“АВЛИГАГҮЙ, АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛГҮЙ, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГГҮЙ АЙМАГ” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

“АВЛИГАГҮЙ, АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛГҮЙ, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГГҮЙ АЙМАГ” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН.

2018.09.28.

            Орон нутагт төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжүүлэхдээ төрийн үйлчилгээ үзүүлэх шударга орчин бүрдүүлж, авлигаас ангид сум, байгууллага, хамт олон болохын тулд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг аяны хүрээнд зохион байгууллаа.

            “Авлигагүй, ашиг сонирхолын зөрчилгүй, албан тушаалын гэмт хэрэггүй аймаг “ болох уриалгыг төрийн бүх байгууллагуудад тараан, мэдээллийн самбар, сумын цахим хуудсанд байршуулж ард иргэдэд сурталчлан ажилласан.

Зургаадугаар  сард зохион байгуулсан багийн Иргэдийн нийтийн хурлуудаар аяны уриалгыг сурталчлан, гарын авлага материал тараан,  төрийн албан хаагчдын үйл ажиллагааны талаар санал асуулга авч ,  санал асуулгад “Төрийн байгууллагуудын  албан хаагчдаас авилга ,хээл хахууль авдаг албан тушаалтан байна уу? “ гэсэн асууганд

“Тийм -6  үгүй-81, мэдэхгүй -25 “ гэсэн  санал ирүүлсэн байна. Санал асуулганд 112 хүн оролцсон.

       “Шударга ёс бидний тэмүүлэл” номын хүрээнд ахлах дунд ангийн сурагчдын дунд “Авлига түүний хор хөнөөл, шударга нийгмийг бий болгоход хүүхдүүдийн санаа бодлыг сонсох сургалт, хэлэлцүүлэг  зохион байгуулж “Алтан хонх” хөгжөөнт тэмцээнийг явуулсан. Нийт  63 хүүхэд хамрагдсан. 

            Мөн “Шударга аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” сэдэвт гар зураг,  эссэ бичлэгийнее уралдаан зарлахад  нийт  7 эссэ, 2 гар зураг ирсэнийг шалгаруулж, төрөл тус бүрийн  эхний 3 байрыг шалгаруулж  дурсгалын зүйл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. 

Аяны хүрээнд СӨББ нь  1,3-р багийн иргэдтэй  уулзаж  цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн жилийн ажлын тайлан, хүүхдийн урлагын тоглолт, “Авилга , ашиг сонирхолын зөрчил ” сэдэвт сургалт зохион байгуулсан.

БСУГ-аас  “Авилга-ашиг сонирхлын зөрчил”,”Баадай болон түүний гэр бүл “ нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хялбаршуулсан гарын авлага, “Авилгагүй ашиг сонирхлын зөрчилгүй, албан тушаалын гэмт хэрэггүй аймаг” аяны удирдамж, уриалга зэргийг багш ажилчдад танилцуулан сургалтыг явуулсан.

             

СӨББ-ийн  ёс зүйн зөвлөл “Байгууллагат мөрдөгдөх дүрэм” боловсруулан гаргасан. Дүрэмд байгууллагын дотоод үйл ажиллагааг хүн бүр чанд сахин мөрдөж хэрэгжүүлэх талаар 8 заалтаар  тусгаж  өгсөн. Багш ажилчид дүрмээ сайн баримталж хүн бүр ёс зүйтэй хувийн соёлтой ажлын цаг ашиглалт сайжирсан зэрэг дэвшилттэй өөрчлөлтүүд гарсан.

ЕБС нь Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн сургалтыг 53 багш ажилтанд явуулж хялбаршуулсан гарын авлага, РР-г үзүүлж хуулиыг сурталчиллаа. Соёлын төвтэй  хамтран удирдамж боловсруулан  6-8-р ангийн сурагчдын дунд “Шударга аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” сэдвээр гар зургийн уралдаан, 9-12-р ангийн сурагчдын дунд “Шударга аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” сэдвээр эссээ бичлэгийн уралдааныг явуулж тэргүүлсэн сурагчдыг шагнаж урамшуулсан байна.

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах төлөвлөгөө гарган ёс зүйг дээшлүүлэх, хууль тогтоомж судлах, соён гэгээрүүлэх гэсэн 3 чиглэлээр 9 төрлийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Багш нарын дунд “ Багшийн ёс зүй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж “Бид үүнийг чадна” уриалга гарган мөрдлөг болгон ажиллаж байна.

Төрийн албан хаагчидын үр дүнгийн гэрээнд авлига хүнд сурталаас ангид байх, ажлын цагийн бүтээмжийг нэмэгдүүлэх, архи согтууруулах ундааг ажлын байран ажлын болон ажлын бус цагаар  хэрэглэхгүй байх талаар тусгаж гэрээг шинэчлэн байгуулсан.

Мөн Төрийн албаны сахилга хариуцлага,  дэг журмыг чангатгах тухай  Засгийн газрын 258 дугаар тогтоолыг төрийн байгууллага бүрт хүргүүлж,  хэрэгжүүлэх төлөвлөгөөг сум байгууллага бүрээр гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд төрийн байгууллагуудын камерийн ашиглалтыг сайжруулж, цаг бүртгэлийн машингүй байгууллагуудыг машинтай болгох, ажлын цагаар байгууллагын цахим сүлжээг ашиглан олон нийтийн сүлжээнд нэвтрэхгүй байх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

            Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвөлгөөнийг 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төрийн байгууллагуудын  удирдлага албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид, идэвхи санаачлагатай  ажиллахаар  тангараг өргөн баталгаажуулсан.

 

 

ТАЙЛАН БИЧСЭН: ЗДТГ-ЫН ДАРГА                          Б.ИЧИННОРОВ.

ХЯНАСАН: СУМЫН ЗАСАГ ДАРГА                             Б.СУГАР.