НАРИЙНТЭЭЛ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН  УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

НАРИЙНТЭЭЛ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Тус суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэгийг зохион байгуулах ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 16-17- ны өдрүүдэд ажиллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд сумын онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний багаж, техник хэрэгсэл, аранзны бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгууллаа.

Бэлтгэл байдал хангах зорилгоор сумын онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний багаж, техник хэрэгсэл, аранзны үзлэг жагсаалын бэлтгэлийг 4 удаа зохион байгуулсан.

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагаас   дуут дохиогоор  сумын онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг цуглуулж, бэлтгэл бэлэн байдал,  аранз, хүн хүч техник хэрэгслийн үзлэг зохион байгуулсан. Цугларалтанд сумын онцгой комиссын гишүүн 14, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 63 хүн тээврийн хэрэгсэл 12, явуулын пост 1, ковш 1,  замын тэмдэг тэмдэглээ усны нөөцийн сав, ус татах төхөөрөмж, ариутгалын багаж хэрэгсэл, эмнэлэгийн багаж хэрэгсэл, гагнуур, цахилгааны  иж бүрэн багаж хэрэгсэл, богино долгионы холбоо 5,  хүрз, малтуур, олс зэрэг зүйлсийг бэлэн шалгуулав.  Сум орон нутагт  онцгой байдлын чиглэлээр зохион байгуулж буй ажил сумын ерөнхий  мэдээллийн талаар  үзлэгийн комиссын бүрэлдэхүүн, сумын онцгой комисст мэдээлэл хийсэн.

Сумын онцгой комисс мэргэжлийн ангийн удирдлагуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн дүнгийн хурлыг зохион байгуулсан. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт сум 90,6 % үнэлгээтэй шалгагдав.

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН: ЗДТГ-ЫН ДАРГА                Б.ИЧИННОРОВ.