НАРИЙНТЭЭЛ СУМААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “АХМАД НАСТАН –ХЭРЭГЛЭГЧ”-ИЙН” ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРЛӨГ

НАРИЙНТЭЭЛ СУМААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “АХМАД НАСТАН –ХЭРЭГЛЭГЧ”-ИЙН” ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРЛӨГ

2019.09.27

Цагаан-Овоо Ахмад настан хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрлөгийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1.Засгийн газрын 2016 оны 233 тогтоолоор батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн талаар Гэр бүл хүүхэд залуучууд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Ц.Сайнбилэг товч танилцуулж , “Бүтээгдэхүүний шошго тэмдэглэгээг уншиж таних” сэдэвт сургалтыг Насан Туршийн Боловсролын арга зүйч багш С.Мөнхдэлгэр зохион байгуулав. Сургалтанд нийт 38 ахмад хамрагдаж зохих мэдлэгтэй болсон. Мөн хуванцар савны хэрэглээ түүний хор уршиг, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтын талаар танилцуулав. 2. Ахмадуудын дунд танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж эхний 3 байрыг эзлүүлж шагнаж урамшуулсан. Тус арга хэмжээнд 45000 төгрөг зарцуулсан байна. 3. 4 багийн Иргэдийн нийтийн хуралд оролцож “Хуванцар савны хэрэглээ түүний хор уршиг”, “Бүтээгдэхүүний шошго тэмдэглэгээг уншиж таних нь ” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, гарын авлага бэлтгэн 127 өрхөд тараан олгосон. 4. Хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 9 хүнсний дэлгүүрт зочилж худалдааны агуулах, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хугацаа, хадгалалт зэргийг шалган үзэж мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчтай хамтран ажилласан. Энэ хугацаанд хугацаа дууссан бүтээгдэхүүн зарж буй дутагдал илрээгүй болно. Мөн хүүхдэд хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг дэлгүүрүүдэд хувилан хүргүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.