Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 12 хүнсний дэлгүүрт зочилж худалдааны агуулах, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хугацаа, хадгалалт  зэргийг шалган үзэж мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчтай хамтран  ажилласан. Энэ хугацаанд хугацаа дууссан бүтээгдэхүүн зарж буй дутагдал илрээгүй болно. Мөн хүүхдэд хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг дэлгүүрүүдэд хувилан хүргүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

Цэргийн насны залуучуудын дунд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр, Хэрэглэгчийн эрхийн өдрийн талаар мэдээлэл хийж 61 залууг хамруулсан.