НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

                             НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                        2020 ОНЫ  05 ДУГААР  САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.       

 

2020-05-21

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 45900,0  мян.төг,  гүйцэтгэлээр 5954,3 мян,төг, хувь 129,7,    сумын төсөвт төлөвлөгөөгөөр 25104,0 мян.төг, гүйцэтгэлээр 28402,6 мян.төг, 113,1 хувь,  улсын төсөвт төлөвлөгөөгөөр 3800,0  мян.төг, гүйцэтгэлээр 6477,3  мян.төг, 170.0 хувь  орсон байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 244839,6 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 6626,6 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 265 хүнээс 45853,5 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт-                                 679020,9 мян.төг,  ҮОМШӨ-ний санхүүжилт 31220,2 мян/төг, хүүгийн орлого 74967,72 мян.төг,

Орлогын дүн                                                                    1415345,8 мян.төг.

Өндөр насны тэтгэвэрт  404 хүнд                                   786918,1 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр  96 хүнд                                 135070,6 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт   21  хүнд                        24817,5 мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                           46016,7 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 9 хүнд                     33210,8 мян.төг   

Банкны хураамжинд                                                         210,0 мян.төг

Түр өвчилсөн      хүнд  14 хүнд                                        1938,0 мян.төг

Оршуулга зардалд   7 хүнд                                              7000,0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                            48168,3 мян.төг

Ажилгүйдлийн тэтгэмжинд 7 хүнд                                    8569,0 мян.төг

Ажилгүйдэл төвлөрүүлэлт                                                   мян.төг

Зарлагын дүн                                                                     1091919,3 мян.төг

 

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

 

05-р сард төрөлт 3,  гэрлэлт 1, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл 11, шинээр 1, 25 насны сунгалт 6, 45 насны сунгалт 4, иргэний үнэмлэх дахин авалт 9, газрын гэрчилгээ 4 нийт  28 бүртгэл хийсэн байна.

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсний 95 жилийн ойг угтаж “Хүмүүжил-эрхэм эрдэнэ” уриан дор зохион байгуулсан “Гэр бүлээрээ дуулцгаая” уралдаанд 3 гэр бүл оролцуулж, 2 гэр бүл тусгай байранд орсон амжилт үзүүлсэн.

Онцгой нөхцөл байдлын үед сумын “Хамтарсан баг”-ийн хүүхэд хамгааллын бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж ажилласан. Өсвөр үе залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр “Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдааныг цахимаар зохион байгуулж 11 сурагч оролцсноос эхний 3 байрыг эзлүүлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Тус арга хэмжээнд сумын ГХУСАЗСЗ-өөс 45.000 төгрөг зарцуулсан. Аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан “Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдаанд бэлтгэл бүлгийн 1 сурагч 2 дугаар байр эзэлж амжилттай оролцсон.

 

  1.  

Хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж,Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиар гарын авлага бэлтгэн 60 ширхэгийг хувилжмалчдад тараан олгосон.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан ЕБС-ийн сурагчдын дунд “Миний төрсөн нутаг” шүлэг зохиох тэмцээн, “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдааныгцахимаар зарлан явуулж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалахөдөрт зориуланаймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулж буй “Өвлөн дуулъя” уриан дор зохион байгуулагдаж буй “Аялгуу эгшиглэнт ардын дуу мину” цахим дууны уралдаанд 2 хүүхэд оролцож байна.

Баянтээг багт Захирамж 5, явсан бичиг 149, багт ирсэн бичиг 18-ыг  бүртггэсэн. Статистикийн газраас малын ашиг шимийн түүвэр судалгааг 20 өрхөөс авсан. Айл өрхүүдэд зөрчлийн тухай хууль, хүнсний аюулгүй байдал, малчин таны оролцоо, коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж, таны эрүүл амьдралын төлөө,  2-р багийн 1-р улирлын хүн амын  өсөлт бууралт үзүүлэлт, зэрэг гарын авлага материал тараасан. Өвөрхангай аймгийн мэргэжлийн хянатын газраас жил болгон уламжлал болгон болгон зохион байгуулдаг “Байгаль орчныг хамгаалах сарын аян” хүрээнд Багийн захиргаа, Баянтээг СӨББ, Баянтээг ЕБС-тай хамтран баруун талын хогийг цэвэрлэж 6 тэвш буюу 15 тн хогийг хогийн цэгт буулгасан.

Нийгмийн зарим үзүүлэлт 15 төрлийн судалгаа авч явуулсан. ХАОМС-гийн программд мэдээллийг тухай бүрт нь шинэчлэн засвар хийж шинэ төрсөн, нас баралт, шилжилтийг тухай бүрт нь баяжилт хийж байна.

