Хэрэглэгчийн өдрийг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдын дунд сургалт зохион байгууллаа.

Хүүхэд хэрэглэгч аяны хүрээнд сумын ЗДТГ, НТБ-ын байгууллагатай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр, Хэрэглэгчийн эрхийн өдрийн талаарх танилцуулга, бүтээгдэхүүний шошго тэмдэглэгээг уншиж таних зэрэг сэдвээр 2 удаа сургалтыг зохион байгуулав. Дээрх сургалтыг удирдамжийн дагуу ГБХЗАХМэргэжилтэн Ц.Сайнбилэг, НТБ-ын багш С.Мөнхдэлгэр нар удирдан зохион байгуулав.  Сургалтанд 183 хүүхэд оролцов. Сурагчдад ХААН чипс бүтээгдэхүүн дээр жишээ татаж, тайлбар хийж бүтээгдэхүүний шошго, тэмдэглээний талаар мэдээлэл өгч ажиллалаа . Сургалтын үр дүнд сурагчид хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, бараа бүтээгдэхүүний чанар, стандарт, хадгалалтын хугацааны талаар мэдээлэл авч суралцсан байна.