Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан илтгэлийн уралдаан.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан уран илтгэлийн тэмцээн.

            Зорилго:Түүх соёл, тусгаар тогтнол, үндэс угсааныхаа төлөө өөрийн мэдлэг чадвар, суу билэг, амь насаа зориулан, Монгол улсыг цогцлоон хөгжүүлэх эх үндсийг тавьсантүүхэн гавьяат суу алдартнуудын болох Их жанжин Д.Сүхбаатар болон түүний журмын нөхдийн үйл хэргийг хүүхэд багачуудад ойлгуулан таниулах, туулж өнгөрүүлсэн амьдрал, үйл хэрэгтэй нь танилцуулах, түүхэн гавьяатын үйл хэргийг судлан танин мэдэж үе тэнгийн найз нөхөддөө уран яруугаар илэрхийлэх, илтгэн таниулах чадвараа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад энэхүү тэмцээний зорилго оршино.


Илтгэлийн тэмцээний сэдэв:
ДАМДИНЫ СҮХБААТАР ТҮҮНИЙ ЖУРМЫН НӨХДИЙН ҮЙЛ ХЭРЭГ, АЛДАР ГАВЬЯАГ ТАНИУЛЖ МӨНХЛӨХ НЬ 
Ерөнхий зохион байгуулагч:
• Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хороо
• Аймгийн “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбоо
Хамтран зохион байгуулагч:
• Өвөрхангай лектор центр сургалт, судалгааны төв
• Өвөрхангай аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төв
Хамрах хүрээ:
Бүх сумдын ЕБСургуулиуд болон МСҮТөвийн сурагчид
Зохион байгуулагдах хугацаа, газар:
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагт Хүүхдийн ордонд
Илтгэлийн агуулгад тавигдах шаардлага:
ØДамдины Сүхбаатар түүний журмын нөхдийн үйл хэрэг, алдар гавьяаг сайтар судлан танин мэдэж, дүгнэн танилцуулах
ØДамдины Сүхбаатар түүний журмын нөхдийн үйл хэрэг, алдар гавьяагаар бахархах, цаашид судлан танин мэдэх тухай уриалга дэвшүүлэх
ØДамдины Сүхбаатар түүний журмын нөхдийн талаарх ард олны дунд хоногшин үлдсэн аман яриа, түүхэн жишээ баримтыг илтгэлийн агуулгад тусгах
ØИлтгэлийн бүтэц, утга найруулгыг дүрмийн дагуу бичих
ØТүүхэн зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, намтар үйл хэргийн талаар эрдэмтдийн бичиж тайлагнасан нийтлэл, баримт зэргийг уншиж судлан, өөрт төрсөн сэтгэгдлийг уран яруугаар илэрхийлэх
Илтгэлийн шалгуур үзүүлэлт


ØСэдвийн талаарх судласан байдал /хамгийн өндөр оноотой/
ØИлтгэх чадвар
ØИлтгэлийн бүтэц, утга найруулга
ØИлтгэгчийн ёс зүй
ØЦаг баримтлал
Илтгэлийн тэмцээний явагдах журам:
ØТэмцээн хоёр үе шаттайгаар явагдана. Нэгдүгээр шатанд материалаа ирүүлж, бүртгүүлсэн бүх сурагчид оролцож илтгэлээ танилцуулна. Илтгэх хугацаа 5 минут
ØХоёрдугаар шатанд нэгдүгээр шатанд хамгийн өндөр оноо авсан 10-12 сурагч сэдэв сугалан 3 минутын хугацаанд илтгэлээ бэлдэн, 3 минутын хугацаанд илтгэлээ танилцуулна. 

   Илтгэлийг хүлээн авах хугацаа:
         2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 15.00 цаг хүртэл Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордоны 202 тоот өрөөнд хүлээн авна. /сумдаас оролцох сурагчид цахим хаягаар илтгэлээ ирүүлж болно. Е-мэйл: ichinkhorloo3100@gmail.com /
Илтгэлийг ирүүлэхэд тавигдах шаардлага: 
ØИлтгэлийг 3 хуудсанд багтаан А4 цаасан дээр боловсруулан, хэвлэж ирүүлнэ. 
ØИлтгэлийг хавтаслахгүй, зөвхөн үдэж ирүүлнэ. 
ØИлтгэлийн нүүр хуудсанд овог нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар зэргийг тодорхой бичнэ.
                                                       Шагнал:

1-р байр Өргөмжлөл, 60 000₮
2- р байр Өргөмжлөл, 50 000₮
3- р байр Өргөмжлөл, 40 000₮
- Шилдэг илтгэгч 1 хүн Өргөмжлөл, 30.000₮
- Тусгай байр 2 хүн Өргөмжлөл, 20 000₮
- Шилдэг багш 1 хүн Өргөмжлөл, 50.000 /хүүхдийн оролцоо болон амжилтын үзүүлэлтийг харгалзан үзэх/ 
Техникийн зөвлөгөөн:
2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16.30 минутанд аймгийн Хүүхдийн ордоны 202 тоот /сургалтын танхим/-д болно. Техникийн зөвлөгөөнд ирэхдээ цээж зурагтай \хэмжээ 3x4 \ ирнэ үү.