CУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

CУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоох тухай Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 05-р сарын 19 –ны  өдрийн 13-р тогтоолын дагуу 2020 оны 05-р сарын 22-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн зөвлөл хуралдаж “Өвөрхөнгайд үйлдвэрлэв“ зорилтот жилийн хүрээнд орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхээр төсөл бичсэн 17 иргэний 132500000 төгрөгний төслийг хэлэлцэж 2-р багийн үйлдвэрлэгч Ч.Отгонбаярын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Түмэн хишиг” төсөлд 4,0 сая.төгрөг, 3-р багийн иргэн Ч.Баттүвшин “Өтгөн сүү” төсөлд 3,0 сая төгрөг, 3-р багийн иргэн Э.Сумьяа “Төмс хүнсний ногоо тариалах” төсөлд 6,0 сая.төгрөг, 4-р багийн тариаланч О.Батжаргал “Тариалан” төсөлд 2,0 сая.төгрөг, Э.Ариунжаргал “Арвин ургац” төсөлд 2,0 сая.төгрөг, 4-р багийн үйлдвэрлэгч Л.Отгонбаатарын Сийлбэртэй монгол гэр, модон тавилга, моринхуур үйлдвэрлэх  төсөлд 9,0 сая.төгрөг, 4-р багийн үйлдвэрлэгч О.Түмэн-Өлзий малын хашаа үйлдвэрлэх “Төмөр холбоос” төсөлд 5,0 сая.төгрөг, Т.Отгонбаярын төмөр хийц, хашааны хаалга , эко ОО үйлдвэрлэх “Цэвэр орчин” төсөлд 5,0 сая.төгрөг, 3-р багийн үйлдвэрлэгч Ц.Алтанцэцэгийн “Эсгий урлал” төсөлд 3,0 сая.төгрөг, 4-р багийн иргэн Б.Батдолгор “Оёдлын цех” төсөлд 2,0 сая.төгрөг нийт 10 иргэнд 41.5 сая төгрөгний зээл олгохоор шийдвэрлэв.

Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн явцад хяналт хийх ажлын хэсгийг  байгуулж хийж гүйцэтгэх ажлын зорилго чиглэлийг тодорхойлов.

Иргэд зээлдэгчдийн анхааралд:

 Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн материал банкны програмд холбогдсон тул зээл авсан иргэд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд хүү алданг тооцогдож банкнаас дахин зээл авах боломжгүй болох эрсдэлтэй тул эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө барагдуулах.

Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд өөрсдийн хариуцлагагүй хэнэггүйгээс зээлийг зориулалтын дагуу ашиглахгүй, өр авлага үүсгэж гэрээ зөрчсөнөөс шүүхэд шилжиж өөрсөддөө болон Сум хөгжүүлэх сангийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Тухайлбал 2020 онд хугацаа хэтэрсэн 5 зээлдэгчийн материал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд, 3 зээлдэгчийн материал сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 1 зээлдэгч давж заалдах шатны шүүхэд шилжиж шүүхийн шийдвэр гарсан.

Цаашид Авлигатай тэмцэх газраас 2020 оны 04-р сарын 13-ны өдрийн 2/170 албан тоот зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж зээлийн ашиглалтын гэрээ зөрчсөн болон эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдээллийг ил тод болгож ард иргэдэд  мэдээлэх болно.

Сум хөгжүүлэх санд төсөл бичиж байгаа иргэд бичиж байгаа төслийн үндэслэл муу, хийх үйлдвэрлэл үйлчилгээ тодорхой бус, тооцоо судалгаагүй, ямар бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлээд хүрэх үр дүнг тооцдоггүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх талаар мэдлэг, туршлага дутмаг нотолгоо бичиг баримт байхгүй, төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлж даван туулах арга замыг тусгадаггүй, зах зээлийн багтаамж, маркетинг үйлдвэрлэлийн төлөвлөгөө, борлуулалтын орлого, төсөв зардлын тооцоог үнэн зөв тооцдоггүй, төсөл зориулалтын дагуу ашиглагдддаггүйгээс гэрээний дагуу эргэн төлөлт хийгдэхгүй дараа дараагийн бизнес эрхэлж үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байна.

 

ГАЗАР ТАРИАЛАН, ЖДҮ, СХС ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                   Д. ЭРДЭНЭ-ОЧИР