ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙНТЭЭЛ СУМАНД  ДАРААХ 1 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААГ ТАНХИМААР ЗОХИОН

БАЙГУУЛАХААР ЗАРЛАЖ БАЙНА.

 

1. Рашаан сувилал барих  / Таацын халуун рашааны баруун талд /

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2 Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Засгын газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, сумын Засаг даргын 2020 оны 02 дүгээр сарын 28-ний өдрийн А/39 дугаар захирамжаар танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 

            Газрын дуудлага худалдааг бүртгүүлэх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагаас  17:00 цаг хүртэл бүртгээд хаана.

            Дуудлага худалдаа 2020 оны 04 дугаар сарын 04-ны өдрийн 12:00 цагаас 14:00 цаг хүртэл танхимаар зохион байгуулагдана.

            Дуудлага худалдаа зохион байгуулагдах газрын тодорхой хаяг, харилцах утасны дугаар: Дуудлага худадлаа явуулах байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 95598162 утсаар лавлана уу.

 

            Найм: Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх:

8.1. Танхимын хэлбэрээр явуулах дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг хүлээн авахад зориулан бүртгэлийн хайрцгийг тухайн дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнө бэлтгэж битүүмжлэн тэмдэглэл үйлдэх бөгөөд бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаар товлосон байранд байрлуулах, уг хайрцаг болон түүний лацны бүрэн бүтэн байдлыг тухайн дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг хариуцна.

8.2.  Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд хүсэлтээ энэ журамын 1,2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу үнэн зөв гаргана.

8.3. Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ.

            Үүнд:

- Иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар.

- Дэнчин төлсөн баримт

- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэн олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл.

- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл.

- тэмдэгтийн хураамж  12500 төгрөгийг Төрийн сангийн 100101100941 тоот дансанд тушаасан баримт. /Дэнчин тушаахдаа татварын байцаагчаас нэхэмжлэх үүсгүүлж төлбөрөө тушаана уу./

-Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчингийн мөнгийг ГХБХБГазрын: 100100029002 тоот дансанд тушаасан баримт зэрэг болно.

 

 Хаяг:

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗДТГАЗАР