Монгол улсад атар газар эзэмшиж Газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой угтсан ажлын хүрээнд Нарийнтээл суманд бүтээлч ажлын төлөвлөгөө боловсруулан Засаг даргаар баталгаажуулж газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэн ажиллалаа.

Туг аялах хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө боловсруулж баталгаажуулан доорх ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Атар газар эзэмшиж Газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой угтсан “ Атар 60 жил “ аяны туг, аяны ажлын тайлангийн дэвтэр, фото зургийн цомгийг хүлээн авах нээлтийн ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын мэдээллийн танхимд зохион байгууллаа.

Туг хүлээн авах нээлтийн арга хэмжээнд сумын Засаг дарга Б.Сугар, Тамгын газрын 18 ажилтан, тариалан эрхлэгч 6 иргэн оролцож, аяны ажлын зорилго, зорилт , туг аялах хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө,  60 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд хийсэн ажлын товч тайлан, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар газар тариалан хариуцсан мэргэжилтэн Д. Эрдэнэ-Очир танилцуулав.

Сумын засаг дарга Б.Сугар Аяны ажлын ач холбогдол, тус суманд газар тариалан эрхлэж байсан түүх, туршлага, амжилт бүтээл, сургамж одоо газар тариалан хөгжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, цаашид газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллах талаар үг хэлж аяны ажилд амжилт хүсэв.

Аяны тугийг  Арцын гол “-ын усалгаатай тариалангийн талбай тариаланч Ц. Зундуй, Ц. Дэлэгням, О. Түмэн-Өлзий, Н. Ганбаатар, Нямцогт, Т. Ганболд “ Эхэн халгайтын ам “-ны тариалангийн талбай тариаланч Д.Батзориг, “ Арвин ургац “ бүл тариаланч Ц. Мөнхбаяр, Намбаяр,  тариалан эрхлэгч Д. Ренчинлхагвын чацарганы талбай зэрэг аж ахуйн нэгж, тариалан эрхлэгчдээр аялуулж аяны хугацаанд ажлуудыг хийж гүйцэтгэлээ.