Ерөнхийлөгчийн зарлигын дагуу төсвийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

НАРИЙНТЭЭЛ СУМАНД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ

  ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

 

2018.11.13

 

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтолын  дагуу тус суманд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр зохион байгуулж ажиллаа.

            “Нээлттэй хаалганы өдөр”-т Засаг даргын Тамгын газар, Ерөнхий Боловсролын сургууль, Сургуулийн Өмнөх Боловсролын байгууллага, Эрүүл Мэндийн төв, Соёлын төв зэрэг байгууллагууд оролцсон.

            “Нээлттэй хаалганы өдөр”-өөр дор дурьдсан ажлуудыг зохион байгуулан ажилласан.  Үүнд:

1. Төсвийн байгууллагуудын 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудыг нээлттэй сурталчлах. /самбар байршуулах, санал асуулга авах, бусад хэлбэр, 2017 оны үйл ажиллагаагаа проектор, дэлгэцээр үзүүлэх/

2.    Нээлтийн арга хэмжээ.  /урлагын номер/

3.    ЕБС, СӨББ-ын багш нарын бүтээлийн үзэсгэлэн. /ур чадварын/

4.    Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгын талаар сургалт зохион байгуулах.

5.    “Элэг бүтэн монгол “ хөтөлбөрийн  аяны  нээлт.

6.    Сум хөгжүүлэх сангийн  мэдээлэл.

7.    Сумын өнгө үзэмжийг сайжруулах аяны хүрээнд хийсэн ажлаараа  шалгарсан өрхүүдэд “БАТЛАМЖ” гардуулах.

Уг арга хэмжээг сумын Засаг дарга Б.Сугар, Засаг даргын Тамгын газрын дарга Б.ичинноров нар нээж үг хэлж ард иргэдэд хүндэтгэлийн концерт тоглуулж сонирхуулсан.

Мөн Төрийн албаны шинэчилсэн найруулгын талаар Засаг даргын Тамгын газрын дарга, Элэг бүтэн монгол хөтөлбөрийн талаар ЭМТөвийн эрхлэгч, сум хөгжүүлэх сангийн талаар Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн нар мэдээлэл хийсэн.

Эрүүл Мэндийн төв нь Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө  аяны туг, дэвтрийн хамт  Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.

Төсвийн байгууллагуудын 2018 онд хийсэн үйл ажиллагаагаар нь самбар үзүүлэн гаргаж ажилласан ба Засаг даргын Тамгын газар ажилчдынхаа ёс зүй, зан харьцаа, ажлын хариуцлага гэсэн 3 асуултаарнийт 38 иргэнээс, Ерөнхий Боловсролын сургууль 60 эцэг эхчүүдээс, СӨББайгууллага 38 эцэг, эхчүүдээс, Эрүүл Мэндийн Төв 70 иргэнээс, Соёлын төв 30 иргэнээс, Баянтээг багийн захиргаа 45 иргэнээс, Хүүхдийн цэцэрлэг 42 эцэг эхчүүдээс, Ерөнхий Боловсролын сургууль 58, Хүн эмнээг 160 иргэнээс ажилчдынхаа зан  харьцаа, байгууллагынхаа ил тод байдал бусад асуултуудаар  иргэдээс санал асуулга авч ажилласан.

Эрүүл Мэндийн төв нь төрийн албан хаагчид, иргэдээс сорил авч ажилласан.

Мөн төсвийн байгууллагууд тухайн байгууллага дээр хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн актуудаараа гарын авлага материал тараасан.

Сумын өнгө үзэмжийг сайжруулах талаар хийсэн ажлыг дүгнэж хийсэн ажлаараа шалгарсан 60 гарй өрхөд сумын Засаг даргын Тамгын газраас “Батламж” гардуулан өгсөн.

Баянтээг баг нь нээлттэй хаалганы өдрийг төсвийн байгууллагуудын дунд 10 дугаар сарын 13 ны зохион байгуулан ажилласан.

Нээлттэй хаалганы өдөрт нийт  146 төрийн албан хаагч, иргэд  хамрагдав.

         

                        ТАЙЛАН БИЧСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ

                        ТҮШМЭЛ                               С.БААСАНДУЛАМ