Нарийнтээл сумаас

 

 

НАРИЙНТЭЭЛ СУМААС "ТЭГШ ОРОЛЦОЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ" ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛ ОРОЛЦООГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2018.11.13                                                                                                       Цагаан-Овоо

            Аймгийн Засаг даргын 2018 оны А/20 дугаар захирамжаар батлагдсан “Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдын өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлох цаашид тэдний хөгжил оролцоог дэмжих чиглэлээр “ТЭГШ ОРОЛЦОЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил оролцоог дэмжих сарын аяныг зохион байгууллаа.                                                                    .      
            Сарын аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулав:

1. 0-16 хүртэлх насны "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн нөхцөл байдлын судалгаа"-г эцэг эхчүүдээс аван материалыг ХХҮГ-т хүргүүлсэн.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагчид, эцэг, эхчүүдэдтулгамдаж буй асуудлыг тодорхойлох, мөн эрхзүйн болон амьдрах ухааны боловсрол олгох сургалтыг ЗДТГ-ын иргэний танхимд зохион явуулав.

Сургалтанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын нэгжийн мэргэжилтэн нар хамтран сургалтыг зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагчдыг хууль эрхзүйн мэдлэг болон амьдрах ухааны боловсрол олгосон юм. Тус сургалтанд нийт 9 эцэг эх хамрагдлаа.

ГБХЗАХ мэргэжилтэн Ц.Сайнбилэг эцэг эх, асран хамгаалагчидад "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга" сэдвээр  сургалт хийсэн юм.

Description: D:\2018\zurag\хиш\46158488_2271699689711973_4625604482720333824_n.jpgDescription: D:\2018\zurag\хиш\46161219_362648537645126_499835640934825984_n.jpg

ХХҮГ-ын мэргэжилтэн Ч.Номин-Эрдэнэ "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай" хууль болон ХБИ-нд олгогдох хөнгөлөлт, үйлчилгээний  талаар уулзалт хийж, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Оролцогчид хуулийн талаар мэдлэг дутмаг байсан учир иргэдэд гарын авлагыг тараан өгч, сонирхсон асуултанд нь хариулт өгч мэдээлэл солилцсон.

 

Description: D:\2018\zurag\хиш\46130697_261629171189872_2401891178170548224_n.jpgDescription: D:\2018\zurag\хиш\46217168_1908515885898549_1308734091947933696_n.jpg

 

            Насан туршийн боловсролын  багш С.Мөнхдэлгэр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суурь боловсролоор хангах журам"-ын талаар "Төсөл боловсруулах арга зүй" амьдрах ухааны сургалт явуулж,  мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан. Иргэдэд төсөл хэрхэн бэлтгэх талаар гарын авлага тараан олгож, иргэдийн асуултанд хариулт өгч ажиллаа.

 

Description: https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/s2048x2048/46155660_607768889637593_6316588241650712576_n.jpg?_nc_cat=100&_nc_ht=scontent.fuln5-1.fna&oh=6073b0aa700d0c76343e06e2a780cbf3&oe=5C79E1CDDescription: https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/l/t1.15752-9/s2048x2048/46307708_335973987135714_7850873752328863744_n.jpg?_nc_cat=106&_nc_ht=scontent.fuln5-1.fna&oh=31b424baeaef1a885b4c1266c991f43d&oe=5C8097C2

Сургалтанд оролцсон эцэг, эхчүүдийн  дунд АХА тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, эерэг хүмүүжлийн арга,төсөл боловсруулах тухай, мөн танин мэдэхүйн асуултаар мэдлэгээ сорьж оюунаа баясгалаа. Тэмцээнд амжилттай оролцсон Түмэн-өлзийд дурсгалын зүйл гардуулав.

 

Description: D:\2018\zurag\хиш\46098201_1917108388344112_8443392292135370752_n.jpg   Description: D:\2018\zurag\хиш\46101499_736335450033459_1750364340382334976_n.jpg

 

Хөгжлийн бэрхшээлтэй 5-н хүүхэд сургуульд сурч байгаагаас дотуур байранд 1 хүүхэд амьдардаг бөгөөд түүний орчин нөхцөлтэйн танилцаж ярилцлага хийн, хичээлийн хэрэгсэл гардуулан өгч ажилласан.

Description: D:\2018\zurag\хиш\46213187_715213412194384_4550446411920965632_n.jpg     Description: D:\2018\zurag\хиш\46348345_2319104568349037_7026613491788152832_n.jpg

 

 

                                                  ТАЙЛАН БИЧСЭН: ГБХЗАХМ Ц.САЙНБИЛЭГ

                                                НИЙГМИЙН АЖИЛТАН : Ч.НОМИН-ЭРДЭНЭ

                                                НТБ-ЫН БАГШ С.МӨНХДЭЛГЭР

                                                                ХЯНАСАН: ЗДТГ-ЫН ДАРГА :Б.ИЧИННОРОВ