ОНХС-ийн мэдээлэл

 

            2019 онд Орон нутгийн хөгжлийн санд олон улсын төсөл хөтөлбөрөөс 27840,9 мян/төг, гүйцэтгэлийн  урамшуулал 19346,3 мян/төг, орон нутгийн хөгжлийн сангаас итгэлцүүрээр хуваарилагдсан 66289,6 мян/төг, урьд оны үлдэгдлээс 14946,5 мян/төг нийт  128423,3 мян/төгийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулна. 2019 онд  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 9  ажил хийхээр төлөвлөгдсөн

Үүнээс: Худалдан авах ажиллагааны журам харьцуулалтын аргаар 4 ажил 97423,7мян/төг, Олон нийтийн оролцооны аргаар 2 ажил 25000,0 мян/төг, Шууд худалдан авах аргаар 3 барааны 6000,0 мян/төг тус тус  батлагдсан. Төлөвлөгөөний дагуу 4 ажлын,5 барааны  үнэлгээний хороо байгуулагдан ажилласан.барааны 3, ажлын 4 тендер зарлагдан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажил нь хийгдэж дуусан. Сумын Засаг даргын захирамжаар  ажил хүлээж авах ажлын хэсэг байгуулан уг ажлуудыг хүлээн авч,гүйцэтгэгчийг ажил гүйцэтгэх хугацаанд хяналтын ажлын хэсэг тогтмол ажилласан.

 3 дугар улирлын байдлаар

Нийт 71423,7мян/төг-ийн ажил хийж гүйцэтгэсэн. 2 барааны тендер шалгаруулалтын шатандаа явагдаж байна. 2020 онд хийгдэх ажлын саналыг  Сангийн сайдын 2018 оны 9 сарын 18-ны 228 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу авч эхлээд байна.