Хурдан уяач, унаач хүүхэд, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмж.

Уяач, уралдаанч хүүхэд, эцэг эхчүүдэд зөвлөмж:

 

УНААЧ ХҮҮХДИЙН ХУВЦАСНЫ СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

 

Стандартын үндэсний зөвлөл /2018.05.31/ хуралдаж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг баталсан байна.

MNS 6264:2018 шинэ стандарт батлагдсанаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдлөг тодорхой болсон байна.

 

ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛЫГ 100000 ТӨГРӨГ БОЛГОЛОО.

 

Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг бүртгэлжүүлж, зөвшөөрөл авсан 11 компани байна. 

Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал100 мянган төгрөг болгон нэмэгдүүлснээр хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдлын гэмтлийн зэргээс шалтгаалан даатгалаас 20 сая төгрөг хүртэлх нөхөн олговрыгавах боломжтой болсон байна. 

 

 

 

ХУРДАН МОРЬ УНАЖ УРАЛДАХ ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Энэхүү даатгалаар хүүхэд хурдан морь унаж уралдаж буй үедээ гэнэтийн осолд орсоны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд зардлыг нөхөн төлнө.


ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

Хурдан морь унаж уралдаж буй 18 хүртэлх насны хүүхдийн амь нас , эрүүл мэндээр хохирох

ЯМАР ЭРСДЭЛҮҮДЭЭС ДААТГАХ ВЭ?

·         Бүх төрлийн гэнэтийн осол

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:

·         Даатгуулагчийн овог, нэр

·         Даатгуулагчийн регистерийн дугаар

·         Даатгуулагчийн оршин суугаа хаяг, утасны дугаар , сургуулийн нэр хаяг, сурч буй анги

·          

·         ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Даатгалын хураамжийн хэмжээг даатгалын үнэлгээ болон эрсдэлийн түвшингээс хамааран тогтооно.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

·         - Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;

·         - Даатгалын гэрээт баталгааны эх хувь

·         -Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадалгаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.

·         -Төрсний гэрчилгээний хуулбар

Үндэсний баяр наадмын тухай хуулиас

    8 дугаар зүйл.Хурдан морины уралдаан

8.1.Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.

8.2.Баяр наадмын хурдан морийг     7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна.

10.5.Баяр наадамд оролцож буй уяач дараахь эрх эдэлнэ:

10.5.1.улс, аймаг, сумын цол авах;

10.5.2.баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар гомдол гаргах;

10.5.3.хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад эрх.

10.6.Баяр наадамд оролцож буй уяач дараахь үүрэг хүлээнэ:

10.6.1. хурдан морийг насны өөр ангилалд уралдуулахгүй байх;

10.6.2.хурдан морийг дагахгүй, зориуд хөөхгүй байх;

10.6.3.шаардлагыг биелүүлэх;

10.6.4.хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх;

10.6.5.хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх.

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ

 

Уяачид, унаач хүүхдэд тавих шаардлага:

            3.1. Уяач, унаач хүүхэд нь Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ дүрэмд заасан эрхийг эдэлж, доорхи  үүргийг ёсчлон биелүүлнэ:

 3.1.1. уралдах морийг 7-гоос дээш настай, морь унаж, давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах;

            3.1.2. хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд  заавал хамруулсан байх;

            3.1.3. хурдан морины эмээл, энэ дүрмийн 2.5.3-т заасан хамгаалах хэрэгслийг тухайн морь, хүүхдийн биед тохируулж, аюулгүй байдлыг хангах

3.1.4. унаач хүүхдэд морины зурхайд хүрч, зөвхөн даамлын дохиогоор морио эргүүлэх, уралдааны замыг товчлохгүй, гүйцэж ирсэн моринд саад учруулахгүй байх талаар заавар, зөвлөлгөө өгч ойлгуулсан байх;

3.1.5. уралдааны үед морины эзэн, уяач, унаач хүүхэд  холбооны техник хэрэгсэл ашиглан уралдааныг удирдахгүй байх;

3.1.6. унаач хүүхэд тухайн морийг унаж уралдахаас татгалзвал уяач, эцэг, эх, асран хамгаалагч нь албадахгүй байх.

3.1.7. уяач нь унаач хүүхдийн төрсний гэрчилгээ болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг бүрдүүлсэн байх;

3.1.8. уяач нь уралдааны үед мориноос унаж бэртэж гэмтсэн унаач хүүхдийн талаар эрүүл мэндийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад заавал мэдэгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлэх

УЯАЧ, УНААЧ ХҮҮХЭД БҮРИЙН САНАМЖ:  

Үндэсний их баяр наадмын туай хууль, Хурдан морины уралдааны дүрмийг хэрэгжүүлэхэд хүүхэд бүр хувь нэмрээ оруулж өөрийн аюулгүй байдлаа сахин хамгаалахад дараах санамжийг биелүүлээрэй.

Зөвхөн зун, намрын уралдаанд 7-с дээш насны хүүхэд Даага, Шүдлэн, Хязааланг, 10-с дээш насны хүүхэд Соёолон, Азарга, Их насны морийг унаж уралдах нь чиний аюулгүй байдалд ээлтэй.

1.Уралдаанд бүртгүүлэхээр ирэхдээ:

·         Төрсний гэрчилгээний хуулбар

·         Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

·         Гэнэтийн ослын даатгалын дэвтэр

·         Эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөл тодорхойлолт, утасны дугаар

·         Уралдаанд оролцуулах уяачийн мэдээлэл, утасны дугаар

·         Эрүүл мэндийн тодорхойлолт зэргийг авч уяач, эцэг эхийн асран хамгаалагчийн хамт ирнэ.

2.Уралдааны үед:

·         Стандартын дагуу хамгаалалтын хувцас өмсөх

·         Морины комиссын зөвлөмжийг даган биелүүлэх

·         Гарааны төхөөрөмжийн орчинд байраа зөв эзлэх бусдад саад болохоос зайлсхийж анхаарал болгоомжтой байх

 

3.Уралдааны дараа

 

·         Чиний унасан морь Түрүүлж айрагдсан бол

·         Эсвэл уралдааны үед ямар нэгэн бэртэл авсан, мориноос унасан бол морины комисст заавал мэдээлж бүртгүүлэх хэрэгтэй

·         Уралдааны үед мориноос унасан хүүхдийг эмчийн үзлэгтхамруулан асран хамгаалагчид хүлээлгэн өгөх.