Малчид иргэдийг малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж.

МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР

 ИРГЭД, МАЛЧДАД ХҮРГЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, ЗӨВЛӨМЖ

 

 Арвайхээр, Хархорин сумын нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч шинжилгээгээр батлагдсан тул 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн аймгийн Онцгой комисс, төрийн болон аж ахуйн нэгж байгуулага, гамшигаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын А/136 тоот захирамж, Сумын Засаг  даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн  А/25тоот Шилжилт хөдөлгөөнийг түр хориглох тухай захирамж тус тус гарсантай холбогдуулан малчид иргэдэд доорх сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм.

Халдвар дамжих зам:

Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирүсээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, хүний гутал хувцас, тээврийн хэрэгсэл зэрэг болно.  

Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаархалдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой.

Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихгүй байх.

Эмнэл зүйн шинж тэмдэг:

Өвчний нууц үе нь 14 хоног байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрнэ.

Үхэр:Бусад зүйлийн амьтдыг бодвол үхэр нь амьсгалын түрлэг их учраас агаар дуслын замаар халдвар авдаг. Шүлхий өвчнөөр өвчилсөн үхэрт эхлээд 39.4-40.60C хэм халуурах, номойрох, тэнцвэрээ алдах, тэжээлдээ дургүй болох, сүү нь татрах шинж илэрнэ.  Шүлс нь гоожих, урсах, хамраас нь шингэн гоожих, хөлөө савлах, тийрэх эсвэл доголох, үлхий үүсэх шинж дагалдана. Ихэвчлэн хэл, буйл, завьж, зөөлөн тагнай, хамрын толио, турууны салаа, турууны титэм, хөхөн дээр үлхий үүснэ. Үлхий ил харагдахгүй гарах нь бий. Үлхий үүссэний дараа шүлс нь мэдэгдэм ихсэж хамраас нь шингэн урсах, мөн доголох шинж зэрэгцэнэ. Үнээ хээл хаях, нялх тугал үлхий үүсэхийн зуургүй үхэж болно.

Гахай:Эхлээд 40-40.60С халуурч, тэжээлдээ дургүй болон хөдөлгөөн нь удааширна. Дараа нь турууны титэм, өсгий, турууны салаа, хоншоороор нь үлхий гарна. Амны хөндийд гэмтэл гарах нийтлэг биш ч хэрэв гарвал хэмжээ нь бага, үхрийг бодвол хурдан эдгэрэх “хуурай” хэлбэрийн гэмтэл үүснэ. Харин шүлс гоожихгүй. Мэгж хээл хаях, торой ямар нэгж шинж тэмдэггүйгээр үхэх нь бий.

Тэмээ:Ам, хөл гэмтээх шинж тодорхой, их өвөрмөц байдлаар илэрч болно. Хоёр бөхт тэмээнд хөлийн тавагны хучуур эдийн давхрага, тавхайн титмийн заагаар хуурч унасан болон өвчүүний сайр хуурч гэмтсэнээс болж ихэнхдээ бөөрөөрөө хэвтэх байдал ажиглагддаг. Тэмээний амны хөндий гэмтэж, шүлс гоожих нь үхрийнхтэй төстэй боловч хоёрдогч халдвараар хүндэрч ам нь өмхийрөх явдал түгээмэл байна.

Хонь, ямаа:Шүлхийн вирусийн халдвар авсан хонь, ямаанд  эмнэл зүйн шинж тэмдэг, хувиралт маш бүдэг буюу номойрох, буйл, уруул, завьж, хэлэн дээр жижиг хэмжээтэй үлхий гарах байдлаар илэрнэ. Доголох нь бог малын шүлхийн гол шинж юм. Доголсон малын турууны титэм эсвэл салаанд нь үлхий, шархлаа үүссэн байж болно. Халдвар авсан мал хээл хаях, хөхүүл хурга ямар нэг шинж тэмдэггүйгээр үхэх нь бий.

Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ:

Шүлхий гарсан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын засгийн газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтооно.

Шүлхий гарсанхот айлын малд нэг бүрчлэн мал эмнэлгийн үзлэгт хамруулж өвчилсөн малыг устгаж, эрүүл малыг вакцинд хамруулж хяналтанд авна.

Иймд Малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1.    Иргэд онцын шаардлагагүй бол Арвайхээр сумын нутаг дэвсгэрт зорчихгүй байх.

2.    Малчид хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх.

3.    Аймаг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх.

4.    Малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих.

5.    Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоох. Мөн хямд мал худалдан авахгүй байх.

6.     Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгээр дамжин нэвтрэх.

7.    Малын хариулга маллагааг сайжруулж малдаа тогтмол үзлэг хийж байх.

8.    Отроор явсан малчид сумын нутаг дэвсгэррүү шилжилт хөдөлгөөн түр хийхгүй байх.

9.    Үйлчилгээний газрууд цэвэрлэгээ, ариутгалыг сайжруулан гутлын улыг цэвэрлэх гишгүүр бэлтгэн тогтмол хэрэглэх

10.Баянтээг ХК нь Арвайхээрээс болон бусад аймаг, сумаас ирж буй тээврийн хэрэгсэлүүдийн ариутгал хийгдэж ирсэн эсэхийг тогтмол шалган тэмдэглэл хөтлөх

11.Багийн удирдлагууд, байгууллагын дарга нар анхааруулга, сэрэмжлүүлгийг малчид, байгууллага, иргэдэд хүргэн хүн малын хөдөлгөөний талаар мэдээлэл авах сүлжээ үүсгэн ажиллах

12.Хэрэв гоц халдварт өвчний талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгуу