НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН  2020 ОНЫ  06 ДУГААР  САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

               СОНГОГЧД  НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2020 ОНЫ  06 ДУГААР  САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.

 

2020-06-16

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

2020 оны 06 сарын байдлаар төвлөрсөн төсвийн төлөвлөгөөгөөр 5000,0 мян.төг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 6867,3 мян.төгрөг оруулж 137,3 хувьтай байна. 

Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр  60200,0  мян.төг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 74108,9 мян,төг, хувь 123,1 хувьтай байна. Орон нутгийн төсөвт төлөвлөгөөгөөр 31360,0 мян.төг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 49039,2 мян.төгрөг оруулж 156,4 хувьтай байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 261639.6 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас  16348.8 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 291 хүнээс 51373.9 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт-                                 830533,9 мян.төг,  ҮОМШӨ-ний санхүүжилт –39076.2 мян.төг, хүүгийн орлого 74967.72 мян.төг, сангаас хуваариласан орлого 332817,3 мян.төг байна

Орлогын дүн                                                                   1606757,42 мян.төг.

Өндөр насны тэтгэвэрт  463 хүнд                                  96269,0 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр  112 хүнд                              171604,3 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт   17  хүнд                         30217,5 мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                           55580,4 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 12 хүнд                   36294,2 мян.төг   

Банкны хураамжинд                                                        210,0 мян.төг

Түр өвчилсөн      хүнд  16 хүнд                                       2343,3 мян.төг

Оршуулга зардалд   8 хүнд                                             8000,0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                          48168,3  мян.төг

Ажилгүйдлийн төвлөрүүлэлт                                                мян.төг

Ажилгүйдлын тэтгэмжид 7 хүнд                                      8569,0 мян.төг

Зарлагын дүн                                                                    457256,0  мян.төг

 

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

Аймгийн Музей болон “Соёлын өв”-ийн төвөөс ирүүлсэн тахилга шүтлэгт газар нутгийн бүртгэл, шилдэг өвлөн уламжлагчийн бүртгэл хөтлөх талаар цахим сургалтанд хамрагдаж дотооддоо сургалт хийв.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдөрт зориулан   сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний төрсөн нутаг” сэдвийн хүрээнд шүлэг зохиох уралдаанд 11 сурагч, “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаанд 7 сурагч оролцсон бөгөөд  эхний 3 байрыг эзлүүлэн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Тус арга хэмжээнд Хамтарсан багийн үйл ажиллагааны зардлаас  90.0 мянган төгрөг зарцуулав.

Мөн аймгийн ГБХЗХГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдрийг угтан  “Өвлөн дуулъя” уриан дор зохион байгуулагдсан “Аялгуу эгшиглэнт ардын дуу мину” цахим дууны уралдаанд 2 хүүхэд оролцож, 1 хүүхэд 3 байр дугаар эзэлсэн.

 Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт илтгэлийн уралдаанд 1 сурагч амжилттай оролцсон.

Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн системд баяжилт хийж ажилчдын цалин хөлсний өөрчлөлтийг оруулж баталгаажуулсан.

 

Иргэний бүртгэлийн 2019 оны 06-р сард төрөлт 4, шилжин ирсэн  1, гэрлэлт 2,    биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл 10,  нийт 17 бүртгэл хийсэн байна.

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Тус сургууль нь шинэ короно вируссээс урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоож хөл хорио тогтоосон учир багш нар гэрээсээ сурагчидтайгаа интернетээр холбогдон ТВ хичээлийн улирлын даалгавар хийлтэд хяналт тавьж зөвлөн тусалж байна.

МУБСШУС-ын яамны сайдын А/220, БСУГ-ын 90-р тушаал, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 1/253 тушаал заавар зөвлөмжийн  дагуу ЭЕШ-ын давтлага өгөхөд доорх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Сурагчдын танхимаар хичээллэх хүсэлтийг хүлээн авч сурагчдын сургалтын орчны бэлэн байдлыг ханган ажиллаа.

Сурагдчдад давтлага эхлэх болсон цаг минут, хичээлийн дэг, давтлагын хуваарийг  гарган эцэг эхчүүдэд цахим болон гар утсаар дамжуулан хүргэлээ.

Сургуульд 2 ангийг гаргаж, сургууль болон  танхимын бэлэн байдлыг хангаж ариутгалыг Өвөрхангай аймгийн “Цуврайн гол” АШМУХ ариутгалын газраар хийлгэн, цаашид өдөр тутмын ариутгал халдваргүйжүүлэлтийг 2цаг тутамд хийж байна.

Багш нарт болон сурагчдад бээлий өмсөж, гар ариутгах  хэрэгсэл маск тогтмол хэрэглэх талаар зөвлөмж боловсруулан тарааж сурагчдад анхаарууллаа.

Сургуулийн коридор үүд хаалга, цонх хананд ариутгал хийж, үүдэнд хяналтын цэг байгуулан хариуцлагатай жижүүр багшийг ажиллуулж байна.

Гар ариутгах санитол байршуулан  анги танхим, хичээлийн байранд 1,5 м хэмжээтэй байхаар ширээ сандал байрлуулсан ба мөн  коридорт хэмжээ тавьж анхааруулгын тэмдэг байрлууллаа.

Багш нараар хариуцлагатай жижүүрлэх хуваарь гарган сурагчдын халууныг үзэж, ирц болон хичээлийн байранд орсон гарсан хүмүүсийн бүртгэлийг хийж тэмдэглэл хөтлөж хяналт тавин ажиллаж  байна. Сурагчдын шаардлагатай үед холбоо барих утасны жагсаалтыг ил гарган байрлуулсан.

2019-2020 оны хичээлийн жилд бага боловсролыг 1-р анийг 49 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 2 сурагч, 2-р ангийг 49 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 2 сурагч, 3-р ангийг 55 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 2 сурагч,  4-р ангийг 35 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 2 сурагч  нийт 196  сурагч амжилттай дүүргэн дараагийн бүлэгт амжилттай дэвшлээ.

Суурь боловсролын дунд ангийн 6-р ангийг 45 сурагч,  дүйцсэн хөтөлбөрөөр 4 сурагч, 7-р ангийг 29 сурагч ба дүйцсэн хөтөлбөрөөр 2 сурагч,  8-р ангийг 31 сурагч дүйцсэн хөтөлбөрөөр 4 сурагч,  нийт 115 сурагч амжилттай суралцан төгсөж дараагийн бүлэгт дэвшлээ.

Ахлах ангийн 10-р ангийг өдрийн хөтөлбөрөөр 19 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 2 сурагч, 11-р ангийг өдрийн хөтөлбөрөөр 18 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 2 сурагч нийт 41 сурагч амжилттай   суралцан дараагийн бүлэгт дэвшлээ.   

5-р ангийг өдрийн хөтөлбөрөөр 50 сурагч, суурь боловсролыг 46 сурагч, Бүрэн дунд боловсролыг 21 сурагч төгсөж нийт 127 сурагч бага, суурь, бүрэн дунд боловсролыг эзэмшин төгслөө.

Анги дэвших болон улсын шалгалтын үнэлгээ /дүн/-г тооцох БСШУССайдын 2020 оны А/118 дугаар тушаал, "Боловсролын үнэлгээний төв"-ийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 тоот тушаалаар баталсан "Анги дэвших болон улсын шалгалтын үнэлгээ /дүн/-г тооцох аргачлал"-ын 1.3 дахь заалтын дагуу "суралцагчийн 2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтын үнэлгээ дүнг тухайн хичээлийн жилийн эцсийн үнэлгээгээр тооцож, 30 багшийн журнал,  457 суралцагчийн хувийн хэрэг, 67  суурь бүрэн дунд боловсролын гэрчилгээний холбогдох хэсэгт бичиж тэмдэглэсэн. 

21 анги бүлгийн  457 сурагчийн үнэлгээг журмын дагуу тооцсон ба  30  багш  29 судлагдахуунаар журмын дагуу үнэлгээ дүнг тооцлоо.

Суралцагчийн жилийн эцсийн дүнг хагас жил /II улирал/-ийн үнэлгээ, теле болон цахим хичээлийг судалсан байдлыг харгалзан багшийн өгсөн онооны нийлбэрээр тооцож, боловсролын салбарын мэдээллийн системд  оруулсан.

21 анги бүлгийн  457 сурагчийн үнэлгээг журмын дагуу тооцсон ба  30  багш  29 судлагдахуунаар журмын дагуу үнэлгээ дүнг системд хугацаанд оруулж нэгтгэлээ.

Журнал хөтлөлт болон хувийн хэрэг хөтлөлтөд хяналт тавьж зөвлөгөө өгч багш нарын бичиг баримтыг эмхэлж цэгцэллээ.

2020-2021 оны хичээлийн жилд элсэн суралцах 6 настай сурагчдын судалгааг гаргалаа. “6 настай хүүхдийг сурах арга барилд сургах нь” зөвлөмжийг бэлтгэн 2020-2021 оны хичээлийн жилд 1-р анги дааж ажиллах багш нарт хүргэлээ. 2-р  ангийн сурагчдын дунд “Би супер баатар” би гэр бүлээ коронавирусээс хамгаалж чадна сэдвийн  хүрээнд фото зургийн уралдаан зохион байгуулж шалгарууллаа. Нийт 14 хүүхэд оролцсон.

Анги  танхимд 1,5 м хэмжээтэй байхаар байрлуулсан ширээ сандал дээр сурагчдыг хичээллүүлж COVID-19 урьдчилан сэргийлж гар ариутгах санитол, угаалтуурт тогтмол гараа угаах нөхцөл боломжоор ханган сурагчдын баримтлах дэг, зөвлөмжүүдийг байрлуулж сурагчдад дадал хэвшил болгон хамгаалан ажиллаж байна.

Хичээлийн  байр болон коридорт хэмжээ тавьж анхааруулгын тэмдэг байрлууллаа.

12 ангийг 21 сурагч төгсөж  гэрчилгээгээ гардан авлаа. Төгсөгчдөд хүндэтгэл үзүүлэн багш, ажилчдын  дуун мэндчилгээ, ангийн багш нар, эцэг эхчүүдийн цахим мэндчилгээг хүргэж, төгсөгч хүүхэд бүрт сургуулийн захиргаанаас дурсгалын зүйл, бэлэг гардууллаа.

Баянтээг Ерөнхий боловсролын сургууль: Дэлхий нийтэд тархаад байгаа COVID-19 коронавирусын халдвараас шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагаа хаагдсан боловч багш ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг хаагдсан боловч багш ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг сургалт мэдээллээр ханган ажиллаж, багш нарын ээлжийн амралтыг олгов.

Жил бүрийн 05-сарын 15 нд тэмдэглэн өнгөрүүлдэг Олон Улсын гэр бүлийн өдөрт зориулсан “Бүх хараа гэр бүлдээ”  арга хэмжээг зохион байгуулж ахмад гэр бүлүүдэд гэр бүлийн үнэ цэн сэдвээр сургалт мэдээлэл хийв. Анги кабинетуудад ариутгал халдваргүйжлэлт хийж сургалтын орчны эрүүл ахуйд анхаарч ажилласан.

Хөл хорионы үед сурагчидтай утсаар холбогдон теле хичээл хэрхэн судлаж буйд хяналт шалгалт тавин ажиллаж байна. Бага ангийн сурагчдад танхимын сургалт нь илүү үр дүнтэй байдаг тул танхимын бус сургалтын үед эцэг эхийн үүрэг оролцоо маш өндөр байгаа гэдгийг сануулан зөвлөмж хүргүүлсэн.

БСУГ-аас зохион байгуулсан “Толь бичиг-бидний хэрэглээ” аянд хамрагдаж албан байгууллагууд, ард иргэдийн дунд алдаагүй зөв бичүүлэх дадал хэвшилд сургах, зөв бичгийн дүрмийг түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Боловсролын салбарын мэдээллийн баазад асуулгын мэдээллүүдийг бөглөж мэдээлэв. Мөн барилга байгууламжийн судалгаа, сурах бичгийн судалгааг 2016 оноос хойш болон ирэх хичээлийн жилийн урьдчилсан судалгааг гаргаж явуулав.

2020 оны хичээлийн жилийн төгсгөлд 8 хүүхэд төгсч, 42 хүүхэд анги дэвшлээ.

Долоо хоног бүрийн теле хичээлийг үзэж судлан шинэлэг санаа, цаашид засаж

хэрэгжүүлэх арга замын тухай өөрийн үзэл бодлыг бичиж тэмдэглэл хөтлөж хэвшсэн.

