Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа Суманд зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-25 насны эрэгтэйчүүд хугацаат цэргийн албанд татагдах хуультай. Цэргийн алба хаах залуус зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна ирээдүйдээ хэрэгтэй мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой болсон билээ.
Иргэний журамт үүргээ биелүүлж, эрүүл мэнд, бие бялдар, боловсролын түвшингээр цэргийн албанд тэнцсэн залуустаа баяр хүргэе
Монгол эх орны минь дархан хил тайван байг
