Нарийнтээл сумын 2017 оны жилийн эцсийн  хүн ам, мал, амьтан  өрхийн тооллогын танилцуулга

Тус сум нь энэ онд 3663 хүн амтай болж үүнээс эрэгтэй 1857 буюу 50,6% , эмэгтэй 1806 буюу 49,3 % болж байна. Хүн амын тоо өмнөх оноос 98 аар нэмэгдсэн байна.Сумын  бүгд өрх 1063 үүнээс хөдөөний 643 өрх байна.Тайлант онд 70 хүүхэд төрсөн байна. 18 хүн нас барсан нь өмнөх оноос 21.7 % иар буурч, сумын хүн амын ердийн цэвэр өсөлт 52 хүнээр нэмэгдсэн байна.

          Хүн амын ердийн хөдөлгөөний статистик үзүүлэлтүүд болох гаднаас шилжин ирсэн 70 иргэн, шилжиж явсан 83 иргэн байна. Хөдөлмөрийн насны хүн ам 16-59  насны эрэгтэй 1209, эмэгтэй 16-54 насны 1074 бүгд 2283 хүн ам, хөдөлмөрийн насны хүн ам болж урьд оноос 2,3 % буюу 51 хүнээр өссөн байна. Нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн ам 62,3 % эзэлж байна.

          Багуудын хүн ам өрх Шаргын 1 дүгээр багийн 599 хүн ам,176 өрх, өмнөх оноос хүн амын тоo 4.3 %буюу 25 хүнээр өссөн, өрхийн тоо 2,9 % , Баянтээгийн 2 дугаар багийн 1220 хүн ам, 341 өрх ,өмнөх оноос хүн амын тоо 1,6 %  буюу 16 хүнээр өссөн, өрхийн тоо 2 % , Өндөр хөмөгийн 3 дугаар багийн 729 хүн ам, 210 өрх ,өмнөх оноос хүн амын тоо 2,8 % буюу 20 хүнээр өссөн, өрхийн тоо  3,9 %, Цагаан овооны 4 дүгээр багийн 1115 хүн ам, 335 өрхтэй болж өмнөх оноос хүн амын тоо 3,3 % буюу 36 хүнээр өссөн, өрхийн тоо 5,3 % өссөн байна.Сумын мал 235628 толгой болж урд оноос 3% буюу727 толгойгоор 4 төрөл дээр 30-2251 толгойгоор өссөн байна.

          Тэмээ 92 толгой, адуу 12225 толгой, үхэр 12132 толгой, хонь 91500 толгой, ямаа 119679 толгой болж 3138 толгойгоор буурсан байна. Сумын оны эхний хээлтэгч бүгд 96532 толгой эх мал төлөхөөс 71939 толгой төл бойжуулсан  нь 74,5 % байна. Бойжуулсан төл ботго 12, унага 2909, тугал 3217,  хурга 286488,  ишиг 37226 толгойг тус бүр  бойжуулсан нь өмнөх оноос 8,0 % буюу 6224 толгойгоор буурсан  байна.Том малын зүй бусын хорогдол бүгд 2126 толгой, адуу38,үхэр35 , хонь690, ямаа1363 толгой хорогдсон ньурд оноос 41,7 % буюу 626 толгойгоор өссөн байна. Төл мал хорогдол бүгд 3211 толгой гарч, унага 44, тугал 26, хурга 763, ишиг 2378 толгойгоор хорогдсон нь урд оноос 3,9 дахин их буюу  2400 толгойгоор нэмэгдсэн байна. 2,3 дугаар баг урд оны малаа 599-3434 толгойгоор өсгөж 2 дугаар баг 86280 толгой, 3 дугаар баг 53794 толгой малтай болсон байна.

          1дүгээр баг 49875 толгой, 4 дугаар баг 45679 толгой мал тус бүр тоолуулсан байна.Энэ жил сумандаа 5 төрлийн малаараа тэргүүлсэн малчид 2-р багийн малчин Б.Батжаргал 53 тэмээ, мөн багийн малчин Т.Давгасүрэн 281 адуу, 3-р багийн малчин Н.Алтанбагана 299 үхэр, тус багийн малчин М.Өлзийбат 1551 хонь, мөн багийн малчин С.Дондогсамбуу 623 толгой ямаа тоолуулж тэргүүлсэн байна. 2017 онд 1-р багийн малчин Т.Ганзориг, Ч.Төмөртогоо, Ч.Даваадавга. 2-р багийн малчин Д.Жавзансүрэн,Л.Лхавгасүрэн 3-р багийн малчин Ц.Батаа  4-р багийн малчин Г.Ганбаатар нар мянгат малчин болж сумын мянгат малчдын тоо 27 болсон байна.