ЗДТГ 2 дугаар сарын ажлын мэдээлэл

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.

 

2021.02.24

 

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Энэ сард татварын орлого аймгийн төсвийн төлөвлөгөө 11200,0 мян.төг, гүйцэтгэл 10800,0 мян,төг буюу 95,0 хувь, сумын төсвийн төлөвлөгөө 6856,0 мян.төг, гүйцэтгэл 7780,0 мян.төг, буюу 110,0 хувь, улсын төсвийн төлөвлөгөө 18636,0  мян.төг, гүйцэтгэл 14600,0 мян.төг буюу 85,0 хувь орсон байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 82896.9 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого 42 малчдаас 2298,2 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 86  хүнээс 17684,5 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт 238000,0 мян.төг,  ҮОМШӨ-ний санхүүжилт 8600,0 мян.төг, хүүгийн орлого 157,9 мян.төг, 

Орлогын дүн                                                                  349637,5 мян.төг.                     

Өндөр насны тэтгэвэрт 498 хүнд                                 183922,2 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр 86 хүнд                                27270,0 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 16  хүнд                         5150,0  мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                          9563,7 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмж 2 хүнд                         9563,7 мян.төг

Банкны хураамжинд                                                       33.4 мян.төг

Түр өвчилсөн      2 хүнд                                                  1131,3 мян.төг

Оршуулга зардалд   0 хүнд                                            0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                         14114,5 мян.төг

Ажилгүйдлийн тэтгэмж 2 хүнд                                       986,0 мян.төг

Зарлагын дүн                                                                  244206,4 мян.төг

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

            Засаг даргын Тамгын газар, төсвийн байгууллагууд  2021  онд хийгдэх хууль эрх зүйн төлөвлөгөөгөөг гаргахдаа холбогдох албан тушаалтнуудаас саналыг авч  5 зорилтын 38 ажил хийхээр боловсруулан байгууллагын даргаар  баталгаажуулан ажиллаж байна. Мөн Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойн арга хэмжээнд төрийн байгууллагууд сургалт сурталчилгаа хийж тайланг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажилласан. Мөн ЭБАТ-ын сургалтыг холбогдох албан тушаалтнуудад хийж ажилласан байна. Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед төрийн албан хаагчдыг жижүүрийн үүрэгт ажилд хувиарлан улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн онцгой комисс, Засаг даргын захирамжийн хүрээнд ажиллуулсан.

2021 оны 02 дугаар сард төрөлт 3, гэрлэлт 7, эцэг тогтоолт 1,  шилжиж ирсэн 6, шинэчилсэн бүртгэл 9, иргэний үнэмлэх  олголт 26, дахин авалт 4 хийгдсэн байна.

Баянтээг баг: Баянтээг багт эрүүл мэндийн даатгалын 2, нийгмийн даатгалын 5-дэвтэрийг иргэдэд тараан өгч, бусад материалыг сумын татварын улсын байцаагчид явуулан баталгаажуулан тараасан байна. Багт 02-р сарын байдлаар эхийн материал, жирэмсэн хөхүүл,  эхийн  1, хүлээн авч шийдвэрлэсэн.

Иргэдээс ирсэн өргөдөл гомдолыг хуулийн хугацаанд бүртгэн, шийдвэрлэж байна. Энэ хугацаанд өргөдөл гомдол ирээгүй байна. 2021 оны 2 сард  малчин өрхөд 2 боодол өвс хөнгөлөлттэй үнээр 3 уут хивэг, мал бүхий өрхөд 1 уут хивэг, 1 боодол өвс тараасан.

Ерөнхий боловсролын сургууль нь: Тус сургууль нь энэ хичээлийн 54 багш,  ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтан, бага ангид 239, ахлах

                                                                        -2-

ангид 60, дунд ангид 153 нийт 452 сурагч, дотуур байрандаа 72 сурагчтай  үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойг угтан БСУГ-аас зохион байгуулсан  “Миний  Өвөрхангай” аянд ЕБС-ийн багш, ажилчид, сурагчид нэгдэн, аймаг сумын түүх дурсгалын газар, түүхэн гавъяатай алдартай хүмүүсийн талаар танилцуулж, иргэдэд түгээн дэлгэрүүлэн ажиллалаа.

Тус аянд 8 багш, 9 сурагчид өөрсдийн хийсэн видео контент, гар зураг, шүлэг зэрэг нийт 17 бүтээлээрээ оролцлоо. БСУГ, Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулсан “Амар байна уу?” аянд ЕБС 1 бүтээлээр амжилттай оролцсон.

Сумын ЗДТГ-аас төсөвт байгууллагуудад хийж байгаа хяналт шалгалтаар ажлаа дүгнүүлж, заавар зөвлөгөө авч ажиллалаа.

Боловсролын хүрээлэнгийн захирлын 267 тоот албан тоотын журнал хөтлөх зааврын дагуу багш нар журналаа хөтлөн сурагчдын үнэлгээг гаргалаа.

ЭЕШ–нд бэлтгэж байгаа сурагчдаас хими, монгол хэл, биологи, нийгмийн ухааны хичээлүүдээр онлайн сорилго шалгалт авч үр дүнг нь тооцон багш нарт давтлагын чанар сайжруулах үүрэг даалгавар өглөө.

Ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох онлайн сургалтанд хамрагдлаа.

Бага  ангийн багш нар хамтран нийтийн эзэмшлийн талбайд 1-5 ангийн сурагчдад зориулсан математикийн 23 ширхэг үзүүлэн болон “Үзэсгэлэнт Нарийнтээл” буланг тохижууллаа.

БСУГ-ын даргын А/06 тушаалын дагуу 1, 2, 5-р ангийн сурагчдад монгол хэл, математик, хүн ба байгаль хичээлээр давтлага зохион байгууллаа. Давтлагад 1-р ангийн 25, 2-р ангийн 34, 5-р ангийн 26 нийт 85 сурагч хамрагдсан.

Баянтээг ЕБСургууль нь: Дэлхий нийтэд тархаад байгаа COVID-19 коронавирусын халдвараас шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагаа хаагдсан боловч багш ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг сургалт мэдээллээр ханган ажиллаж байна. Цахим хичээлийн дагуу нэмэлт даалгавар бэлтгэн багш нар сурагчидтайгаа цахимаар мэдээллийг тогтмол хийж байна. Удирдлагын зааврын дагуу хамт олонтойгоо харилцан мэдээ мэдээллийг тогтмол цаг хугацаанд хүргэж ажиллаж байна. Долоо хоног бүр анги танхимдаа ариутгал халдваргүйжүүлэлтийн дор багш нар мэргэжил боловсролоо дээшлүүлэх төлөвлөгөөний дагуу багаараа хамтран цахим хичээл бэлтгэн сурагчидтайгаа өдөр бүр тулж нэмэлт даалгаврыг багш нар өгч харилцан арга туршлагаа хуваалцав.

Анги кабинетуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж сургалтын орчны эрүүл ахуйд анхаарч ажилласан.

“Миний Өвөрхангай” хүүхэд багачуудыг аймаг, сум орон нутгийнхаа түүх, соёл, өв уламжлал, дурсгалт газруудыг судлан мэдүүлэж, нутаг усаа эрхэмлэн дээдлэх мөн чанартай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 1-5 ангийн сурагчдын дунд “Миний Өвөрхангай” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж үүнд манай сурагчид идэвхи зүтгэлтэй оролцож нийт 13 зургийг илгээсэн байна.

“Амар байна уу” аяны хүрээнд цахим орчинд хүүхдүүдийн бичлэгийг байршуулсан. Хөл хорионы дэглэмийн үед сурагчидтай утсаар холбогдон теле хичээл хэрхэн судалж буйд хяналт шалгалт тавин ажиллаж байна. Бага ангийн

  1.                                                                        

сурагчдад танхимын сургалт нь илүү үр дүнтэй байдаг тул танхимын бус сургалтын үед эцэг эхийн үүрэг оролцоо маш өндөр байгаа гэдгийг сануулан зөвлөмж хүргүүлсэн.

Монгол улсад короновирусын халдвар гарсантай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагаа хаагдсан учир сурагчдад теле хичээлийн талаарх мэдээллийг анги удирдсан багш нар эцэг эхтэй ярилцан ангийн групп нээж нэмэлт даалгавар мэдээ мэдээллийг түргэн шуурхай солилцож утсаар өдөр бүр харилцаж байна.

Ард иргэдэд короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариуцлагатай аав ээжийн дүрмийг танилцуулж бага насны хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар эцэг эхчүүдэд мэдээллийг хүргэж байна.  Мөн хичээл танхимаар хичээллэхтэй холбогдуулан багш нар бэлтгэл мэдэээлэлээ харилцан солилцон арга туршлагаа хуваалцаж байна.

Өвөрхангай аймгийн бага ангийн багш бүр теле хичээлийг үзэж тухайн сэдвийн дагуу сурагчдад дасгал даалгавар өгч хамтран ажилласан.  Багшийн цахим кампустаа орж “ХАМТДАА СУРАЛЦЪЯ” онлайн сургалтдаа багш нар хамрагдаж байна. Багш нараас боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын санал асуулгат хамрагдсан. Өвөрхангай аймгийн бага ангийн нэгдсэн группээс багш нар мэдээ, мэдээлэл авч мэдлэг солилцож байна.                                                                                                               

Долоо хоног бүрийн теле хичээлийг үзэжсудлан, шинэлэг санаа, цаашид засаж хэрэгжүүлэх арга замын тухай өөрийн үзэл бодлыг бичиж тэмдэглэл хөтөлж хэвшсэн.

Соёлын төв нь: 2020 оны байгууллагын санхүүгийн тайланд аудит хийлгэж

ажиллаж байна. Аймгийн БСУГ-аас “Эрдэнийн эрэлд” аян зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан цахим хурал зохион байгуулагдахад оролцов.

Засгийн газар, Улсын Онцгой комиссын 2021 оны 01  дүгээр сарын 04-ний хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Коронавируст халдвар (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг иргэдэд чанга яригчаар зарлан мэдээллэн ажиллаж байна.  

Цахим мэдээллийг өдөр бүр тогтмол шинэчилж байршуулан ажиллаж байна. Нийт 26 удаа мэдээ мэдээлэл хүргэж ажилласан.

2021 оны 02 сарын 5-нд УИХ-ын дарга ирж уулзалт хийж, малчдад хүчит тэжээлийн тусламж олгож ажилласан. Уулзалтанд нийт 200 хүн оролцсон байна.

2021 оны 02 сарын 07-нд “Малчдад туслах хандивын аян”-ыг зохион

байгуулагчид ирж малчдад хандивын өвс, хивэг, мөнгөн тусламж олгоход бүх багийн малчин өрхийн төлөөлөл  400 хүн хамрагдсан байна.

Түүх соёлын үл хөдлөх дурсгал хамгаалагч 30 иргэний судалгаа болон хариуцан хамгаалж буй дурсгалын тоог гаргаж аймгийн Музейд хүргүүлэн ажилласан.

“Эрдэнийн эрэлд”, “Миний Өвөрхангай” аяны хүрээнд цахимаар үйл ажиллагаа явуулж мэдээ мэдээллийг өөрийн албан ёсны цахим хаягаар дамжуулан иргэдэд хүргэж ажиллаж байна. 5 удаагийн мэдээллийг хуваарийн дагуу байршуулан ажиллаж байна.

 

                                                            -4-

Аймгийн Нийгмийн бодлогын хэлтэсээс зохион байгуулсан “Угийн бичгийг түгээн дэлгэрүүлэх нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцож бичвэрийг хугацаанд нь хүргүүлсэн болно.

            Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга ханад байрлуулж ажилтан бүр маск зүүж үйлчилж байна. Зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Байгууллагын ариутгал халдваргүйжүүлэлтийг Хүн эмнэлэг болон Мал эмнэлэг, Хорио цээрийн байгууллагаар хийлгэж ажилласан.

Соёлын биет бус өв тээгчдийн улсын үзлэг тооллого 2020 онд явагдахтай холбогдуулан Сумын соёлын биет бус өв тэээгчидийн бүртгэлийг шинэчилж, мөн шинээр нэмж 5 ай саваар бүртгэн нийт 30 өвлөн уламжлагчийн бүртгэлийг аймгийн музуйд хүргүүлэв.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж 50 ширхэгийг бэлтгэн иргэдэд

тарааж цахимаар байршуулан иргэдэд сурталчлан ажиллаж байна.

            Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж ариутгаж байна. ЭМТ-өөс өгсөн зөвлөмжийг хаалга хананд байрлуулж ажилтан бүр маск зүүж үйлчилж байна.

Номын сан нь  15 уншигчид 60 ш ном гэрээр  олгож үйлчилсэн байна.

Урд оны баримт бичгийг эмхлэн цэгцэлж үдэж байгууллагын архивт шилжүүлэв.

Сумын цэцэрлэг нь: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой тус цэцэрлэг нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг олон нийтийн сүлжээ фэйс бүүк болон ангийн групп чат дээр  цахим хичээл боловсруулан тавьж дагалдах сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын авлагаар тараан өгсөн.

COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх,  зөвлөмж, мэдээлэл өгч багш ажилчид өрөө тасалгаанд агааржуулалт, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж ажиллаж байна.

Дуу хөгжмийн багш Гарын авлага, ном, теле хичээл бэлтгэж аймгийн боловсролын газарт явуулсан.

Гэр бүлийн зөвлөл, Дотоодын хяналт шалгалт, Ёс зүйн зөвлөл, Өмч хамгааллын зөвлөлүүд жилийн ажлын төлөвлөгөөг гарган хамт олноороо хэлэлжүүлж баталуулан ажиллаж байна.

ЭМТ, Хорио цээр хамтран 5 бүлэг болон бусад өрөө тасалгаанд ариутгал халдаргүйжүүлэлт хийж  их цэвэрлэгээ хийсэн.

Бага бүлэг  Монгол ахуй ёс заншлын буландаа акустик хавтангаар хийсэн “Гэр“-ийн хэрэгсэл авч сургалтын нөхцөл бүрдүүлэх талаар   мөн хүүхдийн “Гал тогоо”  сэдэвт тоглоом авч тохижуулав,  хэрэглэгдэхүүн хийх сагс 6 ш, байгалийн булан, Хэл ярианы төвийг тохижуулж ажилласан.

Багш ажилчдаас Google from ашиглан 2 санал асуулга авч нэгтгэсэн.

Гэр бүлийн зөвлөлөөс багш, ажилчдын хүүхдүүдийн дунд цахим  “Миний дуртай дуу” тэмцээн зохион байгуулсан.

Цэцэрлэгийн удирдлага,  багш ажилчид шуурхай штаб, баруун, зүүн постонд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Багш ажилчид эрх зүйн ”Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” тухай сургалтад хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлэн ажилласан.

Баянтээг СӨББ: KOVID-19, коронавирусээс урьдчилан сэргийлэх хөл хорионы үед багш ажилчид хөдөлгөөнт эргүүлд гарч ажилласан.

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/184 дүгээр тушаалын дагуу хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг багш ажилчид хийж

  1.                                                                        

ажилласан. Мөн анги танхимын өнгө үзэмжийг сайжруулж акустик хавтангаар ангийн хүлээн авах өрөө, гал тогоог тохижуулсан.

Сумын ЗДТГ-аас байгууллагын эрх зүйн баримт бичигт хяналт шалгалт хийж зөвлөн туслах зааварчилгаа өгч үүрэг даалгаварын дагуу Үндэсний хөтөлбөрүүдийг бүх ажилчид хувиарлан уншиж судлах, сургалт зохион байгуулах, төлөвлөгөө гаргаж ажиллах чиг үүргийг өгч ажилласан.

KOVID-19,коронавирусээс урьдчилан сэргийлэх хөл хорионы үед багш нар

хүүхдүүдэд сургалтын агуулгат тохируулан гэрээр нэмэлт даалгавар өгч   өдөр бүр цахимаар хяналт тавьж ажиллаж байна. Хүний нөөцийн системд  цалингийн судалгааг шинэчилэн баталгаажуулсан.  Теле хичээл үзсэн, үзээгүй хүүхдийн судалгааг нэгтгэж гаргаж явуулсан.

            Сумын Эрүүл мэндийн төв нь: 2021 оны 02-р сард нийт  119 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 39, төвийн дуудлага 80 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  355 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 24 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 10 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 86 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт 23 эмэгтэй байна. 02 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 3 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 32 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй.        

Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн эмч, мэргэжилтэн ажилчдад  Ковид-19 дархлаажуулалтын 10 төрлийн хичээлүүдийг танхимаар 5 удаа болон шторк хэлбэрээр эмнэлгийн дотоод групп дээр тавьж мэдээллийг хүргэж байна. ЭМТ-өөр нийт 383 иргэн үйлчлүүлсэн.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 60,   хандалтын тоо- 912 байна.

Баянтээг багийн Хүн эмнэлэг: 2021 оны 02 дугаар сард 8 дуудлага хүлээн авч бүртгэн дээд шатны эмнэлэгт 3 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 4, төвийн дуудлага 4 байна. Дуудлаганд эх  баригч эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

            Амбулаториор 200 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стацианорт  12 хүн хэвтэж эмчлүүлсэн.

 

 

                                                                        -6-

ЭМГ болон дээд шатны байгууллагаас ирсэн 7 албан тоот, тушаал шийдвэрийг хэрэгжүүлж хариутай бичиг 5-ыг хугацаанд явуулсан.  МСС-ны ажлын хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, эрсдэлт хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ЭМСС-ны материал түгээж, сургалт хийж байна. ММС-д 2-р сард  давхардсан тоогоор 12 хүн,  зөвлөгөө 50 хүн өгч ажиллаа. Дотоод хяналт,  чанарын багийнхан сар бүр хэвтэн эмчлүүлэгч, амбулатороор үйлчлүүлэгч, эмч эмнэлгийн ажилчдаас сар ,улирлаар сэтгэл ханамжийн судалгааг авч нийт давхардсан тоогоор 35 хүнээс авч дүгнэн үр дүнг тооцсон. Жирэмсний шинээр хяналтанд орсон 1,   эхчүүдэд нэг удаагийн тестеер Тэмбүү, ДОХ/ХДХВ шинжилгээ хийсэн.Төрөх эх 11 байна.

  • Амбулатороор 108 үзлэг
  • Идэвхтэй хяналтаар 14
  • Гэрийн идэвхтэй хяналт 13
  • Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 23
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 38
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 23
  • Жирэмсний шинээр хяналтанд 2
  • Осол гэмтлийн өвчлөл 

Нийгмийн хамгааллын чиглэлээр: 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй 3 иргэний холбогдох материал, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 2 иргэн, насны хишиг үйлчилгээнд хамрагдах 2 иргэн, ахмад настны хөнгөлөлт 1 иргэний материалыг болон  шинэ төрсөн хүүхдийн мэдээ, ШАБ-нд 3 иргэний холбогдох материалыг тус тус хүлээн авч ХХҮГ-т хүргүүлсэн.

Нийт халамжийн тэтгэмжийг 816 иргэнд 888607104 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

4. Мал эмнэлгийн тасаг, үржийн тасаг,  газар тариалан, ЖДҮ, Хөдөлмөр эрхлэлт, Цаг уурын  чиглэлээр.

Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газраас зохион байгуулсан цахим сургалтанд хамрагдсан. Үүнд: Сүүлийн жилүүдэд гарч буй шимэгчтэх өвчин түүний оношлогоо, эмчилгээ шинээр гарч буй өргөн хэрэглээний малын эм биобэлдмэлийн талаар мэдээлэл авч мэдлэгээ сэргээж авсан.

Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/07 тушаалын дагуу Нарийнтээл сумын Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэгийн хариуцлагатай жижүүрийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

2021 оны 02 дугаар сарын ажлын төлөвлөгөөг гаргаж сумын Засаг даргаар батлуулан төлөвлөгөөний биелэлт, цагийн баланс, холбогдох тайланг Мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажилласан.

Бумбат-Ур мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн хариуцсан Өндөр хөмөг 3-р багийн нутаг дэвсгэрт галзуу өвчний нэг тохиолдол гарч дуудлагын бүртгэлийг үнэн зөв бүртгэж системд бүртгэлжүүлэх заавар зөвлөмжөөр хангаж ажилласан.

Аймгийн прокурорын газрын 2021 оны 01-р сарын 19-ны өдрийн 97-р албан тоотын дагуу материалыг бүрдүүлж прокурорын газарт хүргүүлсэн.

  1.  
  1. Сум хөгжүүлэх сангийн баримтыг цэгцэлж Санхүүгийн хяналт аудитын

албанд хүргүүлсэн. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” зорилтот жилийн ажлын  нээлт ,”Өвөрхангангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хаалтын цахим хуралд оролцсон.

Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй зээлдэгчидтэй утсаар холбогдож зээл төлж барагдуулах мэдэгдэл өгч 2 зээлдэгчийн 5276500 төгрөгний нэхэмжлэлтэй материалыг бүрдүүлж Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж асуудлыг шийдвэрлэсэн.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” зорилтот жилийнхүрээнд зохион байгуулах ажлын саналыг боловсруулж ажлын хэсэгт өгсөн.

Бизнес хөгжлийн төвд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдтэй

түрээсийн гэрээ байгуулсан. СХС-д төсөл бичсэн 3 иргэний материалтай танилцажтөслийг дэлгэрүүлж бичих талаар тайлбарлан, гарын авлага өгсөн.

Ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний судалгаа гаргасан.

Онцгой байдлын үед малд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын стандарт загвар цахим сургалтанд хамрагдах албан тушаалтнуудын мэдээллийг гаргаж ХХААГ-т хүргүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн судалгааг авч нэгдсэн бүртгэл мэдээллийг ХХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

Ахуйн үйлчилгээ эрхлэгч иргэдийн судалгаа мэдээллийг гаргасан. Сум хөгжүүлэх сангаас зээл аваад эргэн төлөлтийг барагдуулаагүй хугацаа хэтэрсэн зээлдэгчидтэй биечлэн уулзаж 1,9 сая төгрөгний эргэн төлөлтийг барагдуулсан.

                                                   5. Дэд бүтэц, байгаль орчин

2021 оны  02 сарын байдлаар газрын нийт 3 иргэний өргөдөл хүсэлт ирсэн. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2021 онд 58843,5 төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 2 сарын байдлаар 565610 төгрөг орсон.       

Атаршсан газар, дэд бүтэц, газар өмчлөлийн судалгааг гарган ГХБХБГазарт хүргүүлсэн.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Засаг даргын Тамгын газраас Өшгөгийн нуруунд аргал угалзын сүрэгт биотехникийн арга хэмжээ авч хужир, өвс тавьж өгөх ажлыг зохион байгуулж ажилласан. Үүнд нөхөрлөлийн гишүүд болон иргэдийн оролцоотойгоор 40 ширхэг боодол өвс тавьж өгсөн.  “Цагаан –Овоо”-ны пост болон баруун гуанзны постны ойр орчны хог хаягдлыг цэвэрлэх ажил хийгдсэн. 

Хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан 3 иргэнд зөрчлийн тухай хуулиар торгуулын арга хэмжээ авсан. 3-дугаар багийн нутагт өвөлжөж байгаа аргал угалзын сүрэг биотехникын арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж өвс тавьж өгөх ажил хийгдсэн.

           

 

 

                       ТАЙЛАН БИЧСЭН: ЗДТГ-ЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ

                       ТҮШМЭЛ                                                             С.БААСАНДУЛАМ

                         ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                   Г.БАТСҮХ