АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛСАН  АЖЛЫН ТАЙЛАН.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжилт

1.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилох, томилсны дараа хянуулах зөрчлийг таслан зогсоох.

Төрийн захиргааны албан тушаал болон удирдах албан тушаалын сул орон тоо гараагүй.

2.

Нийтийн албан тушаалд томилогдсоноос хойш хуульд заасан хугацаанд Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргаж хэвшүүлэх, хугацаандаа гаргаагүй албан тушаалтанд хариуцлага тооцож байх, түүнд тавих хяналтыг сайжруулах.

Төрийн захиргааны албан тушаал болон удирдах албан тушаалын сул орон тоо гараагүй учир томилогдсоноос хойш хуульд заасан хугацаанд Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргаагүй.

3.

Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн албан тушаалын томилгоо хийхээс зайлсхийх, төрийн албан хаагчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн албанд томилохгүй байх.

ЗДТГ-т ажиллаж буй төрийн захиргааны албан тушаалд хууль бусаар томилогдсон болон төрийн албан хаагчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг томилсон томилгоо гараагүй. Бүгд төрийн албан хаагчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад тэнцсэн албан хаагчид ажиллаж байна.

4.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хариуцсан болон хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээг зохион байгуулах, биелэлтийг хангаж ажиллах, үр дүнг цахим хуудсанд байршуулах, олон нийтэд мэдээлэх ажлыг хэвшүүлэх.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын эхний хагас жилийн  тайлан мэдээллийг  сумын цахим хуудсанд байршуулсан.

5.

Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, мэдээллийн цахим сан үүсгэж үйл ажиллагаандаа ашиглах замаар үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг хэвшүүлэх.

Төрийн байгууллага бүр үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж байгууллагын цахим хуудсандаа үйл ажиллагааны мэдээлэл болон төрийн үйлчилгээ авах заавар чиглэлийг байршуулах ажлыг хийсэн.Төрийн байгуулагууд үйлчилгээний чанар үр дүнгийн талаар иргэдээс санал авч цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэн ажиллаж байна.

6.

Сахилга, ёс зүйн зөрчил болон өргөдөл, гомдолд дүн шинжилгээ тогтмол хийх, зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчидан сэргийлэх  арга хэмжээг авах, ил тод байдлыг хангах арга хэмжээ авч ажиллах.

2018 оны эхний хагас жилийн байдлаар сумын хэмжээнд ажиллаж байгаа төрийн байгууллагуудаас ёс зүйн ажлын мэдээ, зохион байгуулсан ажлын тайланг авч нэгтгэн аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн.Эхний хагас жилийн байдлаар төрийн үйлчилгээний албан хаагчидаас сахилга хариуцлагын зөрчил гаргасан 2 албан хаагчид хариуцлага тооцон ажилласан.  Цаашид зөрчил дутагдалгүй ажиллах талаар байгууллага бүр төлөвлөгөө гарган сургалт зохион байгуулж ёс зүйн зөрчилгүй сахилга хариуцлагатай байх талаар тангараг өргөж гарын үсэг зуруулж, албан хаагчдын үр дүнгийн гэрээнд энэ талаар тусган ажиллаж байна.

7.

Засаг даргын нөөц хөрөнгийг хэт үрэлгэн, зориулалт бусаар зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4,1,3,2, /төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал, гүйцэтгэл, зарцуулалтын хөндлөнгийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх/-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Òºñâèéí ã¿éöýòãýëä òàâèõ õÿíàëòûã ñàéæðóóëàõ òóõàé” àéìãèéí Çàñàã äàðãûí  2016 оны 02 òîîò àëáàí äààëãàâàðûí äàãóóзарлага  санхүүжилт хийх дарааллыг баримтлан санхүүжүүлж, òºðèéí ñàíãèéí òºëáºð òîîöîîíû  çààâàð æóðìóóäûã õýðýãæ¿¿ëýí, òºðèéí ñàíãèéí ¿éë÷èëãýýã øóóðõàé ¿íýí çºâ ã¿éöýòãýæ, õÿíàëò òàâüæ àæèëëàñíààð òºñâèéã çîðèóëàëòûí áóñ àíãèëàëààð çàðöóóëàõ ÿâäàë ãàðãàëã¿é  àæèëëàæ áàéíà.  Аймгийн Засаг даргын 02 албан тоот албан даалгаварын биелэлт, зарлагын  гүйцэтгэлийн хэтрэлт хэмнэлтийг   байгууллага бүрээр гарган  нэгтгэж улирал бүрийн дараа сарын 15-ны дотор  аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргэж байна.

3. Төсвийг хөтөлбөр  зориулалт, эдийн засгийн ангилалын дагуу төсөв багтаан  зарцуулсан. Эхний  хагас жилийн байдлаар төсвийн хуваарь болон бусад шалтгаанаар ЕБС 3600,0 мян/төг,Сумын СӨББ 2023,6 мян/төг,ЗДТГ 2665,7мян/төг, ЭМТ 3120,5 мян/төг нийт 11409,8 мян/төг өглөгтэй, Сум хөгжүүлэх сан 236560,4 мян/төг –н зээлийн авлагатай байна.

 

8.

Худалдан авах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу ил тод нээлттэй цахим хэлбэрээр зохион байгуулж, урьд илэрсэн зөрчлийг даьтан гаргахгүй байхад анхаарч, хяналтын тогтолцоог бүрдүүлэх.

2018 онд ОНХС-аас 34662,1 мян/төг,  Тогтвортой амжиргаа -3 төслийн санхүүгийн дэмжлэг 47723,0 мян/төг, төслийн урамшуулал 4821,8  нийт 82206,9мян/төг-ийн төлөвлөгдөж одоогийн байдлаар 67520,0 мян/төг-н санхүүжилт авч 8830,0 мян/төгрөг  зарцууласан байна.

Үүнд:

1. 4 багт мал угаалагын ванн хийх                          20000,0 мян/төг

2. Сумын хадлангийн талбайн хашаа хийх            17049,5 мян/төг

3. Цагаан овоо багийн хашаа, тохижилт                  7300,0 мян/төг

4. Мал угаалагын зөөврийн угсардаг хашаа хийх  5700,0 мян/төг

 5. Баяр наадмын зардалд                              5000,0мян/төг

6. Сумын төвийн хогийн цэгийг цэгцлэх хог тээврийн үйл ажиллагааны зардалд    

                                                                                                  2640,0 мян/төг

7. Баянтээг багийн гудамжны гэрэлтүүлэг нэмэх ,засвар хийх  9900.0 мян/төг

8. Баянтээг багийн сургуульд ширээ сандал авах                      2700,0 мян/төг

9.Соёлын төвийн тохижилт                                                           4000,0 мян/төг

10. Төвийн замын дагуу тэмдэг тэмдэглэгээ хийх                       1000,0 мян/төг

 ОНХ-н санг зарцуулахдаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, ОНХС-г зарцуулах журам зэргийг тус тус баримтлан ажиллаж байна.

Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сан болон төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх  худалдан авах ажиллагааны төлөлвлөгөөнд нийт 18 ажил төлөвлөгдсөн . Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2018 оны 01 сарын 10-ны дотор, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “tender.gov.mn” сайтад  шивж баталгаажуулсан.

 

2018 онд нээлтэй тендер шалгаруулалт 1, тендер шалгаруулалтын онцгой журам харьцуулалтын аргаар 8, олон нийтийн оролцооны аргаар 4, шууд худалдан авах аргаар 5  нийт  221664,8 мян/төг-н 18  ажил  хийхээр төлөвлөгдсөн.

3-р улиралын  байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан хугацааны дагуу 10 барааны, 4 ажлын тендерийг цахимаар зарлан тендер бүрт дотоодын давуу эрхийг тооцон ажилласан. Тендер шалгаруулалтын явц 77,8 хувьтай байна. Тендрийн үр дүнг “tender.gov.mn” цахим хуудсанд тогтмол байршууласан. Нийт 192553,6 мян/төг тендерийг цахимаар зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажиллаж байна.   Гэрээгээр хүлээсэн үүргийн  биелэлтэнд төсөв төрийн сангийн мэргэжилтэн тогтмол хяналт тавин ажиллаж байна

 

9.

Биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр иргэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт явуулж байгааг таслан зогсоох.

2018 онд нөхөн сэргээлтийн чиглэлээр гэрээ хийсэн нөхөрлөл ажиллаагүй. Мөн 2016-2017 онд гэрээ хийсэн 5 нөхөрлөлийн гэрээний хугацаа дуусч газраа бүрэн нөхөн сэргээж хүлээлгэн өгсөн. 2018 оны 05 сард  Шаазгай толгой, Таац голын сав газар нутагууд, Далд хавцгай, Уужим булан Хаалгат хүртэлх 230 орчим, Хан-уул сэнжит 130 км газар нутгаар эргүүл хяналт шалгалтын ажлыг ЗДТГазар, ИТХ-н тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэхэд   зөрчил илэрээгүй ба уул уурхайн асуудал харьцангуй тайван байна.

 

 

ХЯНАСАН: СУМЫН ЗАСАГ ДАРГА                         Б.СУГАР.

БИЕЛЭЛТИЙГ ТООЦОН ГАРГАСАН:

 ЗДТГ-ЫН ДАРГА                                   Б.ИЧИННОРОВ.