Төрийн албаны зөвлөлийн 03 дугаар тогтоолоор сургалт зохион байгуулан ажиллалаа.

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын дагуу  төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагч  нарт  албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах талаар сургалт зохион байгуулан ажилласан. Сургалтанд хамрагдсан төрийн жинхэнэ албан хаагч 10, төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагч 7 хүнийг  Засаг даргын Тамгын газрын мэдээллийн өрөөнд харилцан ярилцлага зохион байгуулан 03 дугаар тогтоолын 2,3 дугаар хавсралтын дагуу албан тушаалын тодорхойлолтыг боловсрууллаа. Төрийн жинхэнэ албан хаагч, төсвийн шууд захирагч нарын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүлэн ажилласан.