ЗДТГ 1 дүгээр сарын ажлын мэдээлэл

                                                        НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ 

 

2021.01.22                                       

                        1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 11381,20,0 мян.төг, гүйцэтгэлээр 10500,0 мян,төг, 85,0 хувь, сумын төсөвт төлөвлөгөөгөөр 6856,0 мян.төг, гүйцэтгэлээр 6633,0,0 мян.төг, 96 хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 3500,0  мян.төг, гүйцэтгэлээр 350,0  мян.төг, 10 хувь орсон байна.

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

ЗДТГ нь 2021 онд хийх эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөөг ажилчдаас санал авч төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа ба төлөвлөгөөг төрийн албан хаагч, иргэн аж ахуйн нэгж, хүүхэд залуучууд гэсэн чиглэлээр сургалт зохион хийхээр төлөвлөсөн.

Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойн хүрээнд төсвийн байгууллагууд Үндсэн хуулийн талаархи сургалтыг цахимаар болон бусад хэлбэрээр зохион байгуулж гарын авлага материал тараан ажилласан ба тайлан мэдээг аймгийн Хууль зүйн хэлтэст хугацаанд нь хүргүүлэн ажилласан.

2021 оны 01-р сард төрөлт 5,  үрчлэлт 1, эцэг тогтоолт 1, гэрлэлт 10, шилжиж ирсэн 7,  шинэчилсэн бүртгэл 7, иргэний үнэмлэх олголт 11, иргэний үнэмлэх дахин 3, нийт 45 бүртэл хийгдсэн байна.

 

Баянтээг багийн төв нь: Баянтээг багт эрүүл мэндийн даатгалын 2 нийгмийн даатгалын 7  дэвтэрийг иргэдэд тараан өгч, бусад материалыг сумын татварын улсын байцаагчид явуулан баталгаажуулан тараасан байна. Багт 01-р сарын байдлаар цалинтай ээж хөтөлбөрт 1 эхийн материал, жирэмсэн хөхүүл,  2 эхийн  материалыг хүлээн авч шийдвэрлэсэн. Багт ирсэн  бичиг, мэдээ, судалгааг цаг тухай бүртгэн холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна.

Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд бүртгэн, шийдвэрлэж байна. Энэ хугацаанд өргөдөл гомдол ирээгүй байна. 2020 оны баримтаа цэгцлэн үдэхэд бэлдэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын Захирамжаар малчин өрхөд 5 боодол өвс хөнгөлөлттэй үнээр 1 уут хивэг 50% хөнгөлөлттэй үнээр олгосон.

 

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Сумын ЕБС нь: Тус сургууль нь энэ хичээлийн жилд  54 багш,  ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтан, бага ангид 230, ахлах ангид 56, дунд ангид 151 нийт 437 сурагч, дотуур байрандаа 72 сурагчтай  үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Баянтээг багаас Хүүхдийн-108 дугаарт ирсэн дуудлагын дагуу сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн хамт тухайн дуудлага өгсөн иргэнтэй очиж уулзаж, нөхцөл байдлын судалгаа хийж ажиллалаа.

Боловсрол соёлын удирдых газар, Японы Хүүхдийг Ивээх сангийн хамтран зохион байгуулж байгаа “Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх” онлайн сургалтанд дотуур байрын багшийн хамт хамрагдсан бөгөөд мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас зохион байгуулсан “Дэмжлэгийн багийг идэвхжүүлэх нь” онлайн сургалтанд тус тус хамрагдан ажиллалаа.

 

                                                            -2-

 

БСУГ-аас зохион байгуулж байгаа “Миний  Өвөрхангай” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа гар зураг, шүлэг, эссэ зэрэг уралдааны удирдамжийг сургуулийн багш, ажилчдад болон сурагчдад хүргэн ажиллаж байна.

Мөн аймгийн Засаг даргын баталсан МУ-ын шинэ үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Үндсэн хууль дахь миний эрх, үүрэг” сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг тус тус зарлан ажиллаж байна.

2020 оны жилийн эцсийн тайлан, үндэсний хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөрийн биелэлтийг гарган ажиллалаа. Үндсэн ажилтай холбоотой хууль эрх зүйн баримт бичгийг уншиж, мөн холбогдолтой хууль, дүрэм журмаар хуулийн сан бүрдүүлэн ажиллаж байна.

Танхимийн болон танхимийн бус хосолсон хэлбэрээр хүүхдийн сурах үйл оролцоог дэмжин тэгш хүртээмжтэй сургах, цахим программ хангамжийг ашиглаж сурах, сургуулийн технологийн санг баяжуулах зорилгоор “Сонирхолтой цахим хичээл” шалгаруулах уралдааныг зохион байгуулсан. Энэхүү уралдаанд 2-р ангийн багш  математик хичээлээр “Дөрвөөр үржүүлэх, дөрөвт хуваах”  1-р ангийн монгол хэл хичээлээр “Т үсэг таниулах”, 2-р ангийн багш иргэний боловсрол хичээлээр “Монгол наадам” цахим хичээлүүдээр тус тус оролцсон байна.

         Математикийн сургалтын материалаас өдөр бүр 2 дасгал даалгаврыг бодож, бодолтыг шалган дүгнэж байгаа бөгөөд одоогоор 41 даалгавар бүхий 365 бодлого дасгалыг бодсон байна.  

          Багш бүр Хамтдаа суралцъя онлайн сургалтанд хамрагдсан бөгөөд Power point программ ашиглан цахим хичээл бэлтгэх, Excel файл ашиглах, өгөгдөл боловсруулах арга зүй, Google sheets программ ашиглан судалгаа, асуулга авах нэгтгэх, байршуулах, Google forms программ ашиглан онлайн шалгалт, сорил зохион байгуулах, Google meet программ ашиглан онлайн уулзалт ярилцлага зохион байгуулах, танхимын бус сургалтанд Glass room программ ашиглан онлайн хичээл зохион байгуулах зэрэгт суралцсан.

Багш нарынхаа дунд энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ /танхимын ба цахим хичээл/ АСУУДАЛ ШИЙДЭЛ” сэдэвт илтгэлийн уралдааныг явуулж шалгарууллаа. Нийт 16 багшаас илтгэл ирж, аймгийн уралдаанд нэг илтгэлийг шалгаруулан явууллаа.

Мөн Хамтдаа суралцъя цахим хичээлийг үзэж онлайн сорилд хамрагдаж байна. Багш нарынхаа дунд Цахим хичээлийн уралдаан зарлан түүнийг дүгнэн ажиллаж байна. Сонирхолтой цахим хичээлд нийт 17 багшийн 20 хичээл ирсэн ба хичээл тус бүрийг нарийн шалгуураар шалган байр эзлүүлэн урамшууллаа.

БШУЯ-ны сайдын А/180-р тушаалын дагуу 12-р ангийн давтлага хичээлийг эхлүүллээ. Давлага хичээлд 17 сурагч 8 судлагдахуунаар хамрагдаж байна. 9 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж сургуулийн багш нарын өрөөг тохижуулж, сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж байна.

Баянтээг ЕБС: Дэлхий нийтэд тархаад байгаа COVID-19 коронавирусын халдвараас шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагаа хаагдсан боловч багш ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг сургалт мэдээллээр ханган ажиллаж байна.

       Хамтдаа суралцъя онлайн сургалтууддаа тогтмол хамрагдан арга туршлагаа бусдадаа хуваалцан ажиллаж байна. Бага Боловсролын Байгалийн ухаан хэсэгчилсэн сургалтанд багш нар хамрагдсан.

  1.  

Бага боловсролын Монгол хэлний онлайн сургалтанд хамрагдан багш нар туршлага солилцон ажиллаж байна. Анги кабинетуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж сургалтын орчны эрүүл ахуйд анхаарч ажилласан. Хөл хорионы дэглэмийн үед сурагчидтай утсаар холбогдон теле хичээл хэрхэн судалж буйд хяналт шалгалт тавин ажиллаж байна. Бага ангийн сурагчдад танхимын сургалт нь илүү үр дүнтэй байдаг тул танхимын бус сургалтын үед эцэг эхийн үүрэг оролцоо маш өндөр байгаа гэдгийг сануулан зөвлөмж хүргүүлсэн.

Тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаа, багш ажилтанд холбогдох өргөдөл гомдол ирээгүй болно

Монгол улсад короновирусын халдвар гарсантай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагаа хаагдсан учир сурагчдад анги даасан багш нар ярилцан ангийн групп нээж нэмэлт даалгавар мэдээ мэдээллийг түргэн шуурхай солилцож утсаар өдөр бүр харилцаж байна. Багийн төвийн хэмжээнд “Багш айлчлалын хүрээнд нийт 30 айл өрхөөр орж сурагчдад теле хичээлийн хүрээнд өгсөн даалгаврыг шалган, нэмэлт даалгавар өгч сурагчийн хичээл хийх талаар гэр бүлийн орчинг судалж танилцсан. Бас эцэг эхчүүдэд короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариуцлагатай аав ээжийн дүрмийг танилцуулж бага насны хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна. Багш ажилчид Бага боловсролын салбараас зохион байгуулж онлайн сургалтанд тогтмол хамрагдаж байна. Аймгийн Бага ангийн нэгдсэн группээс багш нар мэдээ мэдээлэл авч мэдлэг солилцож байна. Долоо хоног бүрийн теле хичээлийг үзэж судлан, шинэлэг санаа, цаашид засаж хэрэгжүүлэх арга замын тухай өөрийн үзэл бодлыг бичиж тэмдэглэл хөтөлж хэвшсэн.

Сумын Хүүхдийн цэцэрлэг: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой тус цэцэрлэг нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг суурин оршин сууж байгаа 80 хүүхдүүддээ олон нийтийн сүлжээ фэйс бүүк болон ангийн групп чат дээр  цахим хичээл боловсруулан тавьж дагалдах сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын авлагаар тараан өгч мөн  алслагдсан хөдөө багийн 48 хүүхдүүдэд насны хөгжилд тохирсон ном гарын авлагыг Багийн  Засаг  даргаар дамжуулан өгч  хамтран ажилласан. 

COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, мэдээлэл өгч багш ажилчдыг 2 хоёроороо жижүүрт гаргаж 4 бүлэг, дээд, доод коридор болон бусад өрөө тасалгаанд агааржуулалт, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж ажиллаж байна.

Дуу хөгжмийн багш хичээлийн төлөвлөлтийг бэлтгэн Өвөрхангай аймгийн цэцэрлэгийн хөгжмийн багш нарын  цахим хэлэлцүүлэгт оролцсон.

2021 оны 02-р сарын 01-нд танхимын хичээл орох талаар эцэг эхээс судалгаа авсан.

Монгол улсын үндсэн хууль баталсан өдөрт тохиолдуулан  “Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”, “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдвээр сургалтуудыг явуулсан. / 17 багш ажилчид оролцсон/

Үндсэн хуулиар “АХА” тэмцээн зохион байгуулж шалгарсан 2 багш ажилчдыг шагнаж урамшууллаа. 

         

                                                                        -4-

Багш, ажилчдын 2020 оны ажлыг дүгнэхэд 90-ээс дээш- 10 багш ажилчид , 80-аас дээш -7 багш ажилчид үнэлэгдэж,  2  туслах багш  залуу багш нар   арга зүй зөвлөмж өгч туршлага солилцсон .“Гэр бүлийн зөвлөл”,”Ёс зүйн зөвлөл”хийсэн ажлын тайлангаа хамт олонд тавьж цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан.

Ахлах  бүлгийн багш нар  “Номын өргөө”, “Бяцхан эмч”, “Миний гал тогоо”, “Туршилт, танин мэдэхүйн” булан зэргийг тохижуулан ажиллаж байна.

           Байгууллагын гадна доторх тохижилт мөн зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажлыг багш, ажилчдаас  санал хүсэлтийг хүлээн авч ирсэн саналыг эрэмбэлж  багш ажилчдыг 3 баг болгон хийгдэх ажлыг хуваарилан ажиллаж байна.

Сургалтын  нэгдсэн хөтөлбөрийг үзэл баримтлалд үндэслэн байгальтай зөв харьцах, ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд бүрийг Зөв монгол хүн болгох төлөвшилд анхаарч сургалтын хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон хөтөлбөрийн давуу бөгөөд ололтой тал юм.

Багш ажилчдаас Google from ашиглан 3 судалгаа авч нэгтгэсэн.

Эцэг эхтэй хамтарч ажиллах, эрсдэлт нөхцөлд байгаа  хүүхдүүдийг судлах тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зорилготой  цахимаар болон баримтаар санал асуулгын судалгаа авч эцэг эх, хүүхдүүдтэй багш нар  хэрхэн ажиллаж байгааг бүлэг бүрээр дүгнэж ажилласан.

Заах аргын нэгдлээс зохион явуулсан үлгэрийн цаг цахим хуудсанд Орос ардын үлгэр Өнхрүүш үлгэрээр видео бичлэг хийж цэцэрлэгийн facebook дээр байршуулсан.

Баянтээг СӨББ: KOVID-19 коронавирусээс урьдчилан сэргийлэх хөл хорионы үед багш нар хүүхдүүдэд сургалтын агуулгат тохируулан гэрээр нэмэлт даалгавар өгч өдөр бүр цахимаар хяналт тавьж ажиллаж байна.

Алслагдсан аймаг бүсэд отороор өвөлжиж буй айл өрхийн цэцэрлэгийн насны хүүхдийн судалгааг гаргасан. Теле хичээл үзсэн, үзээгүй хүүхдийн судалгааг нэгтгэн гаргаж явуулсан.

Соёлын төв: Хүний нөөцийн программд өөрчлөлт шинэчлэлт хийж,

байгууллагын эд хөрөнгийн жилийн эцсийн тооллогын дүн мэдээг гаргаж ахжилласан.

            Улсын Онцгой комиссын 2021 оны 01  дугаар сарын 04-ний хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Коронавируст халдвар (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байхыг иргэдэд чанга яригчаар зарлан мэдээллэн ажиллаж байна.  

2021 оны 01 сарын 18 нд сумын цэргийн насны залуучуудад аймгийн цэргийн штабаас сургалт зохион байгуулж жагсаалын бэлтгэл хангуулав. Сургалтанд давхардсан тоогоор 56 иргэн хамрагдсан байна.

2020 оны статистик мэдээ болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний

биелэлтийг гаргаж аймгийн Боловсрол Соёл урлагийн газарт тайлагнаж ажиллаж байна.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд өгөх зөвлөмж 500 ширхэгийг бэлтгэн өрх бүрт тарааж, цахимаар байршуулан иргэдэд сурталчлан ажиллаж байна. Цахим мэдээллийг өдөр бүр тогтмол шинэчилж байршуулан ажиллаж байна.

            Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж ариутгаж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга хананд байрлуулж ажилтан бүр маск зүүлгэх, зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж ажиллаж байна.

                                                                        -5-

            Соёлын өвийн талаар 2020 онд хийсэн ажлын тайланг гаргаж аймгийн Музейд хүргүүлэн ажиллаж байна.

            Сумын Эрүүл мэндийн төв нь: 2021 оны 01 -р сард нийт  95 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 32, төвийн дуудлага 63 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  294 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 32 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 19 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 121 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт 25 эмэгтэй байна. 01 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 5 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 49 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй.

Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-86 байна.

Баянтээг  Хүн эмнэлэг: 2021 оны 01 дүгээр сард 12 дуудлага хүлээн авч бүртгэн дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 5, төвийн дуудлага 7 байна.

Дуудлаганд их эмч, эх  баригч эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Бүтээгдэхүүний анги 2. Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ: Амбулаториор 308 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стацианорт 12  хүн хэвтэж эмчлүүлсэн.

Багийн эмнэлэг нь орой бүр 14:00-15:00 цагийн хооронд Нарийнтээл сумын ЭМТ-ийн 88124256 дугаарт томуу томуу төст өвчлөл мэдээллийг хүргэж ажиллаж байна.

Өдөр бүр хийсэн ажлын талаар илтгэх хуудсыг ЭМГ-т явуулж байна.

Баянтээг багийн ахмадын өргөөнд 4 ор тавьж  ажиглалтын өрөө болгон бэлтгэсэн. Халдвартын өрөө 1 ор, хэвтэн эмчлүүлэх хэсэгт 12 ор дэлгэн бэлтгэл ажлыг хангасан. Вакцины өрөө, статистик мэдээллийн ажилтны өрөөг хэвтэн эмчлүүлэх хэсэгт байрлаж байсныг нүүлгэн шилжүүлж амбулаторийн хэсэг болох уламжлалтын өрөөнд оруулсан.

Баянтээг багийн хүн эмнэлэг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас гаргасан сурталчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна.

Яаралтай тусламжийн шаардлагатай эм тарианы нөөц 14 хоногийн нөөцтэй  байна.

Эмч эмнэлгийн ажилчдын хувийн хамгаалах хэрэгсэл одоогийн байдлаар.

  • Ариутгал халдваргүйтгэлийн бодис жавелин-390 таб
    1.  
  • Нүдний шил -22
  • Комбинзон – 31 ширхэг
  • Усны гутал -2
  • N95 маск-65 ширхэг
  • Нэг удаагын халаад-30ш
  • Нэг удаагын малгай-500ширхэг
  • Нэг удаагийн маск-750 ш
  • Нэг удаагийн улавч -400ш
  • Нэг удаагийн бээлийн-6 хайрцаг
  • Гар халдваргүйжүүлэгч 300мл-3ш
  • Гар халдваргүйжүүлэгч 1000мл-1ш

Гар халваргүйжүүлэгч саван 250 мл-3 ширхэг тус тус байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрчимт эмчилгээний тасгийн бэлэн байдлыг стандартын дагуу бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Тусгаарлах өрөөнд зохицуулалт хийгдсэн боловч эрчимт эмчилгээний тасгаас тусгаарлахад хэрэглэгдэх эм тариа, тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг байна.

Шаардлагатай үед нэмэлтээр ажиллах эмч мэргэжилтэнүүдийн судалгааг гаргасан. Сургалтанд хамруулах төлөвлөгөөг гаргаж 2 удаагийн сургалтыг зохион байгуулсан.

Эмнэлгийн  больниц болон амбулатороор үйлчлүүлж байгаа иргэдийн амны хаалт зүүж үйлчлүүлэхийг сувилагч нар хяналт, шаардлагыг тавин ажиллаж байна.

Амбулаторийн үзлэгийн коридорт сувилагчийн постыг байршуулан ажиллаж байна. Эргэлтээр  ирсэн иргэд амны хаалтгүй тохиолдолд шаардлага тавьж амны хаалттай тохиолдолд эргэлтийг зөвшөөрч байгаа ба амбулатороор үйлчлүүлэхээр ирсэн иргэд амны хаалтгүй тохиолдолд амны хаалтыг өгөх маскны нөөц байхгүй тул иргэн өөрөө маскыг авч зүүхийг шаардан ажиллаж байна. Маскаа зүүж үйлчлүүлнэ гэсэн анхааруулга, зөвлөмжийг ил тод байршуулсан.

Гэрийн эргэлтийг 7 хоног бүр эмч нар явж  0-15 насны хүүхэд, өндөр настан, ХБИ, төрсөн эх, нярайн эргэлт хийж коронавирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх зөвлөгөө, гарын авлага 16 өрхийн 20 иргэнд тараан өгсөн.

Халдварт саагийн идэвхгүйжүүлсэн вакцин 3, 4, 5 настай хүүхдүүд хийж эхлээд байна.

Эмнэлгийн  эмч, мэргэжилтэн, ажилчид шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогмол ариутгаж, амны хаалт байнга зүүж байгаа бөгөөд ажилчдын дархлааг дэмжих зорилгоор витмин –С  болон халуун чацарганыг өдөр бүр өгч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа “Короновирусээс сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг”-ийг багийн мэдээллийн самбар, 5 дэлгүүр, ХААН, төрийн банк, Баянтээг ХК, худаг, уурын зуух,  ШТГазруудын мэдээлийн самбаруудад байршуулан ажиллаж байна. Мэдээллийг 14 хоног бүр сольж ажиллаж байна.

  • Амбулатороор 148 үзлэг
  • Идэвхтэй хяналтаар 29
  • Гэрийн идэвхтэй хяналт 50
  • Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 12
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 54
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 33
  • Жирэмсний шинээр хяналтанд 2
    1.  

 

  • Осол гэмтлийн өвчлөл  1
  • Артерийн гипертензи, чихрийн шижин өвчнөөс уртьдчилан сэргийлэх үзлэгт 16 иргэн хамрагдсан байна.

                 4. Сумын Мал эмнэлэг,  ХАА-н тасаг

Мал эмнэлгийн тасаг: Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын 1 дүгээр сард хийх ажлын төлөвлөгөөнөөс суманд холбогдолтой 11 заалттай ажлын төлөвлөгөөг гаргаж сумын Засаг даргаар батлуулж биелэлтийг нь гаргаж ажилласан.

Мал эмнэлгийн газраас ажлын хэсгийн бүрэлдэхүүн суманд ирж зөвлөн туслах үйлчилгээ өгч ажилласан.

Галзуу өвчний идэвхигүй тандалт, ядарч доройтсон малын тэжээлд үзлэг хийх малчдад галзуу өвчин болон нэмэлт тэжээлийн талаарх мэдээллээр Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо багуудын малчдад гарын авлага тарааж гарын үсэг зуруулан ажилласан.

Мал амьтанд  хэрэглэж байгаа өргөн хэрэглээний эм бэлдмэлийн судалгааг Бумбат суварга мал эмнэлэг үйлчилгээний нэгжээс судалгааг авч хавсралтын дагуу аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажилласан.

2021 оны бруцеллёзын вакцинд хамрагдах төл малын судалгаа, эрчимжсэн мал аж ахуйн судалгаа, цагийн баланс зэргийг цаг хугацаанд нь гаргаж аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажилласан.

            Мал эмнэлгийн газраас зохион байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 19, 20-нд зохион байгуулсан онлайн сургалтанд хамрагдаж ажиллаж байна.

Галзуу өвчний талаар 120 малчдад гарын авлага тарааж шилмэл үүлдрийн үхэр сүргийн судалгааг гаргаж мал эмнэлгийн газарт хүргүүлж ажилласан. 

Эрчимжсэн аж ахуйн үхэр сүргийн бодис солилцооны эмгэгийг тандан судлаж оношлох эмчлэх сэргийлэх. Мал амьтанд хэрэглэсэн өргөн хэрэглээний эм бэлдмэлийн судалгааг гаргаж мал амьтны өвчний дуудлага, оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар мэдээлэл бэлтгэж 84 малчдад гарын авлага тарааж ажилласан.

Халдварт өвчний сарын мэдээг хувийн мал эмнэлгүүдээс авч нэгтгэж аймгийн Мал эмнэлгийн хэлтэст хүргүүлж ажилласан. Халдварт өвчин гараагүй.

Сумын ХАА-н тасаг: Сумын 390 малчин өрхийн 2193 хонь, 20452 ямаа, 347 үхэр, 34 адууны 468 арьс ширний падааныг  шивж программд оруулсан бөгөөд мөн аймгийн аварга малчин шалгаруулах журмын дагуу 4 малчины материалыг бүрдүүлэн Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт тус тус хүргүүлэн ажилласан.

            Тусгай зөвшөөрөл сунгуулахаар өргөдлөө өгсөн 12 иргэний өргөдлийг хүлээн авч аймгийн Хууль, эрх зүйн хэлтэст материалуудыг хүргүүлэв. “Өвөрхангайд үйлдвэрлэв-2020” зорилтот жилийн ажлын хүрээнд сум орон нутагт хийсэн ажлын тайланг гаргасан. Аймгийн тэргүүний тариаланчид нэр дэвшүүлэх тариаланчийн ажил байдлын тодорхойлолт, анкет, ажлын үзүүлэлт бусад материалыг бүрдүүлж ХХААГ-т хүргүүлсэн.

Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн иргэдийн материалыг бүрдүүлж Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн дагууөр авлагыг барагдуулаагүй учир 9965625 төгрөгний нэхэмжлэлтэй материалыг гүйцэтгэх хуудас бичүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгсөн.

 

  1.                                                            

 

Бизнес хөгжлийн төвийн түрээслэгчидтэй 2021 оны түрээсийн гэрээ байгуулсан.

Санхүүгийн хяналт аудитын албаны 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн 10-р албан тоотын дагуу зээлийг зориулалтын бусаар ашигласан зээлдэгч, улсын байцаагчийн акт, албан шаардлага бүхий иргэд зээлдэгчидтэй холбогдож өр авлага барагдуулах ажлыг зохион байгуулсан.

2021 оныг “ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эргэлтэнд оруулах боломжтой атаршсан газрын судалгаа, тариаланчдад шаардлагтатай техник, тоног төхөөрөмжийн судалгаа гаргасан.

5.Нийгмийн хамгаалал.

Суманд 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй 3 иргэний холбогдох материалыг, ахмад настаны асаргаанд хамрагдах 3 иргэн, ХБХүүхдийн асаргааны тэтгэмжийн хугацаа сунгуулах 2 иргэн тус тус үндэслэн холбогдох материалыг болон  шинэ төрсөн хүүхдийн мэдээ зэрэг материалуудыг тус тус хүлээн авч ХХҮГ-т хүргүүлсэн. Нийт халамжийн тэтгэмжийг 133 иргэний 22,292,490 төгрөгийн халамжийн үйлчилгээг иргэний харилцах дансруу илгээсэн.

          Хүнсний эрхийн бичгийн 01 сарын олголтыг цахим картаар тарааж байна.

          Насан туршийн боловсрол:  2021 оны 01 сарын 04-оос 01/08-ны хооронд аймгийн хяналт үнэлгээ шинжилгээний шалгалтанд бэлтгэж, 2020 онд хийсэн ажлын тайланг бичиж хүргүүлсэн.

Насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын төлөвлөгөөг гаргасан. 2021 оны жилийн ажлын төлөвлөгөөнд нийт 32 сургалт хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Насан туршийн боловсролын чиглэлээр гаргадаг мэдээ, судалгаанд баяжилт хөдөлгөөн хийж ажиллаж байна. Үүнд: 6-17 насны сургууль завсардсан хүүхдүүдийн судалгаа.

Шинээр 18 нас хүрч буй цэргийн насны  залуучуудын судалгаа

6-40 хүртэлх насны бичиг үсэг үл мэдэгч иргэдийн судалгаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг судалгаа

 Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн талаар сургалт зохион байгуулж “Алтан хонх”-танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулан ажилласан. Сургалтыг Тамгын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Баасандулам  удирдаж явуулахаас гадна нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Сайнбилэг нартай хамтран зохион байгуулсан.     

 Нийт 15 албан хаагчид хамрагдсан.  

Мандалын хурд уяачдын холбоо, Аваргын дэвжээ бөхийн холбоотой хамтран “Хурдан морины цол хэн сайн дуудах вэ?”, “Бөхийн цол хэн сайн дуудах вэ? цол дуудах цахим уралдааны удирдамж боловсруулан иргэдэд сурталчлахаар   цахим хуудаст байршуулан ажиллаж байна.  “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-иар гарын авлага бэлтгэн 60 ш,     Ахуйн хүрээний

 

                                                                        -9-

осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж 60 ш  бэлтгэн  тус тус хөдөөгийн малчдад тараан олгосон.

 

  6. Дэд бүтэц, байгаль орчин

 

2021 оны  01 сарын  байдлаар нийт 8  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна.

2020 оны жилийн эцсийн тайлан мэдээг гарган ГХБХБГазарт хүргүүлсэн. 13 иргэний газрыг  үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон.  Мэдээллийн санд нөхөн бүрдүүлэх шаардлагатай 119 иргэний мэдээллийг нөхөн бүртгэсэн. 2021 онд 58843,5 мян.төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг үүсгэж газрын төлбөр  1 сарын байдлаар 108780 төгрөг орсон байна.  

Мөн отрын бүс нутагт газар эзэмшдэг иргэдийн судалгааг гарган ГХБХБГазарт хүргүүлсэн.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Баянтээг ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Өшгөгийн нуруунд аргал угалзын сүрэгт био техникийн арга хэмжээ авч ажилласан. Зэрлэг амьтдад өвс,хужир  тавьж өгөх ажилд Баянтээг ХК ажилчид, Тахилга-Өшгөг, Мандаа нөхөрлөлийн гишүүдтэй хамтран ажилласан. Хууль бусаар ашигт малтмал олборлосон 3 иргэнд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулан ажлласан. Экологийн асуудал хариуцсан байгцаагчийн хамт эргүүл шалгалт хийж мөн 3, 4-р багийн нутгуудад байгаа аргал угалзын байршил болон байр байдалтай танилцсан.

Айлын нохой галзуурлаа гэсэн дуудлагын дагуу Засаг даргын орлогч, ЭМТ-ийн их эмч нар 4-р багын нутаг Удгантын аманд очиж нохойг устган булж дарах ажил хийгдсэн.

 

 

 

 

 

                       ТАЙЛАН БИЧСЭН: ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АСУДАЛ ХАРИУЦСАН

                        МЭРГЭЖИЛТЭН                                 С.БААСАНДУЛАМ

                         ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГА                             Б.СУГАР