“ Нарийнтээлд үйлдвэрлэв 2020 “ үзэсгэлэн худалдаа 9-р сарын 29 –нд зохион байгуулагдаж орон нутагт үйлдвэрлэгдсэн төмс хүнсний ногоо, сүү цагаан идээ, оёмол, хатгамал гар урлалын бүтээгдэхүүн, шилдэг бүтээлийн төрлөөр иргэд үйлдвэрлэгчид идэвхтэй оролцож Ц. Зундуй, О. Түмэн-Өлзий, Х.Хатанбаатар, Н. Ганбаатар, Ц. Мөнхбаяр нарын үйлдвэрлэсэн төмс хүнсний ногоо, үйлдвэрлэгч Б.Ганболд, Б. Гантогоогийн сүү цагаан идээ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Т. Номин-Эрдэнийн оёмол хатгамал бүтээгдэхүүн, Ч. Цэцэгжаргалын бүтээлийн үзэсгэлэн иргэдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа.
Үзэсгэлэн худалдааны үеэр тариаланч Ц. Зундуй амьжиргааны түвшин доогуур 3 өрхөд төмс, хүнсний ногоо өгч иргэд үйлчлүүлэгчдийн дунд Ц. Зундуй, Ц. Мөнхбаяр, Б. Гантогоо нар сугалаа зохион байгуулж азтан үйлчлүүлэгчдийг тодрууллаа.
“Өвөрхангайд үйлдвэрлэв“зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдсан “ӨВ ТҮНШЛЭЛ-2020“ үзэсгэлэн худалдаанд Нарийнтээл сумын үйлдвэрлэгчид нэгдсэн зохион байгуулалт сайтай идэвх санаачлагатай оролцсон тул Аймгийн засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын Өргөмжлөлөөр шагнагдсан. Өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг аймгийн иргэд үйлчлүүлэгчдэд сурталчлан таниулж зах зээлд борлуулсан үйлдвэрлэгч тариаланчиддаа талархаж амжилт хүсье.