Дээлтэй монгол” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Үндэсний хувцсаараабахархах монгол ёс заншлаа дээдлэн уламжлалт тоглоом наадгайгаа сэргээн түгээн дэлгэрүүлэх зорилгоор албан байгууллагуудын дунд дээлтэй монгол өдөрлөгийг хоёр үе шаттайгаар  зохион байгууллаа.

1 дүгээр үе шатанд  “Монгол наадгай” тэмцээнд   Зурхайч, Өв залгамжлагч, Суман занги, Учрыг тайлалагч, Алдарт уяач, Мэргэн харваач гэсэн 6 төрлийн тэмцээн зохион байгуулж нийт багийн дүнгээр 1-р байранд Ахмадууд, 2-р байранд ЗДТГазар, 3-р байранд Эрүүл мэндийн төв тус тус шалгарлаа.

2-р үе шатанд “Үндэсний - хувцас бидний бахархал” тэмцээний номинацид ЗДТГазар,  Эрүүл мэндийн төв, СӨББ, Хорио цээрийн алба зэрэг байгууллагууд тус тус шалгарсан байна.

Үндэсний хувцсаараа гоёсон 6 шилдэг гэр бүл оролцож өндөр настан Юндэндоржийн гэр бүл  шалгарлаа.

Сайхан монгол  эр хүн номинацид  өндөр настан Н.Арсланбаатар шалгарч, сайхан монгол эмэгтэйгээр өндөр настан Ц.Отгон нар тус тус шалгарлаа.

Дээлтэй монгол өдөрлөгт 8 албан байгууллагийн 167 төрийн  албан  хаагчид оролцлоо.