НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЯМААН СҮРЭГТ ҮЗЛЭГ АНГИЛАЛТ ХИЙЖ ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЭВ

Үзлэг, ангилалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газраас өгсөн удирдамж, Аймгийн Засаг дарга, Сумын Засаг даргын захирамжаар  2019 оны 05 дугаар сараас 10 дугаар сард зохион байгууллаа.

Нарийнтээл сумын Засаг даргын захирамжаар ямаан сүрэгт үзлэг, ангилалт хийх ажлын хэсгийг сумын мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулсан.

        Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, аймгийн ХХААГазрын мэргэжилтнүүд, ямаа баригч  5 хүн,   дүйцүүлэх цэргийн 3 албан хаагчтай хамтран үзлэг, ангилалтын ажлыг технологийн  дагуу хугацаанд нь  чанартай  хийж гүйцэтгэв. Хавар 150 ухна, 3528 эм ямаа, Намар 250 ухна, 6072 эм ямааг ангилав.