СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ.

Сум хөгжүүлэх сан 2011 онд 60,0 сая/төг, 2012 онд  60,0 сая/төг, 2013 онд 120,0 сая/төг –ийн санхүүжилтийг тус тус  авч зээлийн эргэн төлөлт зэргээр  2018  оны эхний хагас жилийн байдлаар 162 иргэн ,1 хоршоонд  нийт  501160,0 мян/төг-ийн зээлийг олгосон байна.

Зээл үргэлжлэх  хугацаа 3 жил зээлийн хүү жилийн 3 хувь хүүтэй өгөгдөж байна.

2018 оны 06 сарын 25-ны байдлаар нийт олгосон зээл 501160,0 мян/төг, тооцсон хүү нь 30344,1 мян/төг, Үүнээс зээлээ хугацаанд төлж дууссан 72иргэн, зээлийн авлагатай 90 иргэн, 1 хоршоо байна. Зээлийн эргэн төлөлт 311930.7мян/төг буюу нийт зээлийн 62.2% зээлийн хүүгийн төлөлт 23456,9 мян/төг буюу нийт зээлийн хүүгийн 77,3 % байна.

Зээлийн авлага 189229,3 мян/төг буюу 37,8  %, зээлийн хүүгийн авлага 6857,3 мян/төг буюу 22,7%  хугацаа хэтэрсэн зээлтэй  72 иргэн 1 хоршооны 104596,7 мян/төг буюу нийт зээлийн авлагын   55,3%, хугацаа хэтэрсэн хүү 4049,9 мян/төг буюу нийт зээлийн авлагын  59% байна.  Үүнээс зээлийн хугацаа хэтэрч шүүхийн шатандаа яваа  8 иргэний 17125,0 мян/төг байна.

СХС-н 2018 оны эхний үлдэгдэл 2574,4 мян/төг 36680,0 мян/төг-ийн зээлийн эргэн төлөлт, 1389,2 мян/төг-ийн хүүгийн төлөлт нийт 38069,2 мян/төг-ийн орлого орж  570,3 мян/төг-ийн зарлага гарч үлдэгдэл 40073,4 мня/төг  байна. /Зарлага нь аудитын төлбөр, бичиг хэрэг , шатахууны зардал гэх мэт/

2018 оны эхний хагас жилд СХС-ийн зээл олгогдоогүй.

Сум хөгжүүлэх сангийн  зээлийн эргэн төлөлт болон өр авлагын тооцоог сар бүрийн 30-ны байдлаар  хүн нэг бүрээр гарган зээлдэгч бүрийн  хувийн хэрэгт бичилт хийН, МЭҮТ-н  ЖДҮ-н мэргэжилтэн болон сумын  СХС-н зээлийн  ажлын хэсэгт маягтаар гарган  тогтмол өгч  байна.

 

МАЛ ХАМГААЛАХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ.

    2018 оны эхний үлдэгдэл  2412,6  мян/төг   Эхний хагас жилийн байдлаар 6438,5 мян/төг-ийн  орлого,   3184,0 зарлага гарсан байна. Дансны үдэгдэл 5998,6мян/төг.

 2017 онд 2000 боодол өвсийг малчдад зээлээр  тараасан.Үүнээс  Шарга багийн тэжээлийн агуулахаас 271 боодол 2303,5 мян/төг-н өвсийг тарааж 1164,5 мян/төг оруулж 1139,0 мян/төг-н авлага,Баянтээг багийн тэжээлийн агуулахаас 380 боодол 3230,мян/төг-ийн  өвсийг тарааж 2061,8 мян/төг оруулж 1168,2 мян/төг-н авлага,  ЗДТГ-н нярав 1349 боодол 11466,5 мян/төг-н өвсийг тарааж 4780,2 мян/төг оруулж 6686,3 мян/төг-н авлага нийт 9061,5 мян/төг-н авлагатай байна.

 2017 онд 500 боодол өвс мөн  малчдад зээлээр тараасан үүнээс төлөөгүй үлдсэн үлдэгдэл   Шарга баг 24 боодол өвсны 120,0 мян/төг,  Өндөр хөмөг баг 62 боодол өвсны 310,0мян/төг, Цагаан-овоо баг 25 боодол өвсны 125,0 мян/төг-ийн нийт 555,0 мян/төг-ийн авлага байна.

2016 онд няцалсан будаа зээл олгосон үүний үлдэгдэл мөнгийг 2017 оны санхүүжилтээс аваад үлдсэн 1913,3 мян/төг-нөөс 1440,0 мян/төг-ийг оруулж  Шарга баг 5 шуудай будааны 107,5 мян/төг, Баянтээг баг 3 шуудай будааны 64,5 мян/төг, Өндөр хөмөг баг 1 шуудай будааны 21,5 мян/төг, Цагаан-овоо баг 13 шуудай будааны 279,5 мян/төг-н  нийт 473,0 мян/төг үлдэгдэл  байна.  Мал хамгаалах сангийн 2017 оны жилийн эцсийн тайлангийн авлага 19468,3 мян/төг үүнээс 8006,5 мян/төг оруулж 11461,8 мян/төг-н  авлага үлдээд  байна.

Малжуулах зээлийн үлдэгдэл 2018 оны эхэнд 11 иргэний  12800,0мян/төг үлдэгдэлтэй байсан . Шарга баг 3 иргэний 2400,0 мян/төг  төлөлт хийгдээгүй Баянтээг баг 2 иргэний 2300,0 мян/төг-нөөс 1000,0 сая төг оруулж 1300,0мян/төг-ийн үлдэгдэлтэй, Өндөр хөмөг баг 4 иргэний 4700,0 мян/төг-н зээлтэй 500,0 мян/төг оруулж 4200,0мян/төг-н зээлийн үлдэгдэлтэй, Цагаан-овоо баг 2 иргэний 2600,0мян/төг-ийн зээлтэй төлөлт хийгдээгүй байна.

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ.

     2018 оны эхэнд  19964,1  мян/төг-ийн үлдэгдэл байсан . Эхний хагас жилийн байдлаар 820,0 мян/төг-ийн орлого орж 4567,9 мян/төг-ийн зарлага гарсан.  Үлдэгдэл 16216,2 мян/төг байна. Байгаль хамгаалах зардал буюу нийтийн хог цэвэрлэгээ, нохой устгах зардал, сумны үнэ, алт байгаль орчны  эргүүлд дуудлагаар  явсан шатахууны үнэ гэх мэт зардалд нийт 2167,9  мян/төг зарцуулсан байна. Баянтээг багийн байгаль хамгаалч мотоциколь авахад 1000,0мян/төг, сумын төвийн хог тээврийн машины засварт 860,0 мян/төг, газар тариалангийн тракторт сэлбэг авахад 240,0мян/төг тус тус зарцуулсан . Зарцуулалт   нь бүгд   нэхэмжлэх зарлагын падаан, замын тооцооны хуудас гэх мэт анхан шатны баримтыг бүрдүүлэн гаргаж  байна.  Мөн эргүүл шалгалт, дуудлагаар явсан шатахууны тооцоо болон явсан цаг хугацаа, явсан газрын нэр зэргийг  БОУБ тэмдэглэл хөтлөдөг учир тулгалт хийж албажуулж байна.  Мөн сумын цэцэрлэгт хүрээлэн хариуцаж байгаа П.Нямдавгат 4 сараас 6 сар хүртэл 3 сарын 300,0 мян/төг олгоод байна.

 

МЭДЭЭЛЛИЙГ БЭЛТГЭСЭН:  САНХҮҮ АЛБАНЫ ДАРГА П.СОЛЬТОГТОХ

НЭГТГЭСЭН : ЗДТГ-ЫН ДАРГА Б.ИЧИННОРОВ.