Малчиддаа өвлийг өнтэй давах зөвөлгөөг хүргэж байна.


-Малыг халуун хэвтрээс нь хөөж тууж гаргах бус харин хөдөлгөж хашаанд нь түр байлгасны дараа тааваар гаргах;
-Хүчтэй, хүйтэн цасан шуурганы үеэр хотонд байгаа малын нүд цантдаг. Малын нүд цантах нь мал уруудах нэг шалтгаан болдог. Малын нүд цантсан эсэхийг харж анзаарч байх, цанг арилгах;
-Гэрүүдээ чандманалан барих буюу тэрэгний арлуудыг босгож хашаа дамжуулан тавьж берзинт, нөмрөгөөр саравч хийх, малаа уруудахаас хамгаалах;
-Дальпууг ашиглан бэлчээрийн зам гаргахаас гадна өвс сайтай бэлчээрийг хамгийн түрүүн гаргаж ашиглах;
-Цас ихтэй газрын бэлчээрийг адуу бэлчээж, хөрлөсөн цасыг задлах;
-Малаа нөмөр газар бараадуулан хариулах.
-Муудсан малыг бүлээн усаар усалж байвал тэнхрэх нь амархан байдаг.
-Сувилж, тэжээж байгаа малыг услахдаа нэг литр бүлээн усанд амны халбага давс уусгаж услах;
-Өвөл тэжээж буй малыг услах хэмжээ нь зуны улиралд услах хэмжээнээс 2 дахин бага байдгийг анхаарах;
-Малд хүчит тэжээл өгөхөөс өмнө заавал усалсан байх, тэжээлийг урьдчилж дэвтээх шаардлагатай.
Тэжээж байгаа малын байр, хот хороог байнга хуурай, дулаан байлгах;
-Тэжээх малд хивлэг үүсгэх зорилгоор бага боловч бүдүүн тэжээл, өвс өгөх;
-Тэжээлийн хүрэлцээ, хангамжаас шалтгаалан малыг сонгож тэжээх;
-Хэт их доройтсон, өргүүлж байгаа малд сувиллын чанартай тэжээл бэлтгэн ойр ойрхон тордож тэжээх;
-Малыг хошуувчаар тэжээж, тэжээлийг ариг гамтай зарцуулах;
-Өвс, халгай, таана, хөмөл, агь, шаваг зэрэг ургамлын ханд бэлтгэн бага зэрэг давс нэмж бог малд 1-2, бод малд 6-8 литрээр өдөрт нэг удаа өгөх;
-Хүчит багсармал тэжээлийг хар цай буюу шөлөнд зутагнах, чанаж болгох, чихэржүүлэх зэргээр бог малд 200-300 гр , бод малд 1.5-2.0 кг-ыг бүлээнээр нь өгөх;
-Адууны элэг, өөх, малын хатаасан цус, шимт ургамлын зоодой, цайны шаарыг ханд, зутанд холих зэргээр өглөө, оройд бага багаар өгөх;
-Үр тариа, хүчит тэжээлийг дэвтээх, исгэх, соёолуулах замаар анхан шатны боловсруулалт хийж тэжээх;
-Тэжээж буй малын тэжээлийг хоногт доод тал 1-2 удаа тогтсон нэг цагт өгөх;
-Өлдөж харангадсан малд бүлээн сүү буюу өтгөн хар цай өгөх;
-Давс, хужир тогтмол долоолгох.

                                                                          ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