card

Нарийнтээл сум нь 1926 онд БНМАУ-ын нутгийн захиргааны шинэчлэлт хийхэд Хан хөгшин уулын хошуу, Их баруун сум гэж байсныг өөрчилж дээд хэсгийг нь Батширээт сум, Таацын халуун уснаас Таацын цагаан-Овоо хүртэл нутгийг Баян-Өндөр сум, Шаргын гол, Таацын голын сав орчмыг Шарга сум гэж хэд хэдэн хэсэг болгон өөрчилж байжээ.  

1931 онд явагдсан орон нутгийн засаг захиргааны өөрчлөлтөөр Баян-Өндөр, Батширээ, Шарга сумдыг нэгтгэж өргөтгөх хурал тухайн онд Өвөр байшинтын амны дэнжид болж сумаа Нарийнтээл хэмээн нэрлэхээр болсон байна.  

Тус сум нь  270,3  мянган  га газар нутагтай, засаг захиргааны  нэгжийн 4-н багтай, 1063 өрхтөй, үүнээс малчин өрх 643, 3683 хүн амтай, 205692 толгой малтай, малынхаа тоогоор аймагтаа 8 дугаар байранд орж байна.

Нутаг дэвсгэр, газар зүйн байршил: Далайн түвшнээс дээш 1675-2988 метр өргөгдсөн өндөрлөг гадаргатай, тал хээрийн бүсэд оршдог. Нарийнтээл сум нь Өвөрхангай аймгийн хамгийн баруун талын сум бөгөөд баруун талаараа Баянхонгор аймгийн Өлзийт сум, хойд талаараа Өвөрхангай аймгийн Уянга сум, зүүн талаараа Хайрхандулаан сум, өмнөд талаараа Баруунбаян-Улаан сумтай тус тус хил залган оршино.

Цаг уур: Агаарын температурын хувьд дунджаар зундаа 25-30 хэм хүртэл халж, өвөлдөө 20-32 хэм орчим хүрч хүйтэрдэг, жилийн дундаж тунадасны уналт нь 110-120 мм, агаарын даралт өвөлдөө 1022 - 1054, зундаа 1010-1030, салхи 3 – 6 м/сек хаяа хүчтэй салхилсан үедээ 20-22м/сек хүрдэг

Ан амьтан: Нутаг орны байгаль, газар зүй, ургамал хөрсний олон төрхийг даган ан амьтны төрөл зүйл элбэг. Тухайлбал: Аргал угалз, шилүүс, чоно, үнэг, хярс, мануул, өмхий хүрэн, цагаан үен, суусар, тарвага, туулай, дорго зэрэг ан амьтан шивээлэн оршихоос гадна хойлог, шонхор, хур, сойр, цагаан ятуу зэрэг ховор буюу нэн ховордсон жигүүртэн шувуу, бүргэд, тас, ууль, шар шувуу, болжмор, тагтаа, элээ, хар хэрээ байнга байх ба галуу, нугас, хун, ангир, тогоруу зэрэг нүүдлийн усны шувууд дулаан улиралд ирж, намар орой буцдаг.

Байгалийн нөөц баялаг: Тус сумын нутагт алт, зэс, усан болон утаат болор, зос, нарийн найрлагатай шавар, цахиур, ер бусын цагаан хаш, боржин, хүдэр, чулуун нүүрс зэрэг ашигт малтмалын томоохон орд газруудтай.

 

Түүх соёлын дурсгалт газрууд:

Сумын нутаг “Тэмээн чулуун зуслан”, Тахидаг овоо, Ямаан ус, Өшгөгийн нуруу,Ноён хатан цохио, ”Шаргын тасархай”, Таацын халуун ус, Цахир, Балин цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой билээ.

Мөн ламын гэгээн Лувсанданзанжанцангийн суварга, номч мэргэн Цэвэлваанчигдоржийн суварга, Мандухай цэцний харуулын шивээ, Тахийн зурагт хөшөө, Цагдуултын хөшөө, Буган хөшөө, Тамгат хөшөө, Чогдов чулуу, Шаргын хүн чулуу, Шивээтийн шивээ, Сондуултын дөрвөлжин булшнууд, Латааны суварга, Өнгөт харын дөрвөлжин булшнууд зэрэг түүх соёлын дурсгалт газартай.

 

Нарийнтээл сумаас төрсөн алдартангууд:

  Чагдарцэвээний Цэдэлваанчигдорж Арвайхээрийн тарган бандида

  Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат Тамирчин, даяар дурсагдах далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох

  Ардын зураач Адъяагийн Сэнгэцохио

  Монгол улсын БХЯ-ны 1-р орлогч сайд, ЗХЖШ-ын дарга асан Дэслэгч Генерал Чойндонгийн Пүрэвдорж

  Хөдөлмөрийн баатар Гэндэнжамцын Цэвэгмид

  Монгол Улсын малын гавьяат эмч Сангийн Пүрэвдорж

  Монгол Улсын Гавъяат жүжигчин Дамдинжавын Түвшинжаргал

  Монгол улсын начин Доржжанцангийн Батмөнх

  Монгол Улсын харцага Чогжинмүнсэлийн Даваадорж

  Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Дашяндаг

  •   Т¿¿õ÷ Ö.Íàñàíáàëæèð, Чîéðûí íîì÷ ãýâø áàãø Ö.Þíäýíáàò çýðýã ò¿¿õýí õ¿ì¿¿ñ,
  •   Нàì òºðèéí õàðèóöëàãàòàé àëáà õàøèæ ÿâñàí Ã.Æèãæèä
  •   БНМАУ-ын төрийн сайд ýäèéí çàñãèéí óõààíû äîêòîð Á.Ðýí÷èíïýëæýý, ýäèéí çàñãèéí óõààíû äîêòîð Ø.Áàòáàÿð çýðýã òºðèéí ç¿òãýëòí¿¿ä

  Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Р.Дорждэрэм 1939, 1945 оны халхын голын болон чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчид Д.Банзрагч, Д.Юндэндорж, Г.Нямдорж, Н.Санги, Д.Дашдорж, Д.Мягмаа, М.Шоовдор, Б.Рэгзэн, Г.Дамба, А.Сангижаргал, Б.Гөлгөө, П.Аюургяна, П.Гянабазар, Ө.Хатуурагчаа, С.Рэнчинхүү, Д.Цэвэлням, Д.Дончомбо, Д.Чогжиммөнсөл, М.Должин,  Б.Цэрэнжигмэд, О.Гомбосүрэн, Н.Цэвээнийхүү, О.Аюуш, Д.Чойнор, Я.Ичинхорлоо, Б.Сангижанцан  Ж.Содгой, Ш.Цоодол, Ё.Рэнчиндорж, Д.Дашзэвэг  íàðûí çýðýã àëäàðòíóóä òºðºí ãàðñàí юм