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Тус сумын Ерөнхий боловсролын сургууль нь: Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Шинэ короно вируссээс урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоож хөл хорио тогтоосон учир багш нар гэрээсээ сурагчидтайгаа интернетээр холбогдон ТВ хичээлийн үзэлт улирлын даалгавар хийлтэнд хяналт тавьж зөвлөн тусалж байна.

Бага ангийн багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ Тоочин багш” цахим уралдааныг зохион байгуулсан бөгөөд бага ангийн багш нарын группыг нээж өдөр бүр 60 минутын хугацаатай 3 бодлогыг уралдаантай бодож түүнийгээ дүгнэлээ. Уралдаан нь 18 хоног үргэлжилж нийт 72 бодлогыг бодож, бодлогуудыг арифметик болон тэгшитгэлийн аргаар бодох арга зүйтэй танилцаж, ялангуяа бодох аргыг сурагчдад хэрхэн зааж ойлгуулах талаар бусадтайгаа ярилцаж туршлагаа хуваалцан ажиллалаа. Цахим уралдааныг дүгнэхэд:

                              1-р байрыг 322 оноогоор  М. Гантуул

                              2-р байрыг 315 оноогоор Г. Ганзаяа 

                              3-р байрыг 294 оноогоор С. Чимэдсэрсэн нар тэргүүллээ.

Уралдааныг зохион байгуулснаар багш нарын бодлого бодох чадвар нь сайжирч нэг бодлогыг олон аргаар бодох чадварт суралцаж, бусадтайгаа арга туршлагаа хуваалцсан зэрэг ач холбогдолтой байлаа.

Багш нарын цахим капуст тавигдсан мэдээлэлтэй тогтмол танилцаж, теле хичээлд хамрагдаж байгаа сурагчдын судалгааг долоо хоног бүрийн баасан гаригт авч байна. 2020 оны 5-р сарын 04-нөөс 5-р сарын 29-нийг хүртэл 1-5-р ангийн 11 төрлийн теле  хичээл заагдсан бөгөөд монгол хэлний 50 хичээл, математикийн 31 хичээл, дүрслэх урлаг, технологийн 9 хичээл, хөгжмийн 10 хичээл, хүн орчны 9

                                                                        -3-

хичээл, иргэний ёс зүйн 20 хичээл, эрүүл мэндийн 6 хичээл,  англи хэлний 3  хичээл, биеийн тамирын 10  хичээл, хүн ба байгалийн 6 хичээл, хүн ба нийгмийн 6 хичээл, бүгд 170 хичээл заагдсан байна. Теле  хичээлүүдийг үзсэн багш нарын тэмдэглэл, теле хичээлд тохируулан хийсэн жишиг даалгаврууд, сурагчидтайгаа хэрхэн холбогдон ажиллаж байгаа талаар  групп болон утсаар танилцан хяналт тавьж, теле хичээлээ үзээгүй болон тэмдэглэл хөтлөөгүй, жишиг даалгавраа хийгээгүй багш нарт  шаардлага тавин ажиллаж байна.  Теле хичээлээ үзэх боломжгүй сурагчдадаа багш нар нэмэлт даалгавар боловсруулан өгч байна. 

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах, өдөр тутмын цэвэрлэгээ   халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх, гэрийн эмийн санг цэвэрлэж цэгцлэх гэх мэт интернетэд тавигдсан мэдээ мэдээллийг цахимаар хүргэж байна.  

Аймгийн БСУГ-аас зохион байгуулсан Зохиолч багш уралдаанд бага ангийн багш нарын нийт 268 бүтээл оролцсоноос М. Гантуул багшийн “Нэхий дээл” Б. Дуламханд багшийн “ Бэлчээрийн малд бэлгэгүй үг хэлдэггүй” Б. Сосорбурам багшийн “Сиймхий ч гэсэн гэр минь Сэгсгэр ч гэсэн ээж минь” Ц. Чулуунчимэг багшийн “Аварга могой” зохиолууд шилдэг зохиолоор шалгарлаа.

Толь бидний хэрэглээ аяны хүрээнд бага ангийн багш нар ээлжлэн Нарийнтээл ЕБС групп дээр 10 хоногийн хугацаатай өдөр бүр нүдлэх  3 үг тавьж дүгнэн ажиллаж байна.

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан багш, ажилчдын хүүхдүүдийн дунд 0-2 настай хүүхдүүдийн дунд “Хөгжилтэй Фото зураг” -ийн уралдаан, 3-5 настай хүүхдүүдийн дунд “Би чадна” тэмцээн, 1-5 ангийн хүүхдүүдийн дунд “Гар урлал”-ын тэмцээн цаасаар болон баримлын шавраар, 6-12 ангийн хүүхдүүдийн дунд дууны тэмцээн зэрэг уралдааныг зохион байгуулж  шалгаруулан ажиллалаа.

Шагналын сан 200.000 төгрөгийг багш, ажилчдын дундын сангаас гаргалаа.

Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 04-р сарын 10-ны өдрийн 1/203 албан тоотыг хэрэгжүүлж шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, багш ажилчдын эргүүлийг өдөр бүр гүйцэтгэж  МХГ-ын хариуцлагатай жижүүрийн утсанд мэдээлж ажиллаж  байна.

МУБСШУС-ын яамны сайдын А/220, БСУГ-ын 90-р тушаал, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 1-253 тушаал заавар зөвлөмжийн дагуу ЭЕШ-ын давтлага өгөхөд доорх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Сурагчдын танхимаар хичээллэх хүсэлтийг хүлээн авч сурагчдын сургалтын орчны бэлэн байдлыг ханган ажиллалаа.

Сурагчдад давтлага эхлэх болсон цаг минут, хичээлийн дэг, давтлагын хуваарийг гарган эцэг эхчүүдэд цахим болон гар утсаар дамжуулан хүргэлээ.

Сургуульд 2 ангийг гаргаж, сургууль болон танхимын бэлэн байдлыг хангаж ариутгалыг Өвөрхангай аймгийн “ Цуврайн гол “ АШМУХ ариутгалын газраар хийлгэн, цаашид өдөр тутмын ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийж байна.

Багш нарт болон сурагчдад бээлий өмсөж, гар ариутгах хэрэгсэл маск тогтмол хэрэглэх талаар зөвлөмж боловсруулан тарааж сурагчдад анхаарууллаа.

Сургуулийн кордиор үүд хаалга, цонх хананд ариутгал хийж, үүдэнд хяналтын цэг байгуулан хариуцлагатай жижүүр багшийг ажиллуулж байна.

Гар ариутгах санитол байршуулан анги танхим, хичээлийн байранд 1,5м хэмжээтэй байхаар ширээ сандал байрлуулсан ба мөн кордиорт хэмжээ тавьж анхааруулгын тэмдэг байрлууллаа .

 

                                                            -4-

Багш нараар хариуцлагатай жижүүрлэх хуваарь гарган сурагчдын халууныг үзэж, ирц болон хичээлийн байранд орсон гарсан хүмүүсийн бүртгэлийг хийж тэмдэлэл хөтөлж хяналт тавин ажиллаж байна.

Сурагчдын шаардлагатай үед холбоо барих утасны жагсаалтын гарган ил байршуулсан.

Давтлагын агуулгыг БУТ-өөс гаргасан блюпринтийн дагуу боловсруулж хяналт тавин ажиллаж байна.

Дотуур байрны сурагчдыг асран хамгаалах сууж байгаа айлын гэр бүлийнхэнтэй гэрээ байгуулан заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

Бүх нийтийн цэвэрлэгээг 14 хоног тутамд хийж өдөр тутмын цэвэрлэгээг үйлчлэгч нар тогтмол хийж байна.

Баянтээг ЕБС:  Дэлхий нийтэд тархаад байгаа COVID-19 коронавирусын халдвараас шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагаа хаагдсан боловч багш ажилчдыг сургалт мэдээллээр ханган ажиллав. Жил бүрийн 04 дүгээр сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн номын өдөрт зориулсан “Номтой нөхөрлөе” сургалт мэдээлэл бэлтгэж багаар уншиж судлан байгууллагуудад “Мэдээллийн самбар” байрлуулж сургууль болон хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байна.

Багш нарын хичээлийн бэлтгэл болон сургалтын орчинг сайжруулах чиглэлээр БСШУСЯ-ны сайдын А/762 тушаалаар батлагдсан Кабинет лаборатори байгуулан ажиллах зааврын дагуу Монгол хэл, Математик, Байгалийн ухаан, Дуу хөгжим, Монгол ёс заншил гэсэн агуулгаар кабинетуудыг бүрдүүлэв.

Хөл хорионы үед сурагчидтай утсаар холбогдон теле хичээл хэрхэн судлаж буйд хяналт шалгалт тавин ажиллаж байна. Бага ангийн сурагчдад танхимын сургалт нь илүү үр дүнтэй байдаг тул танхимын бус сургалтын үед эцэг эхийн үүрэг оролцоо маш өндөр байгаа гэдгийг сануулан зөвлөмж хүргүүлсэн.

БСУГ-аас зохион байгуулсан “Зохиолч багш” аймгийн уралдаанд баг хамт олноороо амжилттай оролцож ард иргэдэд түгээн дэлгэрүүлсэн. Жил бүрийн 04-р сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн номын өдөрт зориулан “Номтой нөхөрлөе” сургалт мэдээлэл, гарын авлагыг ард иргэдэд тарааж, гэр бүлийн уншлагын цагийг бий болгоход анхаарч ажиллав. Мөн Баянтээг ХК-ны хамт олны өглөөны ярилцлагад оролцон урилга зөвлөмжийг хүргэж, “Хүүхдийн хүмүүжилд томчууд бидний оролцоо” сургалтыг Хүн эмнэлгтэй хамтран явуулж санал бодлоо солилцов.

Долоо хоног бүрийн Даваа гарагт багш ажилчдын цуглааныг тогтмол зохион байгуулан сургамжит өгүүллэгийг бүтээлчээр унших, уншсан эхийг цааш өөрсдийн бодол санаагаар үргэлжлүүлэн ярилцах, урьдчилан таамаг дэвшүүлэх, дүгнэлт өгөх зэрэг дасгалуудыг хийх ажлуудыг гүйцэтгэв.

Сурагчийн ар гэрийнхэнд гар утсаар дараах заавар зөвлөгөөнүүдийг өгч ажиллав. Үүнд:

Хариуцлагатай аав ээжийн дүрэм:

  • Гэрийнхээ аюулгүй байдлыг шалгаж, хүүхэд бэртэж гэмтэж болзошгүй эд зүйлсийг тэдний гар хүрэхгүй газар байршуулах.
  • Хүүхдэдээ бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, баглаа боодлыг заавал үзэж байх.
  • Хүүхдийнхээ цахим хэрэглээг багасгаж, цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх.

 

-5-

  • Хүүхдэд аюул учруулж болохуйц нөхцөл байдал, эрсдлийг бууруулах зорилготой цаг үеийн үйл ажиллагааг цахим гэмт хэлбэрээр ард иргэдэд мэдээлж байна.

“Хоггүй орчин-Эрүүл мэнд” аянд бусад байгууллагатай хамтарч нийтийн эзэмшлийн талбайд их цэвэрлэгээг хийж гүйцэтгэв.

Долоо хоног бүр сургалт арга зүйн зөвлөмж боловсруулан хамтран ажиллаж

байна.            Долоо хоног бүрийн теле хичээлийг үзэж судлан шинэлэг санаа, цаашид засаж хэрэгжүүлэх арга замын тухай   үзэл бодлыг бичиж тэмдэглэл хөтлөж хэвшсэн.

Баянтээг ХК-ны дэмжлэгтэйгээр албан байгууллагууд “Мэдээллийн самбар”

байрлуулан харилцан мэдээлэл, санал бодлоо солилцож байна. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах залуу боловсон хүчний нийгмийн асуудалд анхаарч 1 залуу багшид амьдрах байрыг гаргуулж шийдвэрлүүлсэн. Барилга байшингийн  хийц, чанар, эдэлгээнд судалгаа хийж мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргууллаа.

Сумын хүүхдийн цэцэрлэг:  Байгууллагын удирдлага онцгой нөхцөл байдлын үед ажиллах ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө боловсруулан багш ажилчдад үүрэг чиглэл өгч мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллав. Гар ариутгах бүтээгдэхүүнээр хангаж анги бүлгийн ариутгал халдваргүйжилтийг хуваарийн дагуу багш ажилчид хоёр хоёроороо жижүүрт гарч 4 бүлэг, дээд, доод коридор болон бусад өрөө тасалгаанд агааруулалт, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байна.

Теле хичээлийг хуваарийн дагуу багш нар хүлээн авч, цахим хаягаар бүлэг бүр групп, пэйж хуудсанд байршуулан эцэг эхчүүддээ мэдээлэл, сургалтыг хүргүүлж, хүүхдэд үзүүлэх, хөгжлийг дэмжиж байгаа эсэхэд эрхлэгч хяналт тавин зөвлөгөө зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.

Эх үрсийн баярыг тохиолдуулан 4 бүлгийн хүүхдүүдийн дунд “Би мэднэ” цахим тэмцээнийг зохион явуулахаар удирдамж гарган ажиллаж байна. Байгууллагын гэр бүлийн зөвлөлөөс “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Аз жаргалтай гэр бүл” цахим фото зургийн уралдааныг зохион явуулсан. Зургийн уралдаанд 5 гэр бүл оролцож 1-3-р байр эзлүүлэн шагнаж урамшуулсан.

БСШУСЯ-наас эцэг эхчүүдэд зориулсан “Та хүүхэддээ сургуульд орохын өмнө хэрхэн туслах вэ” гарын авлагыг бэлтгэл бүлгийн хамран сургах тойргийн 61 хүүхдэд тараасан.

Байгууллагын багш ажилчид баг болон хуваагдаж “Ардын уламжлалт хөлөгт” тоглоомыг тус бүрээс 10 ширхэг нийт 60 ширхэгийг, шагай болон шийрний яс ашиглан энгийн хөгжмийн зэмсэг 90 ширхэгийг хийсэн. Багш ажилчид хамтран гадна талбайд 10 ширхэг мод суулгаж, нэг хүн 3 тоосго авчирч цэцгийн мандал хийсэн. Мөн өргөтгөлийн талбайг чөлөөлж, замыг өргөсгөж тоосгоор хүрээлэн будсан.

Баянтээг СӨББ: Сургуульд орох насны 5-н настай 21-н хүүхдэд БСШУЯ-наас ирсэн Эцэг эхэд зориулсан гарын авлага, КOVID-19 Короно вирусээс урьдчилан сэргийлэх Гэр бүлд зориулсан гарын авлага материалыг  багийн засаг даргатай хамтран эцэг эхэд гарын үсэг зуруулан тараан олгосон.

Байгууллагын урсгал засварыг ажилчдын хүчээр хийсэн.Урсгал засвараар анги танхим, коридорын хана, хаалга, гадна таамбарын дотор талыг будаж янзалсан мөн цахилгааны зарим утсыг шинэчилсэн, гал тогооны 380–аар ажилладаг тоног төхөөрөмжид  газардуулга хийлгэсэн. Урсгал засварт 517000 төгрөгийг зарцуулж, урсгал засварын мөнгийг Баянтээг ХК-ны хандивласан мөнгөнөөс гаргасан.

                                                            -6-

Баянтээг ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 10-н сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтын мөнгөөр Хүүхдийн ор хөнжилийн цагаан хэрэглэл 50ш 1250000 төгрөг, Гудас 50ш 1000000 төгрөг, Зөөврийн компьютер 1ш 1309990 төгрөг, Өсгөгч 1ш 450000 төгрөг, аяга ариутгагч 1ш 448000 төгрөг, Будаа агшаагч 1ш 196100 төгрөг, Хүүхдийн хувцасны шкаф 8шx335000=2680000 төгрөг, хүүхдийн  ариун цэврийн булан 1ш 300000 төгрөг, Хүүхдийн тоглоом 1658700 төгрөг, байгууллагын далбаа тугны ишны хамт 190000 төгрөгөөр тус тус авч байгууллагын материаллаг баазыг шинэчилсэн сайхан үйл ажиллагаа болсон.

Хүүхдийн хувцасны шкаф, гар нүүрны алчуурын ариун цэврийн буланг   хүүхдэд ээлтэй ариун цэвэр стандартын шаардлага хангасан модоор өнгө үзэмж сайтай хийлгэж байгаа.

KOVID-19-н зөвлөмжийг багш ажилчдад тараан олгосон. Багийн захиргаанаас зохион байгуулсан Байгаль орчноо хамгаалах аяны хүрээнд “Зөв дадал-Ногоон ирээдүй“ уриатайгаар амьдарч байгаа орчноо цэвэр байлгах үүднээс баруун чиглэлийн хур хогийг багийн захиргаа, ЕБС-тай хамтран цэвэрлэсэн.

Сумын Соёлын төв: Суманд 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 04 дүгээр 30-ны хооронд авто тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо явагдлаа. Энэ үеэр болон 04 дүгээр сарын 20-ноос эхлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гар угаах, маск зүүх, гудамж талбайд цэр нус хаяхгүй байх, ариутгал цэвэрлэгээ хийх, бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх зөвлөгөө зөвлөмжийг чанга яригчаар иргэдэд сурталчлан ажиллаж байна.

Гуанз, гудамж хорооллоор 2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын

24-ний хооронд өдөрт 2 удаа, 04 дүгээр сарын 27-ноос эхлэн өдөрт 1 удаа мэдээлэл хүргэж  ажиллалаа.

Аймгийн “Цуврайн гол” ХК-ны ажилчдаар байгууллагатаа ариутгал хадваргүйжүүлэлт хийлгэлээ. “Маск зүүх” аянд нэгдэж ажилтан бүр макс зүүхийн зэрэгцээ иргэдийг маск зүүхийг уриалж анхааруулга 50 ширхэгийг гаргаж гудамж хороолол, мэдээллийн самбарт байрлуулж аж ахуй нэгжээр тарааж ажилласан.

            Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг спиртийн уусмалаар шүршиж ариутгаж байна. ЭМТ-өөс өгсөн зөвлөмжийг хаалга, хананд байрлуулж ажилтан бүр маск зүүж үйлчилж байна.

Аймгийн БСУГ-аас 2020 оныг “Соёлын хөгжлийн дархлааг дэмжих жил” болгосонтой холбогдуулан зорилтот жилийн ажлыг цахимаар хийж гүйцэтгэж байна.

4 сарын 21-нээс хойш 20 хоногийн турш соёлын биет болон биет бус өв,

сумын үзэсгэлэнт газрууд, өвлөн уламжлагчдын мэдээллийг олон нийтэд түгээж байна. “Өндөр гэгээний соёлын өв уламжлагч” уралдаанд оролцогч өвлөн уламжлагчийн мэдээллийг цахимаар байршуулж эхлээд байна.

Сумын Эрүүл мэндийн төв нь:  2020 оны 05-р сард 99 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100 хувь үйлчилсэн. Алсын дуудлага 50, төвийн

дуудлага 49 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүлсэн.

Амбулаториор 403 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стацианорт 46 хүн хэвтэж эмчлүүлсэн үйлчлүүлэгч нар эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон. 2-р шатлалын эмнэлэгт  шилжүүлж онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 15 хүнийг хүргүүлсэн.

  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрөө гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

-7-

  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөж ажиллаж байна.
  • Эмчилгээ үйлчилгээний техологи зөрчигдөөгүй
  • 0-2 насны 325 хүүхэд жинлэв.

Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ

Жирэмсний хяналтанд нийт 33 эмэгтэй байна. 5-р сард шинээр хяналтанд орсон 2 эмэгтэй байгаа. Хяналтанд байгаа эмэгтэйчүүдэд “Жирэмсний аюултай шинж, нярайн асаргаа, сувилгаа, зөв зохистой хооллолт” зэрэг сэдвээр сургалт хийж, зөвлөгөө өгсөн.

Товлолын вакцинжуулалттад 37 хүүхэд хамрагдсан урвал хүндрэл гараагүй.

  •  

ЭМЯ-аас өгсөн зөвлөмжийн дагуу олноор цуглан хурал цуглаан хийхгүй байх үүднээс эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн сайдын 2020 оны 247, 248 тоот тушаалаар цахим сургалт зохион байгууллаа. Нийт давхардсан тоогоор 31 эмч мэргэжилтнүүд, ажилчид хамрагдаж, шинэ мэдээ мэдээллээр хангагдсан байна.

ЭМТ-ийн мэдээллийн самбар, бусад байгууллагуудын мэдээллийн самбарт шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжүүдийг тавьж, иргэдэд сурталчилсан. Нийт 2 албан байгууллагад 13 ширхэг зөвлөмж тараасан байна. Хүнсний дэлгүүрүүдэд хяналт хийн, амны хаалттай иргэдэд үйлчлэхийг сануулав.

Нарийнтээл сумын хэмжээнд төдийгүй Монгол улсын хэмжээнд иргэдийн анхаарал суларч, амны хаалт зүүхгүй хайхрамжгүй хандаж байгаатай холбогдуулан, “Маскаа зүүцгээе” аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд   иргэдэд амны хаалтаа зүүхийг зөвлөн ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн төвийн ажилчид сошиал Challenge-д нэгдэн, бусад иргэд төдийгүй ажилчин албан хаагчдыг нэгдэхийг уриалж байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар гарын авлага зөвлөмжүүдийг гаргаж, ЭМТ-өөр үйлчлүүлж буй иргэд, хэвтэн эмчлүүлэгч нарт нийт 135 ш гарын авлага, зөвлөмжүүдийг  тараасан. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг өдөр тутамд хүргэж байгаа бөгөөд нийт 307 санамж, зөвлөгөөг хүргэсэн байна. Олон хүнд мэдээ мэдээлэл өгөх үүднээс эрүүл мэндийн төв нь өөрийн фэйсбүүк хаяг, групп, фэйж хуудсаараа мэдээ мэдээллийг түгээж байна.

“Дэлхийн дархлаажуулалтын өдөр” болон “Артерийн гипертензитэй тэмцэх 7 хоногийн хүрээнд иргэдэд цахимаар мэдээ мэдэээллүүдийг хүргэн ажиллаж байна. 

