ГАЗАР ТАРИАЛАНГИЙН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2020.06.10

Иргэд, тариаланчдаас 2020 оны тариалалтанд шаардлагатай үр, үрсэлгээний захиалга авч төмсний үр 3.5 тн, лууван, шар манжин, хүрэн манжингийн үр 10 кг, сонгины үрсэлгээ 2000 ш, сармисны үр 10 кг, огурцы, помидорын үр 300 ш  захиалан авч тариаланч О. Түмэн-Өлзий, Н. Ганбаатар, Д. Хатанбаатар  50000 ш, Ц. Нямцогт, Т. Ганболд 5000 ш, Ц. Зундуй 5000 ш, Ц. Дэлэгням 10000 ш, Ж. Сангижаргал 2000 ш, О. Лхагвадорж 1500 ш байцаа үрслүүлж, нийт тариалан эрхлэгч аж ахуйн нэгж иргэд  Арцын гол , Эхэн  халгайтын ам,  Улиатайн амны усалгаатай тариалангийн талбайн 12 га-д төмс, 12 га-д хүнсний ногоо тариалж хаврын тариалалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.