Өмнөговь аймаг дахь хилийн цэрэг зэвсэгт хүчний ангиуд, хилийн зарим заставт хугацаат цэргийн алба хааж буй дайчдад хүндэтгэл үзүүлэх "Нэг нутгийн уулзалт өдөрлөг"-ийн арга хэмжээнд оролцож аав ээж нутаг усны мэндийг хүргэж тэдэнд сэтгэлийн урам зориг өглөө. Цэргийн алба хаагчид маань анги байгууллагатаа цэргийн албаа нэр төртэй сайн хааж байна. Цэргүүддээ албаа сайн хаагаад аав ээж, нутаг усандаа эргэн ирэхийн ерөөл дэвшүүлье.