2019 ОНЫ ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТАЛААР

                                                  2019 ОНЫ ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТАЛААР

2019 оны 2 дугаар ээлжийн  цэрэг татлага тус суманд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Цэрэг татлагат 4 багийн 18-25 насны 215 залуучууд хамрагдахаас 211 залуу хамрагдаж хамрагдалт 98%-тай байв. Нийт залуучуудын 57,8% эрүүл мэндээр тэнцээгүй ба өвчлөлийн дийлэнх хувь буюу 55% нь доторын өвчлөл байна. Эдгээр залуучуудаас 42,2% эрүүл мэндээр тэнцэж, цэргийн жинхэнэ албанд 12 залуучууд тэнцсэн ба Зэвсэгт хүчинд 6, хилийн цэрэгт 6 залуу хуваарилагдсан байна.

Цаашид цэргийн насны залуучуудын эрүүлжүүлэлтийн ажилд төр захиргааны байгууллага бодлого зохион байгуулалтаар хангаж,  хүн бүр өөрийн эрүүл мэндээ  анхаарах шаардлагатай байна.

 

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН ЗДТГ-ЫН ДАРГА              Б.ИЧИННОРОВ.