Баянтээг  Хүн эмнэлэг: Түргэн тусламжийн үйлчилгээний: 2020 оны 5  дугаар сард 12 дуудлага хүлээн авч бүртгэн, дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээн авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 5, төвийн дуудлага 7, байна.Дуудлаганд их эмч, эх баригч эмч нар  явж тусламж үйлчилгээ үзүүлэв.

Амбулатороор-179 хүнд үзлэг хийж үйлчилсэн, Стациноторт 21 хэвтэн эмчлүүлсэн.

      Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд:

ЭМГ болон дээд шатны байгууллагаас ирсэн 9 албан тоот, тушаал шийдвэрийг хэрэгжүүлж хариутай бичиг 5 хугацаанд нь явуулсан, МСС-ийн ажлын хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл эрсдэлд хүчин  зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдээлэл, сургалт суртачилгаа явуулж, эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ЭМСС-ын материал түгээж сургалт хийж байна. МСС-д 5-р сард

                                                                        -8-

давхардсан тоогоор 96  иргэнд, зөвөлгөөг 20 иргэнд өгч ажиллалаа Дотоод хяналт, чанарын багийнхан сар бүр хэвтэн эмчлүүлгч, амбулатоороор үйлчлүүлгч, эмч эмнэлгийн ажилчидаас сар улиралаар сэтгэл ханамжийн судалгааг авч нийт эхний сард 80 хүнээс авч дүгнэн үр дүнг тооцсон. Жирэмсний шинээр хяналтанд орсон нийт 1 эхчүүдэд нэг удаагийн тестээр тэмбүү, ДОХ/ХДХВ/ шинжилгээ хийсэн.Төрөх эх 12 байна. Нас баралт-0, төрсөн эх байхгүй байна.

06-59 сартай хүүхдүүдэд А витаминжуулсан. А витамины тараалт 105 хүүхэд өгснөөр хамрагдалт 96%-тай явж байна.

  • Амбулатоороор 88 үзлэг
  • Идэвхитэй хяналтаар 17
  • Гэрийн идэвхитэй хяналт 18
  • Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 12
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 44
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 21
  • Жирэмсний шинээр хяналтанд 1
  • Осол гэмтлийн өвчлөл 2
  • Нас баралт байхгүй
  • Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт-52

Нийгмийн халамжийн сан нь: Жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 6 иргэн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй 5 иргэний холбогдох материалыг, ахмад настны асаргаанд хамрагдах 2 иргэний, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрагааны тэтгэмжинд хамрагдах 1 иргэний материал, ӨМНС-д өөрчлөлт орох 2, хүүхдийн мөнгөн тэтгэмжинд хамрардах 5 хүүхэд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 5 өрхийн судалгааг тус тус хүлээн авч ХХҮГ-т хүргүүлсэн. Нийт халамжийн тэтгэмжийг 333 иргэнд 30168250 төгрөгийг иргэний харилцах данс руу илгээсэн.

Ажлын байранд 1 иргэн зуучлагдсан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний 3 дугаар сарын талоныг иргэдэд тарааж дууссан.

 

                               Мал эмнэлгийн тасаг, Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ,   

                          Цаг уурын  чиглэлээр 

Мал эмнэлгийн газрын 5-дугаар сард хийгдэх ажлын  чиглэлийн дагуу бичмэл тайланг хавсралтын дагуу хүснэгтэн мэдээллийн хамт сум хариуцсан мэргэжилтэнд хугацаанд нь хүргүүлж ажилласан.

Ерөнхий сайдын 01 албан даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын бичмэл тайланг фото зургаар баталгаажуулан мал эмнэлгийн газарт хүргүүлсэн.

Сэг зэм утгалын мэдээ болон хорогдолын мэдээ, төлийн мэдээ, хугацаатай мэдээнүүдийг цаг хугацаанд мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажилласан.

Өндөр хөмөг 3-дугаар багийн нутаг дэвсгэр болох улиатай амнаас халуун усны булан хүртэл оготоно устгалын ажилд хөдөө аж ахуйн тасаг болон малчидтай хамран ажилласан.

Цагаан овоо 4-дүгээр багийн малчин айл өрхөөр сумын засаг дарга болон багийн засаг даргатай хамтарч хаваржилтын байдалтай танилцах малчдад мал эмнэлгийн чиглэлээр мэдээ мэдээлэл түгээх зорилгоор тойролтын ажил хийж гүйцэтгэсэн.

 

                                                            -9-

Таацын гол болон арцын голоор шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхигүй тандалт хийсэн.

