ЗАЛУУ МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

  Нарийнтээл сумын залуу малчдын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, нийгмийн идэвхи оролцоо болон багаар ажилах чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн талаар  сургалт сурталчилгаа хийх өдөрлөгийн арга хэмжээг  2018 оны 09-р сарын 29-ны өдөр зохион байгуулав. Тус өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Ганболд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Энх-амар болон сумдын удирдлагууд оролцож нээлтийн арга хэмжээг нээж, нээлтийн арга хэмжээнд 110 гаруй малчид оролцлоо. Нээлтийн арга хэмжээн дээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах залуу малчдад хөдөлмөр эрхлэлтийн болон малчидруу чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж гарын авлага, тараах материалуудыг тараан өгч, малчдаас сонирхож буй асуултанд харилт өгөн мэдээлэл солилцлоо. Мөн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газрын ажилтан Ш.Чимэдсэрчин "Залуучуудын үнэ цэнэ"-ийн талаар сургалт хийн иргэдэд мэдээлэл өгсөн. Тус өдөрлөгийн хүрээнд гар бөмбөг /эрэгтэй, эмэгтэй /, Олс таталт /холимог/, Даам /эрэгтэй, эмэгтэй/, Шагай шүүрэх /эрэгтэй, эмэгтэй /, Сумо /эмэгтэй, эрэгтэй/  гэсэн олон төрөлт  тэмцээнд 4-н багын залуу малчидаараа өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.  Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Цагаан-Овоо баг тэргүүн байр, Баянтээг баг дэд байр, Шарга баг гутгаар байр, эмэгтэй гар бөмбөгийн төрөлд Шарга баг тэргүүн байр, Өндөрхөмөг баг дэд байр, Цагаан-Овоо баг гутгаар байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.  Олс таталт, сумо бөхийн төрөлд Цагаан-Овоо 1-р байр, Шарга 2-р байр, Баянтээг 3-р байр тус тус эзэлэв.    Даам, шагайн тэмцээнд Өндөрхөмөг баг тэргүүн байр, Шарга баг дэд байр, Цагаан-Овоо баг гутгаар байр тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналн эзэд болов. Нийлбэр дүнгээр Цагаан-Овоо баг Тэргүүн байрын эзэн болж Өргөмжлөл, цом, 300,000 төгрөгийн эзэн болов. Дэд байранд Баянтээг баг, гутгаар байранд Шарга баг шалгарав. Тус өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Ганболд тэргүүтэй дарга, удирдлагууд оролцож шагнал гардуулан, залуу дуучид хөг эгшиг нэмэн үдшийн цэнгүүн болж малчид өргөнөөр оролцсон юм. 

 

 

                                                   ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР