Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгааг  сумын ЭМТ, ЗДТГ, багийн Засаг дарга нартай хамтран 2019 оны 03 сарын 14 нд зохион байгууллаа.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгааг сумын ЭМТ, ЗДТГ, багийн Засаг дарга нартай хамтран 2019 оны 03 сарын 14 нд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 86 иргэн хамрагдахаас 71 иргэн хамрагдлаа. Энэ үеэр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаах хэлбэрүүд, халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сум орон нутгийн бахархал зэрэг сэдвүүдээр сургалт танилцуулга зохион байгуулж, залуучуудын дунд залуу бөхчүүдийн барилдаан зохион байгууллаа