Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургалтыг амжилттай зохион байгуулан явууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж сумын Засаг даргаар батлуулж сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон “Сумын хэмжээнд иргэдэд гамшгийн аюулын дохио хүргэх дуут дохиогоор ажиллах журам”-ыг тус тус тодотгон ажиллалаа.

            Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг сумын хэмжээнд “Дуут дохиогоор ажиллах журам”-ын дагуу сумын онцгой комисс, удирдлагын бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангиуд  сумын төв болон Баянтээг багийн ард иргэдэд 03-р сарын 21-ний 1600 цагт хүргэж ард иргэд мэргэжлийн ангийг цуглуулан зохих бэлтгэлийг шалгав.

            03-р сарын 21-ний өдрийн 1600 цагийн дохиогоор цуглахад сумын төвийн ирвэл зохих иргэдийн 86,0 хувь буюу 185 иргэн, сумын Онцгой комисс 90 хувь буюу 15 хүн, мэргэжлийн анги 94,0 хувь буюу 70 хүн, Баянтээг багт ирвэл зохих иргэдийн  51 хувь буюу 64 иргэн нийт 326 хүн бэлэн цугларсан байв.

            Энэ үеэр мэргэжлийн ангиудын авч ирвэл зохих багаж хэрэгслүүдийг шалгахад аврах бүлэг суудлын машин 2, ачааны машин 2, хүрз 18 ширхэг, тороосон шүүр 9 ширхэг, дамнуураг 2 ширхэг, сүх 10 ширхэг, хөрөө 8 ширхэг, малтуур 7 ширхэг, галын цохиур 14 ширхэг, аврах олс 50 метр.

            Механикжуулсан бүлэг ачааны машин 1ш, суудлын машин 2ш, трактор 1ш, гагнуурын аппарат 1ш, цахилгааны багаж 2 ш,

            Эмнэлгийн бүлэг суудлын машин 1ш, эмнэлгийн хэрэгсэл 5 ширхэг/ иж бүрдэл/, дамнуурга 2 ш,

            Хэв журам сахиулах бүлэг суудлын машин 1 ш, мотоцикль 2 ш, чанга яригч 1ш,    

            Анхны тусламжийн бүлэг суудлын авто машин 1ш, дамнуурга 2 ш, анхны тусламжийн иж бүрдэл 15 ширхэгийг тус бүр бэлтгэн ирсэн ба нийт 110 ширхэг багаж хэрэгсэл авчирсан байна.

            Энэ үед сумын төвд нийт 41 техник хэрэгсэл цугласан ба үүнээс мотоциколь 15 ш, машин 26 ширхэг байв. Баянтээг багт 20 тээврийн хэрэгссэл цугласан ба үүнээс мотоциколь 2 ш, машин 18 ширхэг цугласан ба сумын хэмжээнд нийт 61 тээврийн хэрэгсэл цугласан ба үүнээс мотоциколь 17 ширхэг, авто машин 44 ширхэг цуглав.

            Энэ үеэр сумын онцгой комиссоос ард иргэдэдгазар хөдлөлт,  гамшиг ослын талаар сургалт явуулав.

            Мөн Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласантай холбогдуулан газар хөдлөлтийн талаар ЕБС-ийн 9-10 дугаар ангийн 65 сурагчид, СӨББ-ын ахлах, бэлтгэл бүлгийн 53 хүүхдүүдэд сургалтыг зохион байгуулж ажиллалаа.