Засаг даргын нөөц хөрөнгө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаар албан бичгээр хяналт шалгалтын хүрээнд нийтлэг гарсан алдаа   дутагдлыг арилгуулах зөвлөмжийн хэрэгжилт

ЗӨВЛӨМЖ -2

            Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, урьдчилан төлөвлөж урсгал зардлаар хийж болох үйл ажиллагааг санхүүжүүлдэг зөрчил дутагдлыг таслан зогсоох, олон нийтэд ил тод тайлагнаж хэвшүүлэх, хяналт, хариуцлагыг сайжруулах арга хэмжээ авах

ХЭРЭГЖИЛТ:

             2020 онд Засаг даргын нөөц хөрөнгөд 15000,0мян/төг төлөвлөгдсөн Засаг даргын нөөц хөрөнгийг Сангийн сайдын 2018 оны 12 сарын 31-ны өдрийн 318 дугаар тушаалын дагуу зарцуулж байна. Энэ онд  Малын гоц халдварт өвчин,  Коронавирус халдварт өвчин ,багуудын дунд зохион байгуулагдсан спортын арга хэмжээний зардал зэрэгт  хөрөнгө зарцуулах  3078,0мян/төг-ийн 5 захирамж , хүнд өвчтэй болон  хүн нас барсан, өвчин зовлонтой иргэдэд тусламж үзүүлэх 687,9 мян/төг-ийн 5 захирамж,   өвөлжилт хүндэрсэн малчдад өвс тэжээл авахад зориулаж 1963.7 мян/төг-ийн  2 захирамж нийт 12 захирамж гарч 5729,6 мян/төг зарцуулсан байна. Дээрх заримжуудад хавсралт болон дагалдах  үндсэн баримтуудыг хавсарган баталгаажуулж байна.

ЗӨВЛӨМЖ-3

            Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, төлөвлөлт болон гүйцэтгэлийг үр ашигтай, ил тод, олон нийтэд нээлттэй болгож хөндлөнгийн хянал тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг зөрчиж шууд худалдан авалт хийх, анхны үнийн дүнг нэмэгдүүлж нэмэлт гэрээ байгуулан санхүүжилт олгодог зэрэг зарчлийг таслан зогсоох, худалдан авалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим тендерийн үйл ажиллагааг боловсронгуй болгох

     ХЭРЭГЖИЛТ:

            Сумын худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах  тухай хууль хүрээнд 100 хувь цахимаар тендерийн үйл ажиллагааг явуулж байна.2020 оны сумын  худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг  Худалдан авах ажиллагааны газрын цахим систем “tender. gov.mn” сайтад 01 сарын 10 –ны дотор байршууласан. Уг төлөвлөгөөг Төрийн худалдан авах газраар баталгаажуулан төлөвлөгөөний дагуу худалдан авах үйл ажиллагааг явуулж байна. 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 4 ажлын, 7 барааны  нийт 11 тендер зарлагдахаар  төлөвлөгдсөн. Улсын төсвийн санхүүжилтээр 7 барааны 235888,8 мян/төг, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 4 ажлын 130596,7 мян/төг нийт 366485,5 мян/төг

   Сумын худалдан авах  ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж  барааны 6 тендер  цахимаар  зарлагдан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, тендерийн үр дүнг Худалдан авах ажиллагааны газрын цахим систем “tender. gov.mn” сайтад нийтлэн, шилэн дансанд байршуулан ажилласан.  3 ажлын 1 барааны тендерийн үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байна. 1 ажлын тендер зарлагдан гүйцэтгэгчийг  шалгаруулан тендер хянах шатандаа явагдаж байна. Дээрх тендерүүд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах  тухай хууль хүрээнд явагдсан учир гомдол санал гараагүй  Улсын төсвийн  санхүүжилтээр 6 барааны/ ЕБС-ийн байрны хүүхдийн хоол, үдийн цай, СӨББ-ийн хүүхдийн хоол, Баянтээг багийн ЕБС-ийн үдийн цай, Баянтээг багийн СӨББ-ийн хоол, хүнсний эрхийн толанаар үйлчлэх дэлгүүр сонгох/ тендерүүдэд сум орон нутгсагт үйл ажиллагаа явуулдаг Аж ахуй нэгжүүд шалгарсан нь иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн. Сумын худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэлийг багуудын иргэдийн нийтийн хуралд мэдээлэл хийх, сумын сайт болон ЗДТГ-т байрлах  худалдан авах ажиллагааны самбарт байршуулан иргэдэд ил тод нээлттэй болгон хэвшээд байна

 

         ҮЙЛДСЭН: САНХҮҮ АЛБАНЫ ДАРГА                П.СОЛЬТОГТОХ