НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2020 ОНЫ  04 ДҮГЭЭР  САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.

             1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 32800,0 мян.төг, гүйцэтгэлээр 36195,8 мян,төг, хувь 110,4  сумын төсөвт төлөвлөгөөгөөр 18948,0 мян.төг, гүйцэтгэлээр 20185,8 мян.төг, хувь 106,5 улсын төсөвт төлөвлөгөөгөөр 2500,0  мян.төг, гүйцэтгэлээр 6477,3 мян.төг, хувь 259,0 хувь орсон байна.

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

Улсын бүртгэл  04-р сард төрөлт 9,  нас баралт 2, гэрлэлт 3, хурууны хээ 14, иргэний үнэмлэх дахин авсан 2, иргэний үнэмлэх олголт 20, газрын гэрчилгээ 5, бүгд 55 бүртгэл хийсэн.

Хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх гарын авлага 30 ширхэг, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиар гарын авлага материал 30 ширхэгийг бэлтгэн тараан олгосон. 

Баянтээг багт эрүүл мэндийн даатгалын 1, нийгмийн даатгалын 8 дэвтэрийг иргэдэд тараан өгч, бусад материалыг сумын татварын улсын байцаагчид явуулан баталгаажуулан тараасан байна.

Багт 04-р сарын байдлаар жирэмсэн хөхүүл,  эхийн  4 материал хүлээн авч шийдвэрлэсэн. 0-3 настай хүүхэдтэй эхийн судалгаа, нийгмийн даатал шимтгэл, эрүүл мэнд нөхөн тооцолтонд хамрагдах иргэдийн судалгаа нийгмийн даатгалын байцаагчид гарган өгсөн.   

  Статистикийн газраас малын ашиг шимийн түүвэр судалгааг 20 өрхөөс авч Багийн малчдаар багийн Засаг дарга болон БИНХ-н дарга нар тойролтоор явж байнах. Айл өрхүүдэд зөрчлийн тухай хууль, хүнсний аюулгүй байдал, таны эрүүл амьдралын төлөө, малчин таны оролцоо, коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж, 2-р багийн 1-р улирлын хүн амын  өсөлт бууралтын үзүүлэлт, зэрэг гарын авлага материал тараасан.

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Нийгмийн халамжийн сан нь: Жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 10 иргэн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй 10 иргэний холбогдох материалыг, ахмад настны хөнгөлөлт 1 иргэний, насны хишигт хамрагдах 1 иргэний материал, асаргаанд хамрагдах 2 иргэн, тэжээгчээ алдсаны тэтгэмжинд хамрагдах 1 иргэний материалыг хүлээн авч Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүргүүлсэн. Нийт халамжийн тэтгэмжийг 35 иргэнд 26195250 мянган төгрөгийг иргэний харилцах данс руу илгээсэн.

Шинэ ажлын байранд 2 иргэн зуучилж түр ажлын байранд 5 иргэн хамрагдсан. ХАБЭА сарын аяныг орон нутагтаа зохион явуулж байна.

Сумын Засаг даргын Тамгын газраас Монгол цэргийн баярыг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Аавдаа” захидлын уралдааныг цахимаар зохион байгуулахад 33 сурагч оролцсон. Эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

ЕБСургууль:тус сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

Шинэ короно вируссээс урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоож хөл хорио тогтоосон учир багш нар гэрээсээ сурагчидтайгаа интернетээр холбогдон ТВ хичээлийн үзэлт улирлын даалгавар хийлэлтэд хяналт тавьж зөвлөн тусалж байна.

Багш нарын дунд хууль эрх зүйн цахим хичээл бэлтгэх болон “Тархиа цэнэглэе” ном унших уралдаан, цахим хичээл бэлтгэх уралдаан  явууүлж байна.

Шинэ короно вируссээс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлах чиглэлээр аймгийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан албан тоотын дагуу  04 дүгээр сарын 14-нөөс эхлэн 11 цагаас 16 цагийн хооронд сургуулийн багш, ажилчид  гудамж талбайгаар эргүүл хийж гадуур явж байгаа  нийт 20 гаруй хүүхэд, том хүнд тогтмол маскаа зүүх, хүүхдүүдэд гадуур гаргахгүй байх талаар зөвлөгөө өгч  өдөр өдрийн жижүүрүүд 92160366 дугаарт  тайлангаа өгч ажиллаж байна.

“Хүүхэд эрхэм хэрэглэгч” аянд нэгдэж нийт багш, ажилчдаар судалгаа бөглүүлж эрсдэлийн үнэлгээг хийлээ.

Өвөрхангай аймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулсан “Аз жаргалтай гэр бүл уралдаанд  нийт 102 сурагчийн материал хүргүүлсэнээс 1-5-р ангийн нийт 64 сурагч оролцсноос 1а ангийн сурагч тэргүүн байр, 2а ангийн сурагч 2-р байрыг тус тус эзэлсэн амжилт гаргасан байна.

10-12-р ангийн сурагчдын дунд зохион явуулж буй “Эх орны үнэ цэнэ” эссе бичлэгийн уралдаанд 7 сурагч материалаа явуулаад байна. 12-р ангийн сурагчдын ЭЕШ–ын бүртгэлийг эцэслэн хийлээ. Энэ жил манай сургуулийн 12-р ангийн 19 сурагч 7 төрлийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.

ЭЕШ өгөх сурагчдаас энэ сард нийт  хичээл бүрээр 1 удаа нийт 7 удаа онлайн сорилго шалгалт авч үр дүнг нь тооцон бас өмнөх шалгалтын үр дүнтэй харьцуулалт хийж ахиц амжилтыг тооцон  бэлдэж байгаа багш нарт үүрэг даалгавар өглөө. .

Мөн google form  программ ашиглан ЭЕШ-н хичээлүүдээс сорилго шалгалт бэлтгэн сурагчдаас авч  үнэлгээнд дүгнэлт хийж, багш нарт үүрэг даалгавар өглөө.

Энэ жил тус сургуулийн 9-р ангийг 44 сурагч, 12-р ангийг 21 сурагч төгсөж байгаа ба төгсөх ангийн сурагчдын гэрчилгээ үнэмлэхний мөнгийг хураан авч тушаасан ба сурагчдын мэдээллийг БСМС –д тулгалт хийн хянаж байна.

Теле хичээлийн хамрагдалтанд өдөр бүр хяналт  тавьж тандалтын судалгааг 7 хоног бүрийн 5 дахь өдөр БСУГазарт мэдээлж байна.

БСУГ–аас ирсэн бичиг, тоот мэдээлэлийг цаг хугацаанд нь хүлээн авч багш нарт мэдээллийг фэйс групп болон чатаар түгээн хариуг хугацаанд нь илгээж байна. 

Бага ангийн багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор багш нараар нийт 66 бодлогыг бодуулж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Багш нарын цахим кэмпуст тавигдсан мэдээлэлтэй тогтмол танилцаж, теле хичээлд хамрагдаж байгаа сурагчдын судалгааг долоо хоног бүрийн баасан гаригт авч байна. 2020 оны 3-р сарын 30-наас 4-р сарын 24-ны байдлаар 1-5-р ангийн 11 төрлийн теле  хичээл заагдсан бөгөөд монгол хэлний 60 хичээл, математикийн 48 хичээл, дүрслэх урлаг, технологийн 10 хичээл, хөгжмийн 10 хичээл, хүн орчны 12 хичээл, иргэний ёс зүйн 10 хичээл, эрүүл мэндийн 10 хичээл,  англи хэлний 4  хичээл, биеийн тамирын 10  хичээл, хүн ба байгалийн 8 хичээл, хүн ба нийгмийн 5 хичээл, бүгд 187 хичээл заагдсан байна. Теле  хичээлүүдийг үзсэн багш нарын тэмдэглэл, теле хичээлд тохируулан хийсэн жишиг даалгаврууд, сурагчидтайгаа хэрхэн холбогдон ажиллаж байгаа талаар  групп болон утсаар танилцан хяналт тавьж, теле хичээлээ үзээгүй болон тэмдэглэл хөтлөөгүй, жишиг даалгавраа хийгээгүй багш нарт  шаардлага тавин ажиллаж байна. 

Теле хичээлээ үзэх боломжгүй сурагчдадаа багш нар нэмэлт даалгавар боловсрүүлан өгч байна. 

