ХҮҮХДИЙН БАЯРЫГ УГТСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

ХҮҮХДИЙН БАЯРЫГ УГТСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан иргэд, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах, худалдаа үйлчилгээний газруудад стандарт, эрүүл ахуйн шаардлага хангуулж ажиллах зорилгоор 2026 оны 05 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтаар:

* Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хугацаа

* Хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал

* Худалдаа үйлчилгээний газрын эрүүл ахуй

* Галын аюулгүй байдал

* Тэмдэг тэмдэглэгээ, гарал үүслийн мэдээлэл зэрэгт хяналт тавин ажиллав.

Шалгалтын үеэр хугацаа дууссан болон шошгын зөрчилтэй зарим бүтээгдэхүүн илэрсэн тул холбогдох арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

ИРГЭД, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД АНХААРУУЛАХ НЬ:

* Хүүхдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг сайтар шалгах

* Ил задгай болон шошгын мэдээлэлгүй бүтээгдэхүүнээс татгалзах

* Баталгаатай худалдаа үйлчилгээний цэгээс худалдан авалт хийх

* Зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээллэхийг анхааруулж байна.

Хүүхэд багачуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалцгаая