НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.
2020-09-23
1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр
Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 111400,0 мян.төг, гүйцэтгэлээр 101398.2 мян,төг, 91.0 хувь, сумын төсөвт төлөвлөгөөгөөр 67642.0 мян.төг, гүйцэтгэлээр 82732.8 мян.төг, 122.3 хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 8570.0 мян.төг, гүйцэтгэлээр 7167.3 мян.төг, 83.6 хувь орсон байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 41796,6 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 17226,6 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 291 хүнээс 52576,3 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт- 89686,6 мян.төг, ҮОМШӨ-ний санхүүжилт –4098,7 мян.төг, хүүгийн орлого 7496,7 мян.төг, сангаас хуваариласан орлого 72631,0 мян.төг.
Орлогын дүн 352983,5 мян.төг.
Өндөр насны тэтгэвэрт 488 хүнд 172964,6 мян.төг
Тахир дутуугийн тэтгэвэр 112 хүнд 171604,3 мян.төг
Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 18 хүнд 5624,1 мян.төг
ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд 5558,0 мян.төг
Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 17 хүнд 42250,5 мян.төг
Банкны хураамжинд 22,8 мян.төг
Түр өвчилсөн хүнд 17 хүнд 2533,3 мян.төг
Оршуулга зардалд 10 хүнд 10000.0 мян.төг
Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж 56292,0 мян.төг
Ажилгүйдлын тэтгэмжид 8 хүнд 15013,7 мян.төг
Зарлагын дүн 531885,7 мян.төг
2. Хууль эрх зүйн чиглэлээр:
Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн”-д төрийн албан хаагчид онлайнаар оролцсон. Үүнд ЗДТГ, Соёлын төв, ЕБС, ЭМТ, СӨББ-ын албан хаагчид 2 өдрийн турш мэдээлэл сонсож, мессежээр санал хүсэлтээ илгээж, байгууллага хамт олноо төлөөлөн 35 албан хаагч оролцсон.
Багуудын Иргэдийн Нийтийн хурал зохион байгуулагдаж хууль эрх зүйн материалаар гарын авлага материал тарааж ажилласан. Нийт гарын авлага 1186 ширхэгийг тараан ажилласан.
09-р сард төрөлт 13, эцэг тогтоолт 3, гэрлэлт 6, нас баралт 1, шилжин ирсэн 7, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл 7, иргэний үнэмлэх дахин авалт 5, нийт 42 бүртгэл хийсэн байна.
Залуучуудын сарын аяны хүрээнд “Хорт зуршилаас урьдчилан сэргийлэх” зөвлөмжийг өөрийн цахим хуудаст байршуулан, 21-ээс доош насны иргэнд архи, тамхи худалдаалахыг хориглосон зөвлөмжийг 12 хүнсний дэлгүүрт тараан олгож ажилласан.
“Үндэсний өв уламжлалыг түгээх өсвөр үе залуучуудын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор сумын соёлын төвөөс соёлын төвийн дэргэдэх орон нутаг судлах танхимд ЕБС-ийн сурагчдыг урьж оролцуулан музейн үзмэрүүд, соёлын биет
-2-
өв болох хөшөө дурсгалт газрын зураг, сумын үе үеийн алдартнуудын талаар танилцуулж үзэж сонирхуулсан. Тус арга хэмжээнд 23 хүүхэд хамрагдсан байна.
Мөн 7 дугаар ангийн сурагчид багшийн хамт явган аялал зохион байгуулж Арцын голоор аялж ойролцоох хог хаягдлыг түүж, тариалангийн талбайд очиж төмс хүнсний ногооны хураалтын явцыг үзэж сонирхон 22 хүүхэд аялсан байна
3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын
бодлогын чиглэлээр.
Ерөнхий боловсролын сургууль нь: Тус сургууль нь энэ хичээлийн 54 багш, ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтан, бага ангид 230, ахлах ангид 57, дунд ангид 153 нийт 440 сурагч, дотуур байрандаа 60 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. МУБСШУС-ын яамны сайдын А/17 тушаал, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 1/253 тушаал заавар зөвлөмжийн дагуу ЭЕШ-ын давтлага өгөхөд доорх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Сурагчдын танхимаар хичээллүүлэх бэлтгэл ажлыг ханган сурагчдын сургалтын орчныг бэлэн байдлыг ханган ажиллаа.
Сургууль болон танхимын бэлэн байдлыг хангаж ариутгалыг Өвөрхангай аймгийн “ Цуврайн гол” АШМУХ ариутгалын газраар хийлгэсэн.
Багш нарт болон сурагчдад бээлий өмсөж, гар ариутгах хэрэгсэл маск тогтмол хэрэглэх талаар зөвлөмж боловсруулан тарааж сурагчдад анхаарууллаа.
Сургуулийн коридор үүд хаалга, цонх хананд ариутгал хийж, үүдэнд хяналтын цэг байгуулан хариуцлагатай жижүүр багшийг ажиллуулж байна.
Гар ариутгах санитол байршуулан анги танхим, хичээлийн байранд 1,5 м хэмжээтэй байхаар ширээ сандал байрлуулсан ба мөн коридорт хэмжээ тавьж анхааруулгын тэмдэг байрлууллаа.
Багш нарын цагийн хуваарилалт, хичээлийн хуваарийг хийж, хичээлийг жигдрүүлэн хичээл хүмүүжлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Багш нарын хичээлд хуваарь гарган 7 хоногт 2-3 багшийн хичээлд сууж зөвлөгөө өгч ажиллаа.
Мөн Боловсролын Мэдээллийн Системд Боловсролын удирдлага, Хүний нөөцийн удирдлага, Санхүүгийн удирдлага, Статистикийн удирдлага, Асуулгын удирдлага хэсгүүдэд 19 төрлийн 36 гаруй тайлан мэдээг нэгтгэн гаргалаа.
2019-2020 оны хичээлийн жилд бага анги нь нийт 10 багш 239 суралцагчтайгаар хичээл сургалтаа эхэллээ.
Бага ангийн багш нарт “Бага боловсролын сургалтын хөтөлбөр” “Суралцахуйн удирдамж” хичээлийн жилийн бүтэц 2019-08-1-ны А/490, сургалтын төлөвлөгөө 2019-08-01 А/491, албан бичгийн шаардлагын талаар сургалт мэдээлэл өглөө.
Залуу багш нарын хичээлд сууж заах арга, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор 4 багшийн 12 цагийн хичээлд суун зөвлөгөө өгч ажиллалаа.
Бага ангийн сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрүүлэх ажлыг зохион байгуулж сурагчдын дүрэмт хувцасны жигдрэлт 90 хувьтай байна.
Гамшгаас хамгаалах сургуулийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраар батлуулаа.
2019-2020оны хичээлийн жилд дотуур байранд их засвар хийгдсэн. Хүүхэд бүр эрүүл цэвэр дулаан амьдарч байна.
Дотуур байранд нийт 60 хүүхэд амьдарч байна .үүнээс эрэгтэй 25 эмэгтэй 35 байна.
СШУЯ газраас дотуур байранд хөнжил 40 ширхэг, гудас 40 ширхэг, цагаан хэрэгсэл 40 ширхэг, орны бүтээлэг 40 ширхэгийг өгсөн.
-3-
Баянтээг ЕБС:Багш ажилчдад ээлжийн амралтыг хуваарийн дагуу олгов.
Амралтын хугацаанд багш, сурагчид, эцэг эхчүүд зуны даалгаврыг чанартай гүйцэтгэх тал дээр анхаарч ажиллав. Англи хэл, дуу хөгжим, биеийн тамирын мэргэжлийн багш дутмаг тул аймгийн БСУГ-т хүсэлт хүргүүлж биеийн тамирын багш ажиллуулсан.
Баянтээг ХК-ийн хөрөнгө оруулалтаар сургуулийн засвар амжилттай явагдаж байна. Мөн доторх тохижилт, тавилга, тоног төхөөрөмжид шинэчлэл хийгдсэн.
6 сурагчийг аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх Ирмүүн бүжгийн дугуйланд , 3
сурагчийг Таеквондогийн сургалтад хамруулав.
Сургуулийн их засварт 150.000.000 төгрөгийн их засвар амжилттайхийгдэж
засварыг хүлээн авах комиссын гишүүд үзлэг дүгнэлтийг хийж гүйцэтгэв.
Хүүхдийн цэцэрлэг нь: Тус цэцэрлэгийн бүлэгт Бэлтгэл А бүлэгт 20, бэлтгэл Б бүлэгт 20, ахлах бүлэгт 30, дунд бүлэгт 23, бага бүлэгт 20 нийт 113 хүүхдийг хүлээн авч, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих сургалтын арга зүй технологийг боловсронгуй болгох талаар удирдлага, багш, эцэг эхчүүдтэй хамтран шийдвэр гаргаж боловсролын чанар, үр дүнг улам боловсронгуй болгон ажиллаж байна. ЗАН, багш хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхдөө ерөнхий болон тусгай чадварыг хүүхдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан жилийн, сэдвийн, өдөр тутмын үйл ажиллагаагаар хоорондоо уялдаа холбоотойгоор боловсруулан баталгаажуулан сургалтын, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу мэдлэг, чадвар эзэмшүүлэх үйл ажиллагааг чанартай тогтмол зохион байгуулж ирсэн.
Багш ажилчид эрүүл мэндийн багцын үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдсан.
2-5 настай хүүхдийн хоолны менюг 10 хоногоор гарган эрхлэгчээр батлуулан ажиллаж байна. Өглөө бүр хүүхдийн ирцийг бүртгэж хүүхдийн тоо гарсны дараа няраваас хоолны материалыг норм, номативын дагуу илчлэг амин дэмтэй халуун хоол, ундаар үйлчлэн ажиллаж байна. Өдөр бүр хоолны дээжийг авч зориулалтын хөргүүрт хийж 72 цагийн дараа устгал хийж дэвтэрт тэмдэглэл хийж байна.
Эцэг, эхчүүдээс хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэглэлийг эхний 3 сараар бэлдүүлэн авсан. Өглөө бүр эцэг эхтэй хамтарч эрүүл мэндийн шүүлэг тогтмол авч хүүхэд бүрийн халууныг үзэж гарыг ариутгуулан хяналт тавин ажиллаж байна.
Сумын ЭМТ-тэй хамтран 5 бүлгийн хүүхдүүдийг цагаан хорхойн шинжилгээ хийлгэж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Өвчлөлтэй хүүхдүүдийг элрүүлэн зөвлөгөө өгч хичээлээс түр чөлөөлсөн. Бүлгийн багш нар хүүхдүүдээс өсөлт хөгжлийн судалгаа авсан.
Өпөр бүр анги танхим болон коридорын ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай хийж байна. Байгууллагын нийт өрөө тасалгаанд болон 5 бүлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Улсын онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй
-4-
холбогдуулан цэцэрлэгийн барилга байгууламжинд жавелионы уусмалаар халдваргүйжүүлэлтийг Баянтээг хүн эмнэлгийн асрагч, халдвар хамгааллын ажилтнаар анги танхим, гал тогоо, хүүхдийн тоглоом, угаагуур, нүхэн жорлонд халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн.
- Анги танхимд их цэцэрлэгээ халдваргүйжүүлэлтийг сар бүрийн 15-нд хийж, өдөр тутам халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан ажиллаж байна.
- 2020-2021 оны хичээлийн жилд Ахлах-Бэлтгэл, Бага-Дунд холимог бүлэгт 2015-2018 оны нийт 58 хүүхэд бүртгэгдэж хүлээн авч ажиллаж байна.
- Багш ажилчид урьдчилан сэргийлэх багц үзлэгт 2020 оны 09-р сарын 14-нд “Ариун санаа” эмнэлэгт бүрэн хамрагдсан.
- Боловсролын удирдлагын мэдээллийн системд хүүхдүүдийнхээ статистик мэдээллийг системээр дамжуулан бүртгэж оруулсан.
- Цэцэрлэгт хамрагдаж буй бүх хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулсан.
Соёлын төв нь: Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын ёс зүйн нэгдсэн зөвлөгөөн “Итгэл даах төрийн албаны төлөө” уриатайгаар орон даяар цахимаар зохион байгуулагдахад соёлын байгууллагын ажилчид хамрагдлаа.
УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэд сонгогчтой уулзалт хийхэд 372 хүн хамрагдсан.
Ахмадын хороо, Уянга сумын ахмадын байгууллагатай хамтран ахмадуудын дунд цэнгүүн, төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж ажиллахад 130 ахмад оролцсон байна.
Уулзалт 1 удаа, үдэшлэг 1 удаа явагдаж 530 иргэн хамрагдсан байна.
Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг спиртийн уусмалаар шүршиж ариутгаж байна.
“Соёлын цаг” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний хөтөлбөр гарган ажиллаж эхлээд байна. Ажлын тайланг 7 хоног бүрийн Бямба гарагт Соёлын хөгжлийн дархлаа цахим хуудсаар иргэдэд хүргэн ажиллаж байна.
Хурал уулзалт цуглааны үед зай барих, гар ариутгах, маск зүүх зэрэг ковидоос урьдчилан сэргийлэх үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Номын сан нь 12 уншигч 56 ирэгсэдэд 253 ш ном олгож үйлчиллээ.
Сумын ЭМТ нь: 2020 оны 09-р сард нийт 73 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 27, төвийн дуудлага 46 байна..
- Амбулаториор 257 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 24 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
- 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 10 хүнийг илгээсэн.
- Хоног болоогүй нас баралт байхгүй
- Оношийн зөрүү гараагүй
- Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
- Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
- Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
- 0-5 насны 87 хүүхэд жинлэсэн.
Жирэмсний хяналтанд нийт 20 эмэгтэй байна. 9-р сард шинээр хяналтанд орсон 2 эмэгтэй байна.
Товлолын вакцинжуулалтад 45 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй ба товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгч ажиллаж байна.
ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээллүүдийг хүргэж байна.
Нийт 268 зөвлөмж хүргэсэн байна. Мөн гэр эргэлт хийн, иргэдэд мэдээлэл сургалт сурталчилгааг хүргэж байна.
4. Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ, Цаг уурын чиглэлээр.
Бумбат ур,Бумбат суварга мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн боом, галзуугийн вакцины тайланг Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газарт тушаасан.
Бруцеллёзын вакцины төлөвлөгөөг мал эмнэлгийн нэгдсэн системд төлөвлөж угаалга, үзлэгийн мэдээ 3-р улирлын мэдээг мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажилласан.
Сумын өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл бэлтгэж ХАА-н газрын удирдлагуудад мэдээлэл хийсэн. Намрын ургац хураалтын ажлын бэлтгэлийг хангаж ургац хураалтын ажлыг хийж дуусгасан.
“ӨВ ТҮНШЛЭЛ-2020” намрын үзэсгэлэн худалдаанд сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо, оёдол, гар урлалын төрлөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 8 иргэн 52 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон.
Сум хөгжүүлэх сангийн зээлийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн судалгааг гаргаж аймгийн аудитын байгууллагад шалгуулсан. Бизнес хөгжлийн төвийн түрээслэгчидтэй тооцоо нийлж өр авлагыг барагдуулах талаар хугацаатай үүрэг өгсөн. Ургац хураалтанд шаардлагатай тоног төхөөрөмж, тракторын сэлбэг авах талаар ХАА-н газар, Уянга сумтай гэрээ байгуулж асуудлыг шийдвэрлэсэн.
Сумын МАА, газар тариалангийн ажлын талаар мэдээлэл бэлтгэж багийн иргэдийн нийтийн хурлаар ажлын хэсэгт танилцуулсэн.
Сум хөгжүүлэх сангаас зээл авах төсөл бичсэн 4 иргэний материалтай танилцаж заавар зөвлөмж өгсөн.
Ургац хураалтын мэдээг тухай бүр гаргаж ХХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.
5. Дэд бүтэц, байгаль орчин
2020 оны 09 сарын байдлаар нийт 5 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна.
“Ди Эм Ти Эй инжеиеринг” ХХК-ны инженер ирж 9-р сарын эхний долоо хоногт 34 иргэний шинээр барьсан хашаа байшинг кадастрын хэмжилт хийсэн. 3 иргэний өмчилсөн газрыг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2020 оны Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлж тайлан мэдээг ГХБХБГазарт хүргүүлсэн.
Сумын эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэгтэй хамтран тарваганы эргүүл шалгалтыг 1, 3, 4-р багийн хэмжээнд тогтмол хийж сумын төврүү орж гарах замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж үзлэг шалгалт хийж
-6-
тарваган тахал болон гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч иргэдийг гарын авлага болон мэдээллээр хангаж ажилласан.
Бичил уурхайн зориулалтаар нийт бүртгэгдээгүй иргэдийн 9-н нөхөрлөл Сэнжит болон Сөртийн хошуу гэх 2 газарт 24.5 га-д техникийн нөхөн сэргээлт хийж байна. Үүнд экологийн цагдаагийн байцаагчийн хамт хяналт шалгалт хийж нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэн олборлох үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зогсоон нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн.
Гуанзны иргэдээр урд болон хойд талын хог хаягдлыг цэвэрлүүлэх ажил хийгдсэн. Мөн иргэдээр гуанзнаас төв зам дагуу пост хүртлэх зам сумруу орж гардаг зам болон цэцэрлэгт хүрээлэнгийн хогийг иргэдээр цэвэрлүүлсэн.