                                                            -3-

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах, өдөр тутмын цэвэрлэгээ болон  халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх, гэрийн эмийн санг цэвэрлэж цэгцлэх гэх мэт интернетэд тавигдсан мэдээ мэдээллийг цахимаар хүргэж байна. 

Зохиолч багш уралдаанд бага ангийн нийт 10 багш оролцсон бөгөөд бичсэн зохиолын зөв бичих дүрмийн алдаа болон найруулгын алдааг хянан ажилласан 

Бүх нийтийн цэвэрлэгээг 14 хоног тутамд хийж өдөр тутмын цэвэрлэгээг үйлчлэнч нар тогтмол хийж байна.

Сумын СӨББ нь: Энэ сард манай байгууллагийн багш ажилчид хуваарийн дагуу жижүүрээ хийж үүрэг гүйцэтгэж ирсэн.

Бүх бүлгүүд хичээлийн хэрэгсэл, маск болон ариун цэврийн хэрэгсэлүүдийг хүүхэд нэг бүрээр нь тарааж  эцэг эхэд өгсөн .

Бүлэг бүр өөр өөрсдийн групп руу орж идэвхтэй ажиллаж ирсэн. Группдээ хүүхдүүдээ тухай бүр нь цахим хичээл эцэг эхчүүдэд зөвөлгөө зөвлөмж байрлуулж ажилласан.Бэлтгэл бүлэг хүүхэд нэг бүрээр “Тоо бодож сурцгаая” ,”Бичиж сурцгаая”сэдэвт ном гарын авлага тараасан. 5 багш монгол ардын үлгэрээр цахим хичээл бэлтгэж тавьсан.

“Соёлын өв хөгжлийн дархлаа” зохиолч багшийн уралдаанд “Амны бэлэг”, “Хөлөг дээрхи баатрууд”,  “Би ирээдүйн аварга”, “Хүн нэрээ тогос өдөө” нэртэй зохиолууд байрлуулсан.

Жижүүрүүд тухай өдөртөө хуушуур хийж 200000 төгрөгийг өөрийн орлого оруулсан.

Багш ажилчид нийтийн цэвэрлэгээ хог арилгасан.

Баянтээг багийн хүүхдийн цэцэрлэг нь:

2019-2020 оны хичээлийн жилд эцэг эхчүүдээс хураан авсан сургалт ариун цэврийн хэрэглэгдэхүүний хэмнэгдсэн үлдэгдэлийг эцэг эхчүүдэд буцаан олгосон.

KOVID-19 хөл хорио гарч 1-р сараас цэцэрлэг ажлаагүй болхоор хүүдийн хоолны түргэн муудах мах, аарцыг ажилчиддаа зарж намар мөнгөөр нь мах, аарцаа худалдан авахаар болсон. Багш ажилчдад KOVID-19 талаар зөвлөгөөг 2 удаа хийсэн.

БСУГ, болон сумын хүүхэд гэр бүлийн ажилтанд төсвийн өр авлагаын судалгаа, хүүхдийн хоол хүнсий нөөцийн судалгаа, хүний нөөцийн судалгаа, 5-н настай хүүхлийн судалгааг тус тус гаргаж явуулсан.

Орчны цэвэрлэгээг 1 удаа хийсэн.

Багш ажилчдыг 4-р сарын 10 ны өдрөөс эхлэн эргүүл жижүүрт томилон ажлуулж KOVID-19 цар тахалын талаарх зөвлөмжийг эцэг эхчүүдэд тараан өгч байна.

Соёлын төв нь:Байгууллагатаа ариутгал хадваргүйжүүлэлтийг сумын ЭМТ,

МЭХЦХ цэгээр хийлгэлээ. “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аянд нэгдэж “Миний гэр аюулгүй орчин” санал асуулгыг бүх ажилчдаар бөглүүлж нэгтгэн гаргаж зохих албадад тайлагнасан.

            Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг спиртийн уусмалаар шүршиж ариутгаж байна. ЭМТ-өөс өгсөн зөвлөмжийг хаалга, хананд байрлуулж ажилтан бүр маск зүүж үйлчилж байна.

Аймгийн БСУГ-аас 2020 оны “Соёлын хөгжлийн дархлааг дэмжих жил” болгосонтой холбогдуулан зорилтот жилийн ажлыг цахимаар хийж гүйцэтгэж байна.

