Монгол улсын Ерөнхийлөгчийн "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулах 97 дугаар зарлигын дагуу сумын хэмжээнд уг арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Нээлтийн арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗД-ын тамгын газрын дарга оролцов. Засаг даргын Тамгын газар, төсвийн байгууллагууд 2019 онд хийсэн үйл ажиллагаагааныхаа талаар ард иргэдэд ил тод байдлаар танилцуулах зорилгоор үзүүлэн самбар бэлтгэн иргэдээс санал асуулга авч ажилласан. Нээлттэй хаалганы өдрөөр ЕБС, СӨББ-ын гал тогоонууд хоолны үзэсгэлэн худалдаа гарган өөрсдийн хийсэн хоолоороо дуудлага худалдаа зохион байгуулан ажиллав. Энэ үеэр сумын орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн талаар ард иргэдэд мэдээлэл хийсэн. Мөн аймгийн "Тогтвортой амьжиргаа -3" төслөөс сумын орон нутгийн хөгжлийн санд ХШҮ-хийсэн дүн мэдээ, санхүүжилтийн талаар мэдээллийг ард иргэдэд танилцуулан ажилласан.