Нарийнтээл суманд бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/88 дүгээр тоот захирамжыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 9-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 өдрийн турш үлийн цагаан оготно ихээр тархсан 3 дугаар багийн нутаг нэр бүхий 8750 га газар нутагт энгийн механик аргаар оготно устгалын ажлыг зохион байгуулав.
Уг ажлыг зохион байгуулан ажиллах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан, 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, тухайн багийн малчид, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах зорилгоор нийт 80 иргэн, 10 портер машиныг хамруулан, ажлын хэсгийнхэн, багийн Засаг дарга нар хяналт тавьж, аюулгүй ажиллах зааварчилгааг өгч ус цутгах сав, үлий цоологч багаж, шувууны суултуур, конус тавих сав, ажлын бээлий, утагч зэрэг ажлын хувцас болон багажаар хангаж ажиллав.