“Энэрэнгүй үйлс малчдын спортын өдөрлөг”

“Энэрэнгүй үйлс малчдын спортын өдөрлөг”

“Энэрэнгүй үйлс малчдын спортын өдөрлөг” арга хэмжээг сумын нийт малчид, залуучуудын дунд зохион байгуулж 8 нэр төрлийн уралдаан тэмцээнд баг тус бүрээс 48 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, багаар ажиллах ур чадвараа нэмэгдүүлсэн. Нийт 4 багийн 192 тамирчид оролцсноос багийн нийлбэр дүнгээр 4-р багийн тамирчид 1-р байр - Өргөмжлөл, цом, 300.0 мян.төг, 3-р багийн тамирчид 2-р байр-Өргөмжлөл, 200.0 мян.төг, 2-р багийн тамирчид 3 байр-Өргөмжлөл 100.0 мян. төг, 1 багийн тамирчид тусгай байр эзэлсэн ажилттай оролцов. Баянтээг ХК 3.0 сая төгрөг, Улаан загалмайн нийгэмлэг 1.0 сая төгрөгөөр тус тус ивээн тэтгэж ажилласан. Төрөл тус бүрд эхний байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хувийн амжилтаар байр эзлүүлж шагнаж урамшуулсан. Спорт өдөрлөгийг гар бөмбөг, сагсан бөмбөг 3х3, олс таталт, шагай шүүрэх, шатар, даам, теннис, сумо гэсэн 8 төрлөөр эрэгтэй, эмэгтэй төрөлд баг тамирчид өрсөлдсөн ба төрөл тус бүрт байр эзлүүлж шагнаж урамшуулсан.