Өвөл, хаврын хурдан морины уралдааны тухай.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

 

2018 оны 1 дүгээр сарын 19 ний

 өдөр                                                                  Дугаар 19                                            Улаанбаатар хот

                       

 

 

 

ӨВӨЛ, ХАВРЫН УЛИРЛЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай.

2. Хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, сургууль завсардуулахгүйгээр холбогдох хууль дүрмийг баримтлан ажиллаж байхыг тухайн шатны Засаг дарга, Хурдан морины салбар хорооны дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                             Ө.ЭНХТҮВШИН