Сарын мэдээг “Бумбат суварга”, “Бумбат-Ур” мал эмнэлгүүдээс 9 мэдээ авч нэгтгэн аймгийн Мал эмнэлгийн газарт явуулсан. БИНХурлаар малчдад мал эмнэлгийн тасгийн эхний 5 сард хийсэн ажлын тайлан болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиас малчдад холбогдолтой заалтаар сургалт хийсэн. Мөн эмийн зохистой хэрэглээгээр сургалт хийж гарын авлага тарааж ажилласан. Нийт 40 малчин хамрагдсан.

Сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07 өдрийн А/60 дугаар Мал эмнэлгийн, ариун цэврийн сарын аян зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргуулан ажиллаж байна. Мал амьтны дархлаажуулалтын ажил 40 хувьтай хийгдэж байна. 

Хүнсний дэлгүүр худалдааны төвүүдийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн судалгааг гаргаж ХХААГ-т хүргүүлсэн. Үйлдвэрийн судалгааг гаргаж ХХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

Нарийнтээлд үйлдвэрлэгдэж байгаа цаашид брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтой бүтээгдэхүүний зураг, танилцуулгыг бичиж боловсруулсан.

Сум хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн эргэн төлөлтийг банкны хуулгаар түүвэрлэж банкны зээлийн мэдээллийн санд бүртгэсэн.

2020 онд СХС-д төсөл бичсэн 16 иргэний төслийг хянаж мэдээллийн нэгдсэн жагсаалтыг гаргаж сонгон шалгаруулах зөвлөлд танилцуулсан.

СХС-ийн зээлдэгчдийн мэдээллийг шинэчлэн ангилалт хийж ХХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

2020 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авсан мэдээг байгууллагуудаас авч нэгтгэн ХХААГ-т хүргүүлсэн. 2020 онд тариалалт хийх талбайн судалгааг гаргаж ХХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. Захиалгын дагуу төмсний үр авч тариаланчдад өгсөн. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар тариалан эрхлэгчдийг хамруулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Хуваарь графикийн дагуу төмс, хүнсний ногооны тариалалтыг хийж гүйцэтгэсэн. Жижиг дунд үйлдвэр, сум хөгжүүлэх сан, газар тариалангийн ажлын талаар мэдээлэл бэлтгэж төрийн захиргааны түшмэлд өгсөн. Тариалан эрхлэгчдийн талбайн ашиглалт, гэрчилгээжүүлэлтийн судалгааг гаргаж тариалан эрхлэгчдэд танилцуулсан.

“Арцын гол“-ын тариалангийн талбайн суваг шуудууг цэвэрлэж хашааг засварласан.

ХХААГ-ын 2020 оны 05-р сарын 08 өдрийн 145, 147-р албан тоотын дагуу жижиг дунд үйлдвэр бизнес эрхлэгчид болонхүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийн матерриалыг бүрдүүлсэн.

           6. Дэд бүтэц, байгаль орчин

2020 оны  05 сарын  байдлаар нийт 5  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 7 иргэний газрыг  үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. Газрын Газрын төлбөр 5 сарын байдлаар 2357770 төгрөг орсон байна. Мөн багийн иргэдээр газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой мэдээллээр гарын авлага хийж тараасан.

 

                                                            -10-

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 ААН байгуулгын хайгуулын ажлын төлөвлөгөөг хянаж нөхөн сэргээлтийн барьцаа 500.000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Сумын засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/88 захирамжийн дагуу Өндөр хөмөг 3-р багийн нутагт нийт 8750 га газар бэлчээрийн мэрэгч өлийн цагаан огтонотой тэмцэх ажилд нийт 10 машин 60 хүн оролцож энгийн механик аргаар буюу  ус цутгах, утах, конус тавих, шувууны суултуур хийх зэрэг ажилд хяналт тавьж ажиллалаа.

Сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд ЗДТГ-ын гадна талбайд мод суулгах ажилд ЗДТГ-н ажилчид  нийт 100 ширхэг хайлаас мод суулгаж мөн цэцэрлэгт хүрээлэнг услах ажил 7 хоногт 2-3 удаа хийгдэж байна. СӨББ  20 ширхэг хайлаас хашаандаа сулгах ажил хийгдэж нийт 120 ширхэг мод тарьсан.  

Шарга багын нутагт зам дагуу сэг зэм цэвэрлэх ажлыг хийж үхсэн малын сэг зэмийг ачиж нүх ухаж булшилсан. 05 дугаар сарын 14-ны өдөр Баянтээг багын албан газар болон аж ахуйн нэгжүүд багын төвын ойр хог хаягдалыг цэвэрлэж хогын цэгт булшилсан. Мөн сумын төвын хогын нэгдсэн цэгийн хогийг ковшоор түрж дарж тэгшлэх ажлыг хийлгэсэн.

 

 

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:      ЗДТГ