Монгол цэргийн өдөрт зориулсан сумын ИТХ, Соёлын төвтэй хамтран зохион явуулсан шагайн харвааны тэмцээнийг амжилттай зохион байгуулав.

Монгол цэргийн өдөрт зориулсан сумын ИТХ, Соёлын төвтэй хамтран зохион явуулсан шагайн харвааны тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэ тэмцээн нь шагайн харвааны спортыг бүх нийтийн хүртээл болгон хөгжүүлэх ,залуу, хойч үeдээ өвлүүлэхэд ач холбогдол бүхий сайхан тэмцээн боллоо. Тэмцээнд тус сумын уугуул аймгийн гоц мэргэн Ж.Батэрдэнэ, Д.Мөнхэрдэнэ, М.Батсайхан, Б.Лхавгасүрэн нар урилгаар ирж оролцов. Тэмцээний багийн харвааны төрөлд тэргүүн байрыг аймгийн гоц мэргэн М.Батсайхан ахлагчтай баг, удаах байруудыг аймгийн гоц мэргэн Ж.Батэрдэнэ, Б.Лхавгасүрэн ахлагчтай багууд удаалав. Цуваа харвааны төрөлд залуу харваач Б.Баасанхүү тэргүүлж С.Пүрэвдорж дэд байр эзлэж гутгаар байранд Б.Түмэнжаргал нар шалгарав. Цуваа харвааны тэргүүн байрыг Шарга багийн уугуул Ц.Батдорж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнлаар ивээн тэтгэв. Тэмцээнд оролцсон нийт харваачиддаа болон сумын нийт эрчүүддээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргээд амжилт бүтээл, аз жаргалыг хүсьe. Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон сумын ИТХ-аас зохион байгуулж байхаар шийдвэрлэв.