэнгүйТус суманд шинэ сургууль барих болсонтой холбогдуулан шинэээр сургуулийн барилга барих газарт “Ланд Тест” ХХК хөрсний шинжилгээ хийхээр өрөмдлөг хийж дээжийг авч ажилласан
ДэлгэрэнгүйЗасаг Даргын Тамгын Газраас 03 дугаар сарын 08-ны өдөр “Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 4 багийн 300 гаруй эмэгтэйчүүд оролцлоо
ДэлгэрэнгүйСумын ЗДТГ, НТБ-ын нэгжтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын сурагчдад дунд “Баяр наадмын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Байгалийн ан амьтдыг хамгаалах” тухай хууль, “Байгальд болон хүний эрүүл мэндэд хортой хог хаягдлыг багасгах”, “ЕБС-ийн сурагчдын ёс зүйн дүрэм” зэрэг сэдвээр тус тус сургалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйХөрөнгө орлогын мэдүүлгийн талаар сургалт зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйИх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан илтгэлийн уралдаан.
ДэлгэрэнгүйУнаач хүүхдийн хувцасны стандарт шинэчлэгдлээ. Стандартын үндэсний зөвлөл /2018.05.31/ хуралдаж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг баталсан байна. MNS 6264:2018 шинэ стандарт батлагдсанаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдлөг тодорхой болсон байна
ДэлгэрэнгүйӨвөл, хаврын хурдан морины уралдааны талаар Засгийн газрын тотоол гарлаа. Уяачид та бүхэн уг тогтоолын дагуу хурдан морины уралдааныг зохион байгуулж байхыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй2019 оны "Эвсэг-Тээлчүүд" гар бөмбөгийн тэмцээн боллоо
ДэлгэрэнгүйТөрийн захиргааны албан хаагчид шалгалт өгөв.
ДэлгэрэнгүйНээлттэй хаалганы өдөрлөг
Дэлгэрэнгүй