4 сарын 3-наас хойш 14 хоногийн турш сумын танилцуулга болон соёлын биет болон биет бус өв, сумын үзэсгэлэнт газрууд, өвлөн уламжлагчдын мэдээллийг олон нийтэд түгээж байна.

                        Сумын эрүүл мэндийн төв нь: 2020 оны 04-р сард 97 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100 хувь үйлчилсэн. Алсын дуудлага 31, төвийн дуудлага 66 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж үйлчилсэн.

  • Амбулаториор 419 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стацианорит 37 хүн хэвтэж эмчлүүлсэн, үйлчлүүлэгч нар эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон.
  • 2-р шатлалын эмнэлэгт шилжүүлж онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 18 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт 1
  • Оношийн зөрөө гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Оношлогоо эмчилгээний стандартыг мөрдөж ажиллаж байна.
  • Эмчилгээ үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  •  0-2 насны 125 хүүхэд жинлэв.

Жирэмсний хяналтанд нийт 36 эмэгтэй байна. 4 -р сардшинээр хяналтанд

орсон 2 эмэгтэй байгаа. Хяналтандбайгааэмэгтэйчүүдэд “ Жирэмсний аюултай шинж,нярайн асаргаа сувилгаа , зөв зохистой хооллолт,зэрэг сэдвээрсургалт хийж зөвлөгөө өгсөн.

Òîâëîëûí âàêöèíæóóëàëòàä 35 õ¿¿õýä хамрагдсан урвал õ¿íäðýë ãàðààã¿é. Энэ сард товлолын вакцин хийлгэж байгаа хүүхэд бүрийн аав ээж нарт “Дархлаажуулалтын ач холбогдол”, Вакцины тухай ном  гарын авлага бэлдэж,  35 хүнд тараасан. 

ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд “Шинэ коронавирусийн халдварын тархварзүй, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм, эмнэлзүйн менежмент” ЭМС-ын 135 тоот тушаал болон “Түр заавар батлах тухай” ЭМС-ын 2019 оны А/537 тоот тушаалаар сургалт зохион байгуулсан бөгөөд мөн ЭМГ-аас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан сургагч багш нар  цуврал хичээлүүдээр сургалт хийсэн. Нийт 3 удаа сургалт зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 46 эмч мэргэжилтэн хамрагдаж, шинэ мэдээ мэдээллээр хангагдсан байна. Мөн хувийн хамгаалах хувцас хэрэглэл өмсөх дадлагыг өдөр бүр хийж байна.

ЭМТ-ийн мэдээллийн самбар, бусад байгууллагуудын мэдээллийн самбарт шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжүүдийг тавьж, иргэдэд сурталчилсан. Нийт 10 албан байгууллагад 56ш зөвлөмж тараасан байна. Хүнсний дэлгүүрүүдэд хяналт хийн, амны хаалттай иргэдэд үйлчлэхийг сануулав.

Нарийнтээл сумын хэмжээнд төдийгүй Монгол улсын хэмжээнд иргэдийн анхаарал суларч, амны хаалт зүүхгүй хайхрамжгүй хандаж байгаатай холбогдуула, эрүүл мэндийн төвөөс “Амны хаалт зүүж, аюулт өвчнийг давцгаая” давалгааг эхлүүллээ. 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар гарын авлага зөвлөмжүүдийг гаргаж, ЭМТ-өөр үйлчлүүлж буй иргэд, хэвтэн эмчлүүлэгч нарт нийт 257 ш гарын авлага, зөвлөмжүүдийг  тараасан. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг өдөр тутамд хүргэж байгаа бөгөөд нийт 336 санамж, зөвлөгөөг хүргэсэн байна. Олон хүнд мэдээ мэдээлэл өгөх үүднээс эрүүл мэндийн төв нь өөрийн фэйсбүүк хаяг, групп, фэйж хуудсаараа мэдээ мэдээллийг түгээж байна.

Хаврын улирал эхлэн, хачигт халдварын үе ирж байгааг тохиолдуулан хөдөөний иргэдээс мэдлэг, хандлага үнэлэх асуумж авч, брошур тараан, зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан хачигт халдварын эмнэлзүй, урьдчилан сэргийлэлтийн талаарх мэдээ мэдээллийг түгээж байна.                                                Баянтээг багийн хүн эмнэлэг нь: Түргэн тусламжийн үйлчилгээний: 2020 оны 4  дугаар сард 27 дуудлага хүлээн авч бүртгэн, дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээн авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 8, төвийн дуудлага 19, байна.Дуудлаганд их эмч, эх баригч эмч нар  явж тусламж үйлчилгээ үзүүлэв. Багийн эмнэлгийг стацинор, амбулатор үйлчилгээнд:

Амбулатороор-308 хүнд үзлэг хийж үйлчилсэн, Стациноторт 33 хэвтэн эмчлүүлсэн.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд:

Шинэ халдварын хариу арга хэмжээний багийг эрхлэгч эмчийн  А/02 дугаар тушаалаар шуурхай арга хэмжээний багийг 1 дүгээр хавсралтаар, батлан гаргасан.

Багийн эмнэлэг орой бүр 17:00-18:00 цагийн хооронд Нарийнтээл сумын ЭМТ –ийн 88124256 дугаарт томуу томуу төст өвчлөл мэдээллийг хүргэж ажиллаж байна.

Өдөр бүр хийсэн ажлын талаар илтгэх хуудсыг ЭМГ-т явуулж байна.

Баянтээг багийн ахмадын өргөөнд 4 ор тавьж ажиглалтын өрөө болгон бэлтгэсэн.Халдварын өрөө 1 ор, хэвтэн эмчлүүлэх хэсэгт 12 ор дэлгэн бэлтгэн ажлыг хангасан.Вакицны өрөө, статистик мэдээллийн ажилтны өрөөг хэвтэн эмчлүүлэх хэсэгт байрлаж байсныг нүүлгэн шилжүүлж амбулаторийн хэсэг болгох уламжлалтын өрөөнд оруулсан.

Баянтээг багийн хүн эмнэлэг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас гаргасан суртчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна.Баянтээг хүн эмнэлгийн фэсбүүк болон фэйж хуудсандаа тавьсан байна.Хандалтын тоо 1144 байна. Яаралтай тусламжийн шаардлагатай эм тариа нөөц 14 хоногийн нөөцтөй байна.

Эмч эмнэгийн ажилчдын хувийн хамгаалах хэрэгсэл одоогийн байдлаар.

1.Ариутгал халдваргүйтгэлийн бодис жавелин-390 таб

2.Нүдний шил-22

3.Комбинзан-20

4.Усны гутал-2

5.И95 маск -40

6.Нэг удаагийн халаад-20ш

7.Нэг удаагийн улавч -400ш

8.Нэг удаагийн бээлийн-6 хайрцаг

9.Гар халдваргүйжүлэгч 300мл-3ш

10.Гар халдваргүйжүлэгч 1000 мл-1ш

11.Гар халдваргүйжүүлэгч саван 250мл -3 ширхэг тус тус байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрчимт эмчилгээний тасгийн бэлэн байдлыг стандартын дагуу бэлэн байдлыг ханган ажиллаж байна.Тусгаарлах өрөөнд зохицуулалт хийгдсэн боловч эрчимт эмилгээний тасгаас тусгаарлахад хэрэглэгдэх эм тариа, тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг байна. Шаардлагатай үед нэмэлтээр ажиллах эмч мэргэжилтэнүүд судалгааг гаргасан.

Сургалтанд хамруулах төлөвлөгөөг гараж 2 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Эмнэлгийн больниц болон амбулатороор үйлчлүүлж байгаа иргэдийн амны хаалт зүүж үйлчлүүлэхийг сувилагч нар хяналт, шаардлагыг тавин ажиллаж байна. Амбулаторийн үзэлгийн коридорт сувилагчийн постыг байршуулан ажиллаж байна. Эргэлтээр ирсэн иргэд амны хаалтгүй тохиолдолд шаардлага тавьж амны хаалттай тохиолдолд эргэлтийг зөвшөөрч байгаа ба амбуоатороор үйлчлүүлэхээр ирсэн иргэд амны хаалтгүй

Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ-н  чиглэлээр:

Тус суманд 33064 мал төлөлсөнөөс төл бойжилт 96,2 хувь буюу 31570 төл бойжиж байна. Том малын зүй бус хорогдол 0,6 хувь буюу 1415 мал хорогдсон байна.

Газар тариалан эрхлэгч хоршоо, нөхөрлөл гишүүдийн судалгааг шинэчилсэн.

Тракторын засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж ХХААГ-ын мэргэжилтэнд хүргүүлсэн. Жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд ХАА-н зохистой дадлыг хялбаршуулан  нэвтрүүлэх онлайн сургалтанд хамрагдсан.

Хоршооны судалгааг шинэчилж ХХААГ-ын мэргэжилтэнд хүргүүлсэн. Суманд шаардлагатай үйлдвэр үйлчилгээний газрын судалгаа гаргасан. 10 зээлдэгчийн материалыг зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн.

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсөнд тариалан эрхлэгчдийн судалгааг гаргаж ХХААГ-т хүргүүлсэн. Сум хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн чанарын үзүүлэлтийн судалгааг гаргаж хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн

ХХААГ-ын 2020 оны 04-р сарын 08-ны өдрийн 92-р албан тоотын дагуу судалгааг гаргаж ХХААГ-т хүргүүлсэн.

СХС-аас тоног төхөөрөмжийн зээл авсан иргэдийг судалгааг гаргаж ХХААГ-ын мэргэжилтэнд хүргүүлсэн,

Сумдын удирдлага, мэргэжилтнүүдтэй ХХААГ-аас зохион байгуулсан онлайн хуралд  хамрагдсан. Тариаланчдаас авсан захиалгын дагуу аймгаас нарийн ногооны үр авч тариаланчдад өгсөн.

ХХААГ-ын 2020.04.17- ны өдрийн албан тоотын дагуу сумын 2020 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авсан мэдээг гаргаж хүргүүлсэн.

 Аймгийн ЗДТГ-ын 2020.04.15-ны өдрийн 2/176 албан тоотын дагуу судалгаа танилцуулгыг гаргаж Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.

 

Мал эмнэлгийн тасаг нь: Мал эмнэлгийн нэгдсэн системийн гар принтрийг засаг даргын нөөцөөс 2 ширхгийг БУМБАТ УР,БУМБАТ СУВАРГА мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүддээ шийдүүлж гардуулж өгсөн.

Сумын аж нэгж албан байгууллагын 4,3 га талбайд гадна дотно халдваргүйжүүлэлт хийх ажлын хэсэгт хамтран оролцож ажилласан.

Ерөнхий сайдын 01 албан даалгавар болон аймаг сумын Засаг даргын захирамжаар сэг зэм устгах халдваргүйтлийн төлөвлөгөөг гаргаж багийн засаг дарга,байгаль орчны байцаагч мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй хамтран голын ай сав газрын сэг зэм устгах ажлыг зохион байгуулсан.

Мал эмнэлгийн газрын даргын 46 тоотын ажлын чиглэлд багтсан ажлуудыг болон сэг зэм устгалын мэдээ, хорогдол төл бойжилтын мэдээ, галзуу өвчний идэвхигүй тандалтын илтгэх хуудас, цагийн баланс, шатахуун зарцуулсан бичиг баримтыг  цаг хугацаанд нь мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажиллаад байна.

Мал эмнэлгийн нэгдсэн симтэмд халдварт паразитийн төлөвлөгөөт ажлыг шивж үргэлжлүүлэн ажиллаж байна.

Мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдийн 2019 оны мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан өрхийн тоо болон кмийн судалгааг гаргаж мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажилаад байна.

Өөрийн ур чадвар дадлага туршлагаа хөгжүүлэх зорилгоор 4-р багийн малчин Б.Батбилэгийн хээлийн буруу байрлалтай болон хээлийн хүндрэлтэй ямаанд кесар хагалгаа  3-р багийн малчин Б.Батмөнхийн сав нь гараад удсан байсан үнээнд сав тайрах мэс ажилбар хийгээд байна.

              5. Дэд бүтэц, байгаль орчин

2019 оны  04 сарын  байдлаар нийт 5  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 4 иргэний газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж “Э” дугаар авч гэрээ байгуулан гэрчилгээ гарган өгсөн. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгож ажилласан.