Нарийнтээлд үйлдвэрлэв Үзэсгэлэн худалдаа болов

2019 оны 09-р сарын 19-нд “ Нарийнтээд үйлдвэрлэв “ Алтан намар “ үзэсгэлэн худалдаа зохион байгуулалдаж сумын газар тариалан, жижиг дунд үйлдвэр эрхлэгч 18 иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн 112 нэр нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцож  олон нэр төрлийн хүнсний ногоо тариалсан тариаланчаар 4-р багийн тариаланч Б. Мягмар, арвин ургац хураасан тариаланчаар 2-р багийн тариаланч  Д. Жамъян, бүтээлч тариаланчаар арвин ургац бүлийн ахлагч Ц.Мөнхбаяр, сүү цагаан идээний төрөлд 2-р багийн иргэн Ч.Отгонбаяр, 4-р багийн иргэн Б. Гантогоо, 4-р багийн иргэн Б.Дуламсүрэн, хөнгөн үйлдвэр гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 4-р багийн иргэн Б.Амартайван, Т.Номинчулуун, Д.Дашжаргал, оёмол бүтээгдэхүүний төрөлд 4-р багийн иргэн Т. Өлзийсайхан нарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, шилмэл хуц, ухна шалгаруулах төрөлд 3-р багийн  малчин Т.Ганзоригийн хуц, ухна шалгарсан байна.

 Аймгийн Атрын 60 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд амжилт гаргасан тариаланч Д. Батзориг, Ц.Дэлэгням нарыг сумын засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.