АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ

Зорилт 1.Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх.

2018 оны эхний хагас жилд нийтийн албанд томилогдох албан тушаалтан гараагүй. Мөн төрийн жинхэнэ албаны сул орон тоо гараагүй.

Зорилт 2.Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх;

Сумын цахим хуудсанд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа байршуулан ард иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна.

Төрийн байгууллага бүр ёс зүйн зөвлөлийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан  албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн   дүрмийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг судлах мөрдөх зорилгоор сургалт зохион байгуулах, иргэд олон нийтээс санал авах, ёс зүйн дэвтэр, ёс зүйн толан, алдааны сан хөтлөх, ёс зүйтэй байгууллага хамт олон болох зэрэг ажлуудыг зохион байгууллаа. 

Мөн төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд  ёс зүйтэй, дэг журамтай байх талаар тусган  хэрэгжүүлэх талаар заалт оруулж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Төрийн албан хаагчдын ёс зүй харилцаа, хандлага, ажлын ур чадвар зэргээр байгууллага бүр иргэдээс 1-2 удаа санал асуулга авч үр дүнг албан хаагч бүр дээр тооцон ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын үйл ажиллгаа, ёс зүйтэй  холбоотой  иргэдээс ирсэн санал хүсэлтийг эргэн мэдээллэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа ба эхний 6 сарын байдлаар төрийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой амаар 2 санал хүсэлт,  бичгээр 3 санал хүсэлт ирснийг тухай бүр нь шийдвэрлэж хариуг хүргүүллээ. Санал хүсэлтийн хариуг хаягаар хүргүүлэх, хаяг байхгүй бол мэдээллийн цаг болон БИНХ-аар дамжуулан нийтэд мэдээллэн ажиллаж байна.

Оны эхний 6 сарын байдлаар сумын хэмжээнд 3 албан хаагч зөрчил гаргасан ба үүний  2 нь архидан согтуурсан, 1 нь ажлын цаг тасалсан зөрчил гаргасан ба байгууллагын удирдлагын зүгээс хуулийн дагуу арга хэмжээ тооцсон.  Цаашид албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, ажлын байранд алхам тутамдаа зөрчилгүй ажиллах талаар мэдээлэл зөвөлгөөг байгууллагын удирдлагын зүгээс өгч ажиллаж байна.

 

Зорилт 3.Төсөв санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх.

Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн орлогыг улс ,аймаг сум тус бүрээр  нэр төрлөөр нь төлөвлөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн  хурлаар баталуулан, төлөвлөгөөг мөрдөн ажиллаж байна . Уг төлөвлөгөөг сарчилсан хуваарь хийж хуваарийн дагуу орлогыг төвлөрүүлэн ажилласан.

- Улсын төлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөө 9585,0 мятөг  гүйцэтгэл 9481,7 мян/төг биелэлт 98,9 %

- Аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө 47700,0 мян/төг гүйцэтгэл 63808,9 мян/төг биелэлт 133,7%

- орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 48122,0 мян/төг гүйцэтгэл 41030,9 мян/төг биелэлт 85,2%-иар тус тус биелэсэн сумын нийт орлогын төлөвлөгөө 104762,0 мян/төг гүйцэтгэл 109000,7 мян/төг биелэлт 104% байна. Сумын төсвийн орлого төлөвлөгөөний биелэлт  урд  оны мөн үеийнхээс 36%-р өссөн үзүүлэлтэй байна. 

Төсөвт байгууллагуудын өөрийн орлогын төлөвлөгөө 66950,0мян/төг гүйцэтгэл 56840,6мян/төг биелэлт 84,9% -тай байна.

Суманд үйл ажиллагаа явуулж байгаа 28 ААН бүгд татвар бүртгэлтэй, татварын мэдээ тайланг хуульд заасан хугацаанд гаргаж байна.

 

1.    Төсвийн төслийг боловсруулах бэлтгэл ажил хийгдэж байна.

2.    Шилэн дансанд 5 төрлийн мэдээлэл оруулж байна .Үүнд: Бүтэн,хагас жилээр оруулах мэдээлэл,улирал,сар бүр оруулах мэдээлэл,Тухай бүрт нь оруулах мэдээлэл гэсэн ангилалаар мэдээлэлийг хуулийг хугацаанд нь оруулж байна. Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Эмийн эргэлтийн сан, Баянтээг ХК зэрэг 13 байгууллагын   хугацаандаа 862, хугацаа хоцорсон 12 мэдээлэл тавигдсан  байна. Шилэн дансны мэдээлэлийн хугацаа хоцролт урьд оны мөн үеэс  46 хувиар буурсан байна  Шилэн дансны мэдээлэлийг үнэн зөв хугацаанд тавьсан эсэхийг байгууллага нэг бүрээр орж шалган  ажилласан. ШИлэн дансны мэдээлэлийн хугацаа болон хэрэгжилтэнд сумын иргэдийн  Төлөөлөгчдын хурлаас хяналтын ажлын хэсэг байгуулан хяналт тавин ажилласан.

3.    Сумын төсвийн орлого:

-үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 14811,7 мян/төг гүйцэтгэл 2529,5 мян/төг биелэлт 17,1%

-       Бууны албан татварын төлөвлөгөө 1000,0 мян/төг гүйцэтгэл 360,0 мян/төг биелэлт 36 %

-       Тэмдэгтийн хураамжийн төлөлвлөгөө 1320,0 мян/төг гүйцэтгэл 568,3мян/төг биелэлт 43,0%

-       Хог хаягдалын хураамжийн төлөвлөгөө 5087,7 мян/төг гүйцэтгэл 5712,0 мян/төг биелэлт 112,3 %

-       Ангийн орлогын төлөвлөгөө 14400,0 мян/төг гүйцэтгэл 17000,0 мян/төг  биелэлт 118 %

-       хадагламжийн хүүгийн төлөвлөгөө 9438,0 мян/төг  гүйцэтгэл 12079,6мян/төг  биелэлт 127,9%

-       хүү торгуулийн орлого төлөвлөгөө 1740,0 мян/төг гүйцэтгэл 2781,5мня/төг  биелэлт 159,8%

Нийтдүнгээр  төлөвлөгөө 48122,0  мян/төг гүйцэтгэл 41030,9мян/төг  төлөвлөгөөний биелэлт 85,2хувьтай байна.

4.Татварын дутуу төлөлт эхний хагас жилийн байдлаар  13673,9 мян/төг,татварын илүү төлөлт 7507,6 мян/төг байна. Урьд оны татварын өр авлага гараагүй.

1. Төсвийг ил тод нээлттэй байлгах зорилгоор байгууллагуудын төсвийн зарлагын гүйцэтгэл, үлдэгдэл төсөв,өр авлагыг  гарган  байгууллагын ерөнхий менежер болон бусад албан хаагч, иргэдэд  мэдээлж, БИНХ –д тайлагнах, мэдээллийн самбарт тавих,www.shilendans.gov.mn/сайтад бүтэн,хагас жил,сар,улирал тухай бүр гэсэн үзүүлэлтүүдээр төсвийн 9 байгууллага,  Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Эмийн эргэлтийн сан, Баянтээг ХК зэрэг 13 байгууллагын  давхардсан тоогоор 874ш төсөвтэй холбоотой мэдээлэлийг хуулийн хугацаанд  байршуулсан.

 

2. Òºñâèéí ã¿éöýòãýëä òàâèõ õÿíàëòûã ñàéæðóóëàõ òóõàé” àéìãèéí Çàñàã äàðãûí  2016 оны 02 òîîò àëáàí äààëãàâàðûí äàãóóзарлага  санхүүжилт хийх дарааллыг баримтлан санхүүжүүлж, òºðèéí ñàíãèéí òºëáºð òîîöîîíû  çààâàð æóðìóóäûã õýðýãæ¿¿ëýí, òºðèéí ñàíãèéí ¿éë÷èëãýýã øóóðõàé ¿íýí çºâ ã¿éöýòãýæ, õÿíàëò òàâüæ àæèëëàñíààð òºñâèéã çîðèóëàëòûí áóñ àíãèëàëààð çàðöóóëàõ ÿâäàë ãàðãàëã¿é  àæèëëàæ áàéíà.  Аймгийн Засаг даргын 02 албан тоот албан даалгаварын биелэлт, зарлагын  гүйцэтгэлийн хэтрэлт хэмнэлтийг   байгууллага бүрээр гарган  нэгтгэж улирал бүрийн дараа сарын 15-ны дотор  аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргэж байна.

3. Төсвийг хөтөлбөр  зориулалт, эдийн засгийн ангилалын дагуу төсөв багтаан  зарцуулсан. Эхний  хагас жилийн байдлаар төсвийн хуваарь болон бусад шалтгаанаар ЕБС 3600,0 мян/төг,Сумын СӨББ 2023,6 мян/төг,ЗДТГ 2665,7мян/төг, ЭМТ 3120,5 мян/төг нийт 11409,8 мян/төг өглөгтэй, Сум хөгжүүлэх сан 236560,4 мян/төг –н зээлийн авлагатай байна.

Зорилт 4.  Худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт хариуцлагыг дээшлүүлэх.

ОНХС-ийн хөрөнгөөр иргэдийн санал авч 2018 онд хийгдэхээр шийдвэрлэгдсэн ажлууд:

2018 онд ОНХС-аас 34662,1 мян/төг,  Тогтвортой амжиргаа -3 төслийн санхүүгийн дэмжлэг 47723,0 мян/төг, төслийн урамшуулал 4821,8  нийт 82206,9мян/төг-ийн төлөвлөгдөж одоогийн байдлаар 67520,0 мян/төг-н санхүүжилт авч 8830,0 мян/төгрөг  зарцууласан байна.

Үүнд:

1. 4 багт мал угаалагын ванн хийх                          20000,0 мян/төг

2. Сумын хадлангийн талбайн хашаа хийх            17049,5 мян/төг

3. Цагаан овоо багийн хашаа, тохижилт                  7300,0 мян/төг

4. Мал угаалагын зөөврийн угсардаг хашаа хийх  5700,0 мян/төг

 5. Баяр наадмын зардалд                              5000,0мян/төг

6. Сумын төвийн хогийн цэгийг цэгцлэх хог тээврийн үйл ажиллагааны зардалд    

                                                                                                  2640,0 мян/төг

7. Баянтээг багийн гудамжны гэрэлтүүлэг нэмэх ,засвар хийх 9900.0 мян/төг

8. Баянтээг багийн сургуульд ширээ сандал авах                      2700,0 мян/төг

9.Соёлын төвийн тохижилт                                                           4000,0 мян/төг

10. Төвийн замын дагуу тэмдэг тэмдэглэгээ хийх                       1000,0 мян/төг

 ОНХ-н санг зарцуулахдаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, ОНХС-г зарцуулах журам зэргийг тус тус баримтлан ажиллаж байна.

 

Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сан болон төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх  худалдан авах ажиллагааны төлөлвлөгөөнд нийт 18 ажил төлөвлөгдсөн . Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2018 оны 01 сарын 10-ны дотор, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “tender.gov.mn” сайтад  шивж баталгаажуулсан.

 

2018 онд нээлтэй тендер шалгаруулалт 1, тендер шалгаруулалтын онцгой журам харьцуулалтын аргаар 8, олон нийтийн оролцооны аргаар 4, шууд худалдан авах аргаар 5  нийт  221664,8 мян/төг-н 18  ажил  хийхээр төлөвлөгдсөн.

Хагас жилийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан хугацааны дагуу  8 барааны, 1 ажлын тендерийг цахимаар зарлан тендер бүрт дотоодын давуу эрхийг тооцон ажилласан. Тендер шалгаруулалтын явц 50 хувьтай байна. Тендрийн үр дүнг “tender.gov.mn” цахим хуудсанд тогтмол байршууласан. Нийт 175205,3 мян/төг тендерийг цахимаар зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажиллаж байна.   Гэрээгээр хүлээсэн үүргийн  биелэлтэнд төсөв төрийн сангийн мэргэжилтэн тогтмол хяналт тавин ажиллаж байна

Зорилт 7.Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих.

2018 оны 01 сард ЗДТГ-аас “Авлигаас урьдчилан сэргийлэх тухай”, ХАСХОМ гаргахад анхаарах зүйл  зэрэг сэдвээр сургалт зохион байгуулахад 23 төрийн албан хаагч хамрагдсан.

 

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА Б. ИЧИННОРОВ.