НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 05 ДУГААР САРЫН
АЖЛЫН ТАЙЛАН
|
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд |
Хэрэгжилт, үр дүн /0-2000 тэмдэгтэд багтаан/ |
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Нотариатын үйл ажиллагааны чиглэлээр: 2026 оны 05 дугаар сард гэрээ-7, Итгэмжлэл-4, баримт бичиг- 1, гарын үсгийн баталгаа-6 нийт 28460 төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төсөв санхүү: 05 сард Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 88,487.2 мян.төг гүйцэтгэл нь 27,134.4 төгрөг биелэлт 30.6 хувьтай байна. Худалдан авах 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2026.05.25 ны байдлаар ОНХСан санхүүжилтээр нийт 201,737.9 мян.төгрөгийн 8 худалдан авах ажиллагааг санхүүжүүлсэн байна. Малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр нийт 19,890.0 мян.төгрөгийн 1 худалдан авах ажиллагааг санхүүжүүлсэн байна. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийгдээгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: 2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08 хүртэл “Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ” зохион байгуулагдсан. Үнэлгээний багийн гишүүдэд холбогдох журам, зааварчилгааг дэлгэрэнгүй танилцуулсан. Үнэлгээг зохион байгуулахдаа багш, ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг бодитой, ил тод, шудрага үнэлэх, баримт нотолгоонд тулгуурлах зарчмыг баримтлах талаар онцлон дурдаж, мөн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, бүлэг бүрийн онцлогт тохируулан төлөвлөх, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах талаар чиглэл өгч, үнэлгээ зохион байгуулах явцад багш, эцэг эхийн төлөөлөл харилцан саад учруулахгүй байх, утасны дууг хаах, хүүхдэд хэлж өгөхгүй байх дээр анхааруулсан. Түүнчлэн комиссын гишүүд үнэлгээ хийхдээ мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, үнэлгээний ил тод байдлыг ханган, үнэлгээний явц, үр дүнг үнэн зөв тэмдэглэх шаардлагатайг онцлон дурдсан. Ахлах бүлэг 05-р сарын 07-ны өдөр 15 хүүхэд түүврийн аргаар сонгогдож 13 хүүхэд хамрагдсан. Бэлтгэл А, Б бүлэг 05-р сарын 08 өдөр нийт 24 хүүхэд түүврийн аргаар сонгогдож 21 хүүхэд хамрагдсан. Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” цахим сургалтанд хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлэв. СӨББ-ын багш ажилчдын дунд зохион явуулдаг “Gamma ai”, “Монгол ёс уламжлал”, “Уртын дуу” сургалтыг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургууль: Өвөрхангай аймгийн БСГ-аас уламжлал болгон зохион байгуулагддаг “Эх хэл эрдмийн түлхүүр” монгол хэлний олимпиадад 3,7,11-р ангийн сурагчид “Тоо бодож оюунаа хөгжүүлье” математикийн олимпиадад 4,5,6,8,10-р ангийн сурагчид “Гадаад хэл хөгжлийн түлхүүр”6,8-р ангийн сурагчид “ эх түүхээ эрхэмлэе” 7-р ангийн сурагчид, Шинжлэн судалъя” физикийн олимпиадад 5,9-р ангийн сурагчид, Эрүүл мэнд эрхэм баян” 4,10-р ангийн сурагчид амжилттай оролцлоо. Хан хөгшин бүсийн математикийн 3-р олимпиадад багш МУ-ын заах аргач багш А. Энхжаргалын бэлтгэсэн 8а ангийн сурагч Баттөмөрийн Эрдэнэчулуун тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүллээ. Нарийнтэээл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2026 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн “Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах баг томилох тухай” А/10 тоот тушаалаар хамт олон, эцэг эх, сурагчийн төлөөллөөс бүрдсэн 13 хүн сургалтын байгууллагын үнэлгээг 5 дугаар сарын 11-ний өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд 21 багш хамрагдаж, 417 сурагч түүвэрлэгдэж цахимаар 13, бичгийн 6, биеийн тамирын 2 шалгалт зохион байгуулсан. АДШ болон УШ-ын бэлтгэл хангах давтлага хичээллүүлэх хуваарийг гаргаж багш нар шалгалтад бэлтгэн ажиллаж байна. ЕБС-ийн 6 а ангийн анги удирдсан багш П.Мягмарсүрэнтэй хамтран тогтмол хичээлээ тасалдаг сурагчийн асуудлаар гэр айлчлал хийж, хичээл сургалтдаа тогтмол бүрэн хамрагдах тал дээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Дунд ангийн 6-9-р ангиудад оролцоод хөгжье амьдрах ухааны сургалтын хүрээнд “Харилцааны ур чадвар” сэдвээр мөн 9, 10-дугаар ангид “Гэр бүл төлөвлөлт” сэдвүүдээр өглөөний цайтай сургалтуудыг бүлэг бүрт зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 6-р ангийн 2 бүлэгт зохион байгуулсан байна. Сургуулийн орчинд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтийн тухай өөрийн хувийн мэдээллээ оруулахгүйгээр мэдээллэх мэдээллийн сувгийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн орчинд QR код бүхий самбарыг байршууллаа. Дээрх сувгаар дамжуулан ямар нэгэн зөрчил, гомдлын чанартай мэдээлэл ирээгүй байна. Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад 3-5 ангийн 5 бүлгийн суралцагчид хамрагдсан бөгөөд 3-р анги монгол хэл, математик, биеийн тамир, 4-р анги монгол хэл, математик, 5-р анги монгол хэл, математик, хөгжим хичээлүүдээр шалгалт өглөө. Баянтээг ЕБС: Анги удирдсан багш нар 05 дугаар сарын 04-05 ны өдрүүдэд Математик, Монгол хэл, Хүн байгаль, Эрүүл мэнд хичээлүүдийн массын олимпиадад шалгагдав.05 дугаар сард зохион байгуулагдах гүйцэтгэлийн үнэлгээний цахим сургалтууд 05 сарын 01-08 ны өдрүүдэд нийт 3 удаа хамрагдсан. Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг 05 сарын 18-19 ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Л.Доржсүрэн ажилласан ба 3-5-р ангиудаас Математик, Монгол хэл, Дуу хөгжим, Биеийн тамирын хичээлүүдийн шалгалтууд хамрагдав. Хөдөлмөр халамж: 1386 иргэнд 155,501,461 мян төгрөгийн олголт хийгдсэн. Энэ сар шинээр хүнсний эрхийн бичигт 4 өрхийн 16 иргэн хамрагдсан. Улсын бүртгэл: Нас баралт 1, шилжин ирсэн 2, шинэчилсэн бүртгэл 8, иргэний үнэмлэх дахин 3, иргэний үнэмлэх олголт 26, лавлагаа 2, газрын гэрчилгээ 2 тус тус үйлчилгээ үзүүлсэн. Хүнс жижиг дунд үйлдвэрлэл хоршоо асуудал хариуцсан мэргэжилтэн: Долоо хоног бүрийн 1 дэх өдөр сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 16 хүнсний дэлгүүрээс хүнсний нөөцийн мэдээ авч Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар луу хүргүүлсэн. Сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрэлттэй байгаа зээлдэгч нартай холбогдож зээлийг хугацаанд нь төлөх тухай мэдэгдэл өгч ажилласны үндсэн дээр явцын хугацаа хэтрэлттэй дөрвөн зээлдэгчийн 6,825,000 төгрөг, гэрээний хугацаа дууссан нэг зээлдэгчийн 2,430,000 төгрөгийг өр авлагыг бүрэн барагдуулж, Аймгийн хүнс ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн рүү мэдээллийг явуулж, монгол банкны хар данснаас хасуулан ажилласан. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдтэй өдөр болгон холбогдож, зарим иргэдтэй биеэр уулзаж зээлээ хугацаанд нь төлж барагдуулахыг анхааруулж байна. Сумын бизнес хөгжлийн төвд үйл ажиллагаа явуулж буй нэг иргэний хугацаа дуусч гэрээг шинэчилсэн. Бизнес хөгжлийн төвд бизнес эрхэлж, амьдарч байгаа иргэдтэй холбогдон түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхийг анхааруулсан. Засаг даргын Тамгын газрын 100101155001 тоот дансанд 1 иргэний түрээсийн төлбөрийг төлүүлэн ажиллаж байна. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл зарлаж нэг хоршоо төсөл ирүүлсэн. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог ИТХ-аар батлуулсан. ХХААГ-аас зохион байгуулсан цахим сургалтад хамрагдсан. Тамхины зөвшөөрөл сунгуулах хүсэлт ирүүлсэн нэг ААН-ийн материалыг бүрдүүлэн сумын Засаг даргад танилцуулан захирамж гаргуулсан. ХХС-ийн 5-дугаар сарын дамжуулалтаа хийсэн. Хүнсний дэлгүүрүүдэд Сумын Засаг даргын захирамжаар 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын группд эдгээр мэдээллийг оруулж иргэдэд мэдээлэл хүргэсэн.
Бэлчээр, газар тариалан: Хаврын тариалалтын ажил эхэлж тариалан эрхлэгч иргэдтэй уулзаж 19 иргэн 8 га талбайд 3,1 тн төмс одоогоор тариад байна. Тариалалтын ажил 50 хувьтай явагдаж байна. Газар тариалан эрхэлдэг иргэд хашаа болон усны шуудууг татах ажил хийгдсэн. Манжин, сонгино лууван, байцааны үрсэлгээ хийгдэж байна. Нийтийн биеийн тамир: 2026 оны 05 сарын 8 өдөр ахмадын дунд софт волейбол хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулж нийт 30 ахмад оролцсон 5 сарын 22 өдөр Сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдаж 1-2 дугаар ангийн 24 3-5 дугаар ангийн 32 6-8 дугаар ангийн 10 9-12 дугаар ангийн 8 нийт 76 өсвөрийн бөх барилдсан Нийгмийн бодлого: Цэргийн насны 18-25 насны залуучуудад “Гэр бүлийн тухай ойлголт”, “Эрчүүдэд тулгамдаж буй асуудал”, “Бэлгийн замын халдварт өвчин”, “Сүрьеэ” сэдвээр Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Насан туршийн суралцахуйн төвийн багш, Эм баригч нар хамтран сургалт зохион байгуулж, 73 залуучууд хамрагдаж мэдлэг чадвараа нэмэгдүүлсэн байна. Мөн “Цэргийн албаны тухай хууль”, “Хорт зуршил”, “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин” сэдвээр гарын авлага бэлтгэн тарааж ажилласан. Мандлын хурд уяачдын холбооноос зохион байгуулсан Дамдин-Янсан бурхан залах үйл ажиллагаа их насны морьдын уралдаан зохион байгуулж 11 морь уралдаж хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажилласан. Сумын Засаг дарга, Багийн Засаг даргатай хамтран хөдөө багуудын Хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл өгч, 80ш гарын авлага бэлтгэн тараан олгосон. Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр, Гэр бүлийн өдрийн мэндийг тохиолдуулан 4 төрлийн постер бэлтгэн ЗДТГ-ын пэйж болон бусад групп хуваалцан ажилласан. Сумын Засаг дарга “365 эвдрээгүй ирээдүй бүтээе” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд уриалга дэвшүүлж, цахим бичлэг хийж байршуулсан. Баянтээг ЕБС: Анги удирдсан багш нар Математик, Монгол хэлний шалгалтуудад хамрагдав. Тээгийн сургууль дууг анги нийтээрээ дуулж сурсан ба бусдад түгээн дэлгэрүүлж сургуулийнхаа түүхийг сурталчлан ажиллаж байна. Газрын даамал: 2026 оны 05 дугаар сарын байдлаар нийт 17 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 2026 оны газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 5 сарын байдлаар 102.133.909 төгрөг орсон байна. Сумын хэмжээнд эзэмшил өмчлөл, ашиглалтаар олгосон газруудыг мэдээллийн санд орсон одоо оруулах шаардлагатай байгаа газрын судалгааг гаргаж мэдээллийн санд тулгалтыг хийж байна. Мөн зөрчилтэй нэгж талбарын судалгааг гаргаж байна. Мөн Е-mongolia операторын системээр 1,2,3,4,5 дугаар сарын байдлаар нийт 331 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, хаягийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгал, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна. Соёлын төв: 2026.04.23 нд Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын “Угийн бичиг хөтлөлт” уралдааны мэдээллийг байршуулав. Уралдаанд 11 сурагч оролцов. 2026.04.27 нд “Дуулахгүй яаж явах юм бэ?” тоглолт зохион байгуулагдав. Нийт 110 хүн хамрагдав. 2026.04.28 нд “Гайхамшигт тоглолт CIRCUS” циркийн тоглолт зохион байгуулагдав. Нийт 170 хүүхэд, 10 иргэн хамрагдав. 2026.04.29 нд “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээнд “Угийн бичгийн үзэсгэлэн”, “Номын үзэсгэлэн” гаргав. 2026.05.12 нд Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрын жүжигчдийн “Ноён талхны төрсөн өдөр” хүүхдийн жүжиг тоглогдов. Нийт 430 хүүхэд хамрагдав.2026.05.16 нд “Ахан дүүстэйгээ байна гэдэг сайхан” тоглолт зохион байгуулагдав. Нийт 114 хүн хамрагдав.2026.05.19 нд “Арвайн цэнхэр аялгуу” тоглолт зохион байгуулахад 70 хүн хамрагдав. 2026.05.20 нд Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Би дуучин-2026” хүүхдийн дууны уралдаан зохион байгуулав. Нийт 31 хүүхэд оролцов. 2026.05.22 нд Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Номын баяр-2026” арга хэмжээнд 4 сурагч оролцов. |
|
1.2
|
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Хамран сургалтын тогтмол ирц 123 хүүхдээс 110-115 хүүхэд буюу 97%-ийн ирцтэйгээр сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. Бэлтгэл “А” , “Б”, бүлгээс нийт 3 хүүхэд “Аваргын гараа” бөхийн барилдаанд оролцож 1 хүүхэд шөвгийн наймт үлдэж амжилттай оролцсон. 1 хүүхэд өсөх ирээдүйтэй бөхөөр шалгарсан. Хүүхдийн насны онцлогт тохируулан бага бүлгийн багш хүүхдүүдээрээ наранцэцэг үрслүүлэн тарьсан. Ахлах бүлгийн багш хүүхдийн насны онцлогт тохирсон “Шигтэгээтэй бугуйвч, My mini canvas, Эржгэр баримлын шавраар хүүхэд бүр бүтээл хийсэн. Мөн эрвээхийг үслэг бөмбөлгөөр чимэглэж хийсэн. Баянтээг ЕБС: Үндэсний бичгийн хэрэглээг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлээр олон нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2 дахь удаагаа 2026.05.04 нд зохион байгууллаа. Уралдааны төрлүүд: 1. Монгол бичгээр хэн хурдан унших вэ? 2. Кирилл бичгээр бичигдсэн эхийг монгол бичигт хөрвүүлэх 3. Уламжлалт бичлэгтэй үгсийг ялгах төрлөөр зохион байгуулж ажилласан. Нийгмийн бодлого: “Байр бол бидний хоёрдахь гэр юм” видео бичлэг, Халуун ам бүл” төслийн хүрээнд 1 гэр бүлийг алдаршуулж контентийг бэлтгэн байгууллагын пэйж хуудсанд байршуулж ажилласан. Хамтарсан багийн ахлагч болон гишүүд дотуур байранд очиж “Хүүхдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулж 48 сурагч оролцож, дотуур байранд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарч ажиллах талаар харилцан санал солилцлоо. Дотуур байрны хүүхдүүдийн ая тухтай орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр "Хөх дэлийн нуруу” ХХК 37,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хатуу, зөөлөн эдлэлийн худалдан авч 2026 оны 05 сард шинэчилсэн байна. |
|
1.3 |
Санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажил (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр санаачилан хэрэгжүүлсэн шинэлэг сургалт, уулзалт хэлэлцүүлэг, өдөрлөг, нөлөөллийн арга хэмжээнүүдийн талаар бичих) |
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Гэр бүлийн өдөрт зориулан Гэр бүлийн зөвлөл, Цэцэрлэгийн захиргаа хамтарч үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнд:
Өглөө оройн шүүлгийг сайн хөтөлж халдвар хамгааллын дэглэм, хүүхдүүдийг өглөө орой сода, давсны уусмалаар хоолойг нь тогтмол зайлуулж байна. Бүлэгт агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минут хийж халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин ажилласан. Соёлын төв: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бичсэн “Угийн бичиг”-ийн үзэсгэлэнг гаргав. Иргэдэд номын үзэсгэлэн гаргав. Баянтээг ЕБС: Монгол ёс хүмүүжил хичээлийн Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? сэдвээр 5 дугаар сарын 14-нд хэлэлцүүлэг хийснээр сурагчдыг бусадтай санал бодлоо чөлөөтэй солилцох чадварт ахиц гарав. Багш А. Бадамцэцэгээр ахлуулсан “Чийрэгжүүлэлт,, сэдэвт өдөрлөг 05 сарын 15- нд зохион байгуулагдсан. Үүний үр дүнд нарнаас өөрийн биед хэрэгтэй амин дэмийг хэрхэн авах тухайд ойлголттой болж улмаар сурагч бүр хашаандаа наран шарлагын газартай болох шийдэлд хүрсэн. Нийгмийн бодлого: Сумын Хамтарсан багаас санаачлан “Кофетой уулзалт”-ыг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагын эзэдтэй санал солилцох 5 аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон. Уулзалтын үеэр сумын Засаг дарга сум орон нутагт хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, ОНХС-ийн санал асуулгад тусгасан тэргүүлэх чиглэлийг танилцуулсан. Мөн “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяны хүрээнд аймгийн Засаг даргын А/136, А/327 тоот “Утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон” тухай захирамжийг танилцуулан, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болгож, хүнсний дэлгүүрт хугацаа дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдан борлуулахгүй байх, чанарыг эрхэмлэх талаар харилцан санал солилцлоо. |
|
1.4 |
Төлөвлөж буй ажлын жагсаалт. (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр дараа сард хийх ажлын төлөвлөлтийг календарчилсан хэлбэрээр тодорхой бичих) |
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: 2026 оны 05 дугаар сарын 27 нд Бүлгүүдийн тайлан өдөрлөг, 2026 оын 05 дугаар сарын 29-нд Спорт өдлөг, Найрал дууны тэмцээнийг зохин байгуулахаар төлөвлөж байна. Соёлын төв: 1.“Одонтой ээжүүдэд шагнал гардуулах” арга хэмжээ зохион байгуулагдана. (2026.05.29 нд) 2.Хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд “OPIN MIC” уралдаан зохион байгуулна. (2026.06.01 нд) 3.“Шилдэг эцэг эхийн зөвлөл” шалгаруулах уралдааны шалгаруулалт хийгдэнэ. (2026.06.05) 4.“Нэг өрх—Нэг угийн бичиг” аяны хүрээнд иргэдэд сургалт зохион байгуулна. (2026.06 сард) |