Эх орончдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нарийнтээл суман дахь МАН-ын хорооны удирдлага, гишүүд, дэмжигчид бид, МАН үүсэн байгуулагдсан түүхт 98 жилийн ой “Эх орончдын өдөр”-ийг 2019.03.02-2019.03.03-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг арга хэмжээ нь баярын хурал, гишүүд дэмжигчид, нийт иргэдийн дундах буухиа тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, баярын үдэшлэг гэсэн хэсгүүдээс бүрдсэн. Баярын хурлын үеэр намын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчдийн томилгоог баталгаажуулах, НАМЭХ, НАМЗХ, Ахмадын холбооны дарга нарыг шинэчлэн томилох болон хуучин томилгоог батлах зэрэг дотоод зохион байгуулалтын зарим асуудлаа шийдвэрлэв.

Энэхүү тэмдэглэлт баярын үеэр буюу 2019.03.02-ны өдөр манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг тус суманд хүрэлцэн ирж иргэд сонгогчидтой уулзалт хийсэн нь намын нийт гишүүд дэмжигчидийн урам зориг, идэвхи чармайлтыг сэргээсэн чухал үйл явдал боллоо.

Баярын үеэр шилдэг тэргүүний гишүүн 24 хүнийг шагнаж урамшууллаа. Мөн шинээр арван нэгэн хүн тус намд гишүүнээр элслээ.