Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болов.

Нарийнтээл сумын Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны мэргэжилтэнүүд,сумын Засаг дарга, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд сумынгазар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай мэдээлэл сонслоо. Мөн илтгэл мэдээлэлтэй холбоотой санал асуултаа тавьж, ХХААГ-ын агрономич Д.Батцэнгэлхаврын тариалалтын талаар технологийн зөвлөмж өгсөн. Мөн зөвлөгөөнд нийт 45 тариаланч хамрагдсан. Тариалан эрхлэгчдэд зөвлөгөөнөөс Уриалга гаргав.

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН

ЗӨВЛӨГӨӨНӨӨС  ГАРСАН УРИАЛГА

 

2018.04.19                                                                                                                                                                                                                        “Цагаан-Овоо”

 

Газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөтгөх, тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор  шинэ сортыг нутагшуулах, үрийн чанар хангамжийг сайжруулах хүнсний гол нэрийн тарималын үйлдвэрлэлт, таримал тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гарал үүслийн баталгаатай төмс, хүнсний ногоо худалддаг тогтолцоог бүрдүүлэх, бүх тарималыг усалгаатай эрхлэх, өрхийн аж ахуйд техник тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаж гар ажиллагааг механикжуулах, тарималын ургалтын хугацааны технологийн ажилбаруудыг хугацаанд нь чанар сайтай хийх зэрэг ажлуудыг  зохион байгуулж ажиллуулахаар дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:

1.      Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг сайтар хангах.

2.      Сумын төвд байгаа малчин өрх, мал бүхий иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, тариаланчдын саналыг авч “Тариалангийн талбайд мал оруулахгүй” журам боловсруулж ИТХ-аар батлуулан журмын хэрэгжилтийг хамтран хангаж ажиллах.

3.      Жимс жимсгэний аж ахуй эрхлэгч тариаланчдыг танхимынсургалтанд хамруулж чадавхжуулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх.

4.      Тариалангийн талбайн хашаажуулалт, суваг шуудууг засварлах, сахиултай болгох.

5.      Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Агропарк, услалтын систем, зоорийн ашиглалтыг сайжруулах.

6.      Талбайн түүхийн дэвтэр хөтөлж хэвших.

7.      Тариалан эрхлэгчдийг хүнсний ногоо, төмсний үрээр хангах ажлыг аймгийн ХХААГазартай хамтран зохион байгуулж ажиллах.

8.      Тариалангийн талбайн гэрээг шинэчлэх, тариалан эрхлэх талбайн ашиглалтыг сайжруулах.

 

                                                ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР