НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Сумын Сонгуулийн хорооноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчдэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай” хуульд заасан хугацааны дагуу нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулж өглөө.Шарга багт МАН-аас нэр дэвшигч Ц.Ганхуяг, АН-аас нэр дэвшигч Э.Зандараагом нар нэр дэвшиж үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Иймд иргэд та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг урьж байна.