Сумын Хүүхдийн цэцэрлэг нь: КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байна. Гар ариутгах бүтээгдэхүүнээр хангаж анги бүлгийн ариутгал халдваргүйжилтийг хуваарийн дагуу туслах багш, ажилчид хоёр хоёроороо жижүүрт гарч 4 бүлэг, дээд, доод коридор болон бусад өрөө тасалгаанд агааржуулалт, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж ажиллаж байна.

Бэлтгэл бүлгийн 1 хүүхэд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас зохион явуулсан гар зургийн уралдаанд амжилттай оролцож 2-р байр эзэлсэнд талархан бэлэг дурсгалын зүйлээр шагнасан.

Ёс зүйн зөвлөлөөс “Манлайлагч багш”, “Манлайлагч туслах багш”, “Манлайлагч ажилтан” шалгарууллаа. Эдгээр 3 манлайлагч ажилтныг шагнаж урамшуулсан.

Хүний нөөцийн нэгдсэн системд мэдээлэл оруулах сургалтанд нягтлан болон хүний нөөц хариуцсан ажилтан нар хамрагдаж хүний нөөцийн нэгдсэн системийн мэдээллийг шинэчилсэн.

            Баянтээг Хүүхдийн цэцэрлэг нь:

Урсгал засварын ажлаар унтлагын өрөө, гал тогооны өрөөнүүдэд засвар хийсэн.Засварт нийт 183,000 төгрөг зарцуулсан. Төрийн албаны цалингийн нэгдсэн системийн сургалтанд эрхлэгч С.Сүрэнжидмаа хамрагдаж ажилчдын мэдээлэлийг хүний нөөцийн мэдээллийн системд бүрэн шивж оруулсан.

Соёлын төв: “Өндөр гэгээний соёлын өв уламжлагч” уралдаанд арьс ширэн урлалаар оролцогч өвлөн уламжлагчийн мэдээлэл болон хийсэн бүтээгдэхүүнийг цахимаар байршуулан сурталчлав.

 Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтанд уртын дуугаар орсон шилдэг өвлөн уламжлагч МУАЖ Д.Түвшинжаргалын  мэдээллийг гаргаж аймгийн Музейд хүргүүлэв. Тахилга шүтлэгтэй Дарцагт хайрхан уул, Цагаан-овооны бүртгэлийг хийж аймгийн Музей рүү мейлээр явуулав.

Улсын төсвийн хөрөнгөөр Соёлын төвийн тайзны хөшиг солих, утааны аппарат, гэрэлтүүлэг авах 20.359.7 сая төгрөгийн зардлын тооцоог гаргаж аймгийн БСУГ-т хүргүүлэхэд тендер харьцуулалтын аргаар  зарлагдаж Улаанбаатар хотын СПИЙД АКСОН ХХК авч нийлүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Үүнд хөшигний ком, эргэдэг гэрэл 12 ш, утааны аппарат 3ш  нийт 18799400 төгрөгийн хөрөнгө хүлээн авав.

Хурал 2 удаа, уулзалт 1 удаа явагдсан.

Үндэсний бичиг үсгийн баяраар аймгийн төв номын сангаас “Цэвэр сайхан бичиг”-ийн уралдааныг цахимаар зарлахад насанд хүрэгч 1, хүүхэд 1 оролцож насанд хүрэгчийн ангилалд оролцсон иргэн 3-р байр эзэлсэн болно.

Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг спиртийн уусмалаар шүршиж ариутгаж байна.

Сумын Эрүүл мэндийн төв нь: 2020 оны 06-р сард нийт 156 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 46, төвийн дуудлага 110 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор 324 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стацианорит 38 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 13 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 140 хүүхэд жинлэв.

Жирэмсний хяналтанд нийт 51 эмэгтэй байна. 6-р сард шинээр 2 эмэгтэй хяналтанд орсон байна. Хяналтанд байгаа эмэгтэйчүүдэд “Жирэмсний аюултай шинж, нярайн асаргаа, сувилгаа, зөв зохистой хооллолт” зэрэг сэдвээр сургалт хийж, зөвлөгөө өглөө.

Товлолын вакцинжуулалтад 30 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгч ажиллаж байна.

ЭМЯ-аас өгсөн зөвлөмжийн дагуу олноор цуглан хурал, цуглаан хийхгүй байх үүднээс эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалаар цахим сургалт зохион байгууллаа. Нийт 19 эмч мэргэжилтнүүд, ажилчид хамрагдсан байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг өдөр тутамд хүргэж байгаа бөгөөд нийт 399 санамж, зөвлөгөөг хүргэсэн байна.

“Цусны донорын дэлхийн өдөр” болон “Гэдэсний халдвараас сэргийлэх мэдээлэл сурталчилгааны өдрүүд”-ийг тохиолдуулан иргэдэд цахимаар мэдээ мэдээллүүдийг хүргэсэн байна.                                                                                                            

Баянтээг Хүн эмнэлэг нь: Түргэн тусламжийн үйлчилгээний: 2020 оны 6  дугаар сард 9 дуудлага хүлээн авч бүртгэн, дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээн авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 5, төвийн дуудлага 4, байна.Дуудлаганд их эмч, эх баригч эмч нар  явж тусламж үйлчилгээ үзүүлэв.

Амбулатороор 257 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стациноторт 25 хэвтэн эмчлүүлсэн.

ЭМГ болон дээд шатны байгууллагаас ирсэн 12 албан тоот, тушаал шийдвэрийг хэрэгжүүлж хариутай бичиг 7 хугацаанд нь явуулсан. МСС-ийн ажлын хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл эрсдэлд хүчин  зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдээлэл, сургалт суртачилгаа явуулж, эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ЭМСС-ын материал түгээж сургалт хийж байна. МСС-д 6-р сард давхардсан тоогоор 110  иргэнд, зөвөлгөөг 40 иргэнд өгч ажиллалаа Дотоод хяналт, чанарын багийнхан сар бүр хэвтэн эмчлүүлгч, амбулатоороор үйлчлүүлгч, эмч эмнэлгийн ажилчидаас сар улиралаар сэтгэл ханамжийн судалгааг авч нийт эхний сард 100 хүнээс авч дүгнэн үр дүнг тооцсон.Тэмбүүг устгая аяны хүрээнд зорилтод бүлгийн хүн амаас өдөр бүр тэмбүү ДОХ/ХДХВ/ шинжилгээ авч байна.

-19 халдварт өвчнөөс сэргийлэх хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэн одоогийн байдлаар.

1.Ариутгал халдваргүйтгэлийн бодис жавелин-390 таб

2.Нүдний шил-22

3.Комбинзан-20

4.Усны гутал-2

5.И95 маск -40

6.Нэг удаагийн халаад-20ш

7.Нэг удаагийн улавч -400ш

8.Нэг удаагийн бээлийн-6 хайрцаг

9.Гар халдваргүйжүүлэгч 300мл-3ш

10.Гар халдваргүйжүүлэгч 1000 мл-1ш

11.Гар халдваргүйжүүлэгч саван 250мл -3 ширхэг тус тус байна.

Шинээр хяналтад орсон 1 эхэд нэг удаагийн тестеер тэмбүү ДОХ/ХДХВ шинжилгээ хийсэн. Төрөх эх 12 байна. Эмнэлгийн нас баралт 1 төрсөн эх байхгүй байна. Нийт үзлэг 257 үүнээс

  • Амбулатоороор 127 үзлэг
  • Идэвхитэй хяналтаар 23
  • Гэрийн идэвхитэй хяналт 14
  • Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 9
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 84
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 25
  • Жирэмсний шинээр хяналтанд 1
  • Осол гэмтлийн өвчлөл 2
  • Нас баралт байхгүй

Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт-138

Сумын нийгмийн хамгаалал: Жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 8  иргэн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй 10 иргэний холбогдох материалыг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаанд хамрагдах 1 иргэний, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжинд хамрагдах 1 иргэн, насны хишигт хамрагдах 2 иргэн, шүдний хөнгөлөлтөнд хамрагдах 2 иргэн,  ӨМНС-д өөрчлөлт орох 2 хүүхэд тус тус хүлээн авч ХХҮГ-т хүргүүлсэн.

Нийт халамжийн тэтгэмжийг  550 иргэнд 47693400 төгрөгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

                 4. Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ, Цаг уур, хөдөлмөр

                                             эрхлэлтийн чиглэлээр.    

Нарийнтээл сумын 2021 онд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах малын тоо вакцины төлөвлөгөөг гаргаж Нарийнтээл сум ИТХ-н иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулж баталуулж өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газарт хүргүүлсэн. Сүүлийн 20 жилийн халдвар, халдваргүй, шимэгчтэх өвчний судалгааг нэгтгэсэн байдлаар мал эмнэлгийн газар хүргүүлэн ажиллаж байгаа.

 Мөн мал эмнэлгийн нэгдсэн системд Вакцин, угаалга туулга, халдваргүйжүүлэлт зэргийг бумбат ур, бумбат суварга мал эмнэлэг үйлчилгээний нэгж тус бүрээр нь нэг бүрчлэн төлөвлөж өгч ажилласан. Мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар бичин олгож байна. Хагас жилийн байдлаар мал амьтан малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар 158 бичин олгож хяналт тавин ажиллаж байна.

Бумбат суварга, Бумбат ур мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн эмч нартай хамтран 109 өрхийн 7461 малд үзлэг хийхэд энэ жилийн хувьд ширхтэх, хордлого , хээлийн хүндрэл гэх мэт өвчнүүд цөөн тоогоор оношлогдсон. Нялх төлийн үзлэгийг 129 өрхийн 3321 төлд үзлэг хийхэд булчин цайх өвчин оношлогдож байсан.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, галзуу өвчний тухай ойлголт, мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар бүртгэх талаарх мэдээлэл, булчин цайх өвчний мэдээлэл, малын бэтэг өвчний талаарх мэдээлэлээр боршур хэлбэрээр гарын авлага гарган  210 малчдад мэдээлэл хүргэн ажиллаа. Мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар олгоход зайлшгүй шаардлагатай гар принтерийг Бумбат ур, Бумбат Суварга мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдэд засаг даргын нөөцөөс 2 принтер гардуулж өгсөн.

Ерөнхий сайдын 01 албан даалгавар, аймгийн Засаг даргын А/146 дугаар  захирамж, сумын засаг даргын А/67  дугаар захирамжуудыг үндэслэн мал амьтны сэг зэм устгах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулаж ажлын төлөвлөгөөг сумын засаг даргаар батлуулж ажилласан. 

2020 оны хагас жилийн байдлаар Голын ай сав засмал зам дагуух сэг зэм хогийг тогтсон нэг цэгт цуглуулж булж устгах ажлыг зохион байгуулав. Сэг зэм устгалын ажилд ковш 2, хогны машин 1, жижиг тэрэг 2 ажиллалаа. Сэг зэм устгах ажлыг багийн засаг дарга, байгаль хамгаалагч мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд, мал эмнэлгийн тасаг хогны машины жолооч, дүйцүүлэхийн цэргүүд, малчид зэрэг  хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлыг хийж гүйцэтгэв.

Сэг зэм устгах ажилд зарцуулсан мөнгөн дүн нь  нэг сая нэг зуун арван долоон мянган төгрөг болсон байна.  35 тонн хог, хаягдал,адуу 45, үхэр 54, ямаа 113, хонь 93 ширхэгийг устгаж цэвэрлэсэн

 2020 онд газар тариалан, Сум хөгжүүлэх сангийн чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл бэлтгэж сумын Вэб сайтад байршуулсан. Шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээний дагуу СХС-ийн хугацаа хэтэрсэн зээлийг төлж барагдуулаагүй 4 иргэний материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэн.

2020 онд СХС-аас зээл авсан 11 иргэнтэй гэрээ байгуулж материалыг бүрдүүлсэн.

5. Дэд бүтэц, байгаль орчин

2020 оны  06 сарын  байдлаар нийт 3 иргэний өргөдөл хүсэлт ирсэн. 3 иргэний газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж Э дугаар авч гэрээ байгуулан гэрчилгээ гарган өгсөн. 5 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. Мөн иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хураан авч газар эзэмших гэрээг шинэчилж Ленд менежер программд 28 иргэний мэдээлэлийг нөхөн бүртгэлд бүртгэсэн. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар авах хүсэлтийг хүлээн